“Marvel”-тай ажилладаг Монгол залуустай танилц

2021-09-06 599 0
Shares

Marvel-н уран бүтээлд чухал үүрэгтэй оролцон дэлхийн хэмжээний мэргэжлийн каскадёр, стант Монгол 9-н залуудаа эх орныхоо нэрийг кино урлагийн каскадёрын тавцанд тамгалаад ирсэн та бүхэндээ халуун баяр хүргэе ээ.

Marvel хэмээх Дэлхийн кино урлагын томоохон ертөнцөд анх удаагаа Ази гол дүрийг бүтээсэн түүхэн үйл
хэрэгт Монголын киноны орлон тоглогч, эр зоригын дайчид оролцсон баярт мэдээг хүргэж байна.

Холливүүдэд хийгдэж буй дэлхийн төвшиний томоохон уран бүтээлүүдэд Монгол залуус оролцож Монгол хүний ур чадвар, ухаан бодлыг хүлээн зөвшөөрүүлсэн баярт мөчийг мөнхлөн өнөөдөр “Шан-чигын арван цагирагны домог” хэмээх уран бүтээл дэлхийн үзэгчидийн хүртээл болж байгаад баяртай байна .

Энэхүү уран бүтээлд 1-орчуулагч, координатар,  9-мэргэжилийн орлон тоглогч ( каскадёр, стант)
ажиллсан бөгөөд 2020.01.13-2020.11.05-г хүртэлхи хугацаанд Австрали улсын Сидней хот дахь 20-р зуун FOX студид үүргээн нэр төртэйгээр амжилттай гүйцэтгээд ирсэн билээ.

Хилийн чинадад хүний нутагт эх орныхоо нэрийг өндөрөөс өндөрт өргөж хичээн ажилласан эрхэм дайчиддаа Дэлхийн нээлтийн баярт өдрийн мэндийг дэвшүүлье.

Shares

Холбоотой мэдээ