Өмнөговь: Сураггүй алга болсон жолоочийг олжээ

2020-12-26 179 0
Shares

Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн “Бумбат” гэдэг газар аймгийн төвөөс “Оюутолгой” компанийн чиглэлд явсан ачааны машины жолооч сураггүй алга болжээ. Тодруулбал, тус чиглэлд “Гүүд рүүт интер трейдинг” компанийн “Митцубиши Русо” загварын ачааны автомашины жолоочтой хамт зорчиж явсан тус компанийн 52 настай жолооч арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 12.00 цагийн орчим автомашинаас буугаад сураггүй болсон тухай дуудлагыг тухайн өдрийн 22.48 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь Гал түймэр унтраах, аврах 66 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газар, “Оюутолгой” компанийн ажилтнууд хамтран “Антеннтэй-Овоо”, “Бумбат”, “Дагон”, “Дугат”, “Цагаан шивээ” гэдэг газруудаар 50 км-ын тойрогт автомашинтай болон явганаар эрэн хайх ажиллагаа зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй байна. Иймд арванхоёрдугаар сарын 25-ны өдрийн 03.20 цагт эрлийг түр зогсоожээ.

Эрэн хайх ажиллагааг өчигдөр (2020.12.25)-ийн 09.00 цагаас эхлүүлжээ. Эрлийн баг сураггүй алга болсон жолооч мөн өдрийн 10.03 цагт тус сумын Гавилууд багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмөр” зочид буудалд эсэн мэнд байна гэсэн мэдээллийг аймгийн Цагдаагийн тасгаас хүлээн авснаар эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.

Shares

Холбоотой мэдээ