Даргынхаа шүхрийг өвдөглөн барьсан залуу Солонгосчуудын хайрыг хүлээжээ

2021-08-30 790 0
Shares

Бороотойд даргынхаа шүхрийг өвдөглөн барьж суугаа ажилтан солонгосчуудын хайр хүндлэлийг хүлээсэн байна. Харин манайд бол энэ төрлийн үйлдлийг бялдууч, долоогч хэмээн үзэх бөгөөд эндээс хоёр улсын соёлын ялгаа ба төрдөө хандах хандлага тодорхой харагдана.

Өнөөдөр Солонгос Улсын Хууль зүйн дэд сайд Кан Сон Гүк Хойд Чунчон мужийн Төрийн албаны хүний ​​нөөцийн хөгжлийн үндэсний төвд Афганистанаас ирсэн иргэдийн талаар мэдээлэл хийжээ. Энэ үеэр бороо орж нэгэн ажилтан нь даргынхаа дээрээс шүхэр барин өвдөглөн суусан байна.

Үүнийг харсан Солонгос улсын иргэд “Эвий минь, Хүний үр, Аав ээж нь хараад хичнээн их сэтгэл нь өвдөж байгаа бол оо” гэсэн сэтгэгдлүүд хөвөрч эхэлжээ.

С

Сайд энэ талаар тайлбарлахдаа:
“Би өвдөглөөд суу гэж тушааж, зааварласан юм бол байхгүй шүү. Мэдээлэл өгч байхад зоонтик барьж өгч байна л гэж бодсон” гэжээ.

Эх сурвалж: МКОR

Shares

Холбоотой мэдээ