Буянт өртөөний ажилсаг буурлууд

2021-09-03 976 1
Shares

“Экстра” орос худалдааны төвийн захирал Б.Сувдын “Ургамал төв”-ийн талаар  Гоёмсог цэцгүүдээр хүрээлүүлсэн, “Эрүүл хөрс, эрүүл монгол хүн” уриатай тус төвөөрөө дамжуулан Б.Сувд захирал олон нийтэд ямар ургамлыг хэрхэн зөв тарих, юунд голлон анхаарах зэрэг мэдээлэл, зөвлөгөө өгч, цахим хичээл заадаг.

Нийгэм, байгаль орчин, өөрийн болон бусад хүний өмнө хүлээх асар өндөр үүрэг, хариуцлага гэж хэлж болно. Зөв л тарихгүй бол хүнсний ногоо, жимс шууд хор болж хувирахыг ойлгоод, бие даан сурч эхэлсэн. Сурах явцдаа энэ бол маш өргөн боловсрол, туршлагын нийлбэр, мэдлэг, мэдээллийн гайхамшигт том далай тэнгис болохыг ойлгосон. Хамгийн гол нь тэр том далай тэнгист би ганцаараа биш, бүтээлч хамт олонтойгоо цуг сэлж, судлах ёстойг мэдэрсэн. Тэгэхгүй л бол Монгол орны минь эдийн засаг, байгаль орчин, хүн амын эрүүл мэндэд маш их хор хохирол учрахыг ухаарч, үнэхээр сэтгэл өвдсөн учраас энэ төвийг байгуулсан юм. Олон монгол хүн янз бүрийн өвчнөөр өвдөж, ямар их хөрөнгийг эрүүл мэндийн зардалд буруу, зөвгүй зарж байна вэ.

Ер нь Монголд маань бэлэнчилдэг, ядуу сэтгэлгээ газар авч, хариуцлагагүй, бусдаас юм нэхсэн, тэжээлгэсэн, тэтгүүлсэн бүхэл бүтэн армитай болж буйг хараад үнэхээр тэвчиж чадаагүй. Эрүүл явна гэдэг хувь хүний том хариуцлага, төр, засгийн алс хэтээ харсан, урт хугацааны ухаалаг бодлогын хамтын бүтээл гэж ойлгоод “Ургамал төв”-ийг байгуулсан.

Юуны өмнө хөрсөө хайрлаж, бас эрүүл мэндээ дээдэлсний үндсэн дээр газар тариалан эрхэлбэл монголчуудын минь тарьсан жимс, ногоо, тариа, түүгээр зогсохгүй зөгийн бал, мах зэрэг нь дэлхийд өрсөлдөх жинхэнэ чанартай, органик бүтээгдэхүүн болно. Үүний тулд юу хийх, ямар арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэй талаар шийдэж, ажил хэрэг болгодог хүнд нь ярьж, хэлэх сэн гэж сэтгэл зовних юм. Бүр заримдаа нойр ч хүрэхгүй юм аа. Дээр дурдсанчлан, зөв сэтгэлгээ, сэтгэл л үүнийг хэрэгжүүлэх үндэс нь.

Хүн амын эрүүл мэнд, монгол хүн оршин тогтнох, эсэх нь нэг талаас хувь хүний хариуцлагын асуудал болчихоод байна. Болдбаатар, Сувдаа нарын гэр бүл гоё цэцэрлэгтэй, гоё цэцэгстэйг олон монголчууд мэддэг болсон. “Экстра Ургамал төв” гэдэг фэйсбүүк хуудас руу ороод анхааралтай үзээд, уншвал намайг яагаад ингэж яриад, орилоод байгааг хэн ч ойлгоно.

Манай цахим сургалтын онцлог болон давуу тал нь бид “Экстра Ургамал төв” фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах маш ховор, үнэ цэнтэй, чухал сэдвүүдийг системтэйгээр, маш дэлгэрэнгүй хүргэдэг.

Нэгдүгээрт, өвчин ба хортон шавж нь ногоочин, жимсчин хүний муу арчилгаанаас шалтгаалдаг хоёрдогч үр дагавар болохыг өрхийн аж ахуй эрхлэгчдэд ойлгуулахад гол анхаарлаа хандуулдаг. Мөн өвчин хортонтой тэмцэх олон аргыг эзэмшүүлэх, тэдгээр аргыг дэс дараалалтай хэрэглэх, ялангуяа урьдчилан сэргийлэх олон арга хэмжээг тодорхой зөв цаг хугацаанд, зөв оновчтой хэрэглэх соёлыг хүн амын дунд түгээхэд гол анхаарлаа хандуулдаг.

