Чингис хаан: Тэнгэрийн зарилгаар Хэнтийн нөхөн сонгуульд нэр дэвшихээр боллоо

2021-08-30 777 1
Shares

Өөрийгөө Чингис хаан хэмээн нэрлэсэн нэгэн залуу олон нийтийн сүлжээнд гарч ирсэн нь Осоржамаа, Солонго нартай эн зэрэгцэн олны анхаарлыг татахад хүргэсэн юм. Тэгвэл олны танил болтлоо эзэн хааны нэрээр энд тэнд сурталчилгаагаа хийдэг энэ залуу ирэх аравдугаар сарын 10-нд болох Хэнтийн аймгийн нөхөн сонгуульд бие даан нэр дэвшихээр болжээ.

Олон нийтийн сүлжээнд өөрийгөө Чингис хааны хойд дүр хэмээн зарлаж олонд танигдсан Чингис хаан хэмээх залууг энэ удаагийн ярилцлагын зочноороо урилаа. Тэрээр өөрийгөө Боржигон овогт Хумбаадайн Чингис хаан хэмээн танилцуулсан бөгөөд “Үүнээс өмнө намайг таньдаг байсан хүмүүс цаашдаа намайг Чингис хаан гэх хүнээр хараасай” хэмээн ярьлаа.

-ЧИНГИС ХААН ГЭХ НЭРЭЭ 2018 ОНЫ 8 САРЫН 20-НД АВСАН Сайн байна уу? Чингис хаан гэх залуугийн бага нас хаана хэрхэн өнгөрсөн талаар ярилцлагаа эхэлцгээе?

Сайн байна уу. Тэгэлгүй яахав. Архангай аймаг Цэцэрлэг хот, Булган уулын зүүн энгэрээр бага нас минь бусад хөдөө нутгийн хүүхдүүд шиг өссөн дөө. Багаасаа морь унах их дуртай, моринд хайртай байсан. Манайх адуу багатай байсан ээж ааваасаа гуйн барин адуу олонтой морь уядаг айлуудад очин морь унадаг хоббитой байлаа.

Хотод хэзээ ирсэн бэ? Хотод 2000 онд орж ирсэн. Хорь гаруй жил миний амьдрал Дарь-Эх орчимд өнгөрсөн, тэндэхтэй салшгүй холбоотой. Өөрийг тань хүмүүс Чингис хаан гэх нэрээр сайн мэднэ. Зарим хүмүүс таныг овог нэрээ сольсон гэлцдэг?  Нэрээ сольсон минь үнэн. Гэхдээ овгоо бол солиулаагүй шүү. Өмнө нь хэн гэдэг нэртэй байсан бэ. Яагаад солих болсон юм бол?

Өөртөө зорилго тавьж шинэ хүн болох зорилготойгоор, өөрчлөлтийг өөрөөсөө эхлэн Чингис хаан шиг хүн болохоор зорьсон. Ингэж л Баасанжаргал гэх нэрээ Чингис хаан болгон өөрчилсөн. Чухам яагаад Чингис хаан гэх нэрийг сонгох болсон нь их утга учиртай. Чингис хэмээх нэрийг түүх өв соёлын дагуу судалбал, боловсролын цол, хэргэм билээ. Нөгөөтэйгүүр унтаа байдалтай байгаа залууст жишээ болж өөрчлөлтийг өөрөөсөө эхлэл болгон хүргэхийн хүссэн.

Чингис хааны түүхийг урд хөрш болон Турк улсынхан булаацалдаж, өөрсдийн түүх соёл мэтээр ярих болсон. Иймд өөрсдийн өв соёлоо хамгаалан сэрэх хэрэгтэй болж буй. Иймийн учир бусдын анхаарлыг татахын тулд нэрээ Чингис хаан болгон өөрчилсөн нь энэ. Албан ёсоор хэзээ нэрээ сольсон бэ?

Тодруулбал, 2018 оны наймдугаар сарын 20-ны өдөр албан ёсоор нэрээ солин Чингис хаан болгосон.

Shares

Холбоотой мэдээ