Б.Жаргалсайхан: Н.Уртнасангийн цөлжилттэй хийх тэмцэлд би нэгдэж цөхрөлтгүй тэмцэнэ

2021-09-01 443 0
Shares

Бүгд найрамдах намын дарга, бүх юманд оролцдог Буян Жагаа энэ удаад маш чухал асуудалд өөрийн байр сууриа илэрхийлж нэгдэхээ илэрхийлжээ. Тэрбээр Монгол Улсын өмнө тулгамдаад буй цөлжилтөд нэгдэж, өөрийн хувь нэмрээ оруулна гэдгээ цахим хуудсаараа дамжуулан хэлжээ. Энэ нь ч аргагүй юм. Учир нь Монгол орны цөлжилт нь малын ноос, ноолуурт сөрөг нөлөөлөхийн зэрэгцээ бидний түүхий эдийн гол экспортлогч болсон өмнөд хөршид шороон шуурга болоод оччихдог гээд та бидний амьдарч буй байгаль дэлхийгээд гадна талхны мөнгөнд хүртэл асар хор хөнөөлтэй. Тиймээс Б.Жаргалсайханы энэхүү санаачилга, тэмцэл нүдээ олсон үйл явдал болж байна.

Тэрбээр хэлэхдээ, “Монгол орны говь хээрийн нутаг хавартаа малын хамар хатгах өвсгүй болж сөнөсөн гариг мэт үзэгддэг болсон. Цөлжилт бол сөнөсөн гариг биш бөгөөд говийг ойжуулж болно гэдгийг Хятад, Катар зэрэг улсын туршлагаас харж болох юм. Хамгийн гол нь бодлого төлөвлөлт, тууштай оролдлого чухал.

БОАЖЯ-ны сайд Н.Уртнасан өнгөрсөн хавар цөлжилт хүндэрсэн аймгуудаар явж нэгдсэн шийдэлд хүрсэн. Энэ шийдлийн хүрээнд тал хээрийн бүст тохирсон 10 гаруй мод бут тарих санхүүг олгосон байдаг. Говийн айлууд хашаандаа мод тарих, БОАЖЯ-наас заасан зурвас бүсийг ойжуулах хүсэлтэй болжээ.

Цаашдаа Монгол гэлтгүй дэлхийн асуудал болоод буй цөлжилттэй тэмцэх ажилд иргэдийг оролцуулах нь зөв зүйтэй бодлого юм. Цөлжилтийг зогсоох ажил зуны гурван сард бус намар өвөлдөө хүртэл (хүлэмжинд) бэлдэх хөрөнгө санхүүг шийдэж байгаа аж. Төрийн бодлого нэг зүгээ олоод хөдлөчихвөл бэрхшээлийг шийдэж болмоор санагдана.

Монгол орны 76,4 хувь цөлжсөн, 30 жил бороо ороогүй сум хүртэл байгаа юм билээ. БОЯ-ны хувьд цөлжилтийг зогсоох ажилд олон улсын байгууллагууд, тусламж дэмжлэгийг хандуулж чадсан байна. Н.Уртнасангийн цөлжилттэй хийж байгаа тэмцлийг хараад “Эх орондоо хайртай хүн” гэсэн ойлголттой болов” гэжээ.

Shares

Холбоотой мэдээ