Хоёрдугаарт, химийн бордоо, ургамлын өсөлт ургалтыг дэмжигч төрөл бүрийн бэлдмэл, химийн хор, бусад элдэв бодисыг дураараа, эмх замбараагүй хэрэглэх нь ямар их гай гамшиг, хор уршиг авчирдгийг ногоочид, тариаланчдад ойлгуулж, ухамсарлуулах явдал бидний ажлын чухал нэг хэсэг байдаг. Энэ нь ерөөсөө явж явж тариаланчид, ногоочид, жимсчдийн өөрсдийнх нь сэтгэлгээний хандлага буруугаас, дээр нь химийн хор гэдэг аюул дагуулсан зүйлийн тухай мэдлэг мэдээлэл муу, дүрэм журмынх нь дагуу биш, “өөрийн зохиосон жор”-оор, хүнээс дуулж мэдсэн, сонссоноороо дур мэдэн хэрэглэсний дараа ямар их аюул нүүрлэж болохыг гүн гүнзгий ойлгуулахыг эрмэлздэг.

Гуравдугаарт, ер нь гарын дор байдаг маш олон энгийн, хямд төсөр материал, ахуйн хог хаягдлаар эко бордоо хийж болох, мөн агротехникийг зөв бүтээмжтэй хэрэглэж, эко олон төрлийн аргаар ургамлын өвчин, хортон шавжтай тэмцэж болдгийг ойлгуулахад чиглэсэн мэдээлэл түгээхэд бид их анхаардаг.

Дөрөвдүгээрт, өрхийн аж ахуй эрхлэгчдэд хүнсний ногоо, жимс тариалах өргөн, бүрэн дүүрэн, зөв, тодорхой, оновчтой мэдлэгийг олж авахгүйгээр энэ ажлыг эрхэлнэ гэдэг эрүүл хүнсний ногоо, жимсээ биш, “хор” хүнсэндээ хэрэглэхэд хүргэнэ гэдгийг ойлгуулахыг зорьдог. Мөн хөрсний доройтол яаж илэрдэг, түүнтэй хэрхэн тэмцэх талаар ойлгуулж, өрхийн аж ахуй эрхлэгчдэд юуны өмнө хөрсний доройтлоос хэрхэн урьдчилан сэргийлж, хамгаалж болох аргуудыг эзэмшүүлэхийг зорихоос гадна хэд хэдэн зорилт дэвшүүлэн ажилладаг.

Тухайлбал, хүмүүст мэдээллийг маш энгийн ойлгомжтойгоор хүргэхээс гадна бүрэн гүйцэд, үнэн зөв, системтэй мэдлэггүйгээр энэ ажлыг эрхлэхгүй бол ямар ч амжилтад хүрэхгүйг гүнзгий ойлгуулахыг зорьдог. Олон жил ногоо, жимс тарьсан хүмүүсийн ихэнх нь бие биеэсээ дам сургаар олж авсан мэдээллээр энэ ажлыг эрхэлж байсныг тайлбарлаж, зөв ойлгуулах, тэдэнд ойлгомжгүй, бүрхэг байсан олон асуултад хариулж, туршлагаар олж авсан мэдлэгийг аль болох системтэй, эмх цэгцтэй болгохыг эрмэлздэг нь бидний сургалтын бас нэг давуу тал.

Хөрс, байгалиа хайрлаж байж газрын үр шимийг зөв хүртэнэ гэдэг ойлголтууд салшгүй холбоотой. Газраа эргэлтэд оруулъя, газар нь өв уламжлагдан дамжих жинхэнэ хувийн өмч, хөрөнгө гэдгийг иргэдэд ойлгуулах, хариуцлагатай өрхийн аж ахуйг эрхлэх ач холбогдол, хүн бүр бүтээлч байхын утга учир, өрхийн аж ахуй эрхлэх нь өөртөө, гэр бүлдээ, эрүүл мэнддээ оруулж байгаа маш оновчтой хөрөнгө оруулалт гэсэн олон сайхан зөв ухагдахууныг хүмүүст ойлгуулахын төлөө бид чармайн ажилладаг.

Бид энэ ажлыг ямар ч үнэ төлбөргүй хийдэг. Гэсэн ч хийсэн болон хийх ажлаа олон нийтэд тогтмол танилцуулж, тайлагнаж, санал зөвлөгөөг нь байнга авч ажилладаг нь ажлын минь бусдаас ялгарах гол онцлог.

Shares
  • Болдбаатартаа чин сэтгэлийн мэнд хүргэе,сайн сайханыг хүсье.     

Холбоотой мэдээ