2021: Хүн төрөлхтөнд юу тохиолдох вэ?

2020-12-26 330 0

Дэлхийн хамгийн алдартай зөнч гэгддэг Нострадамус, Ванга нарын зөгнөлийг бүрэн эхээр нь хүргэе.

Нострадамус:
2021 онд олон улсын байдал намжмал болно.

-2022 онд улс төрийн ноёрхлын төлөө дэлхийн улсууд тэмцэлдэнэ.

-2025 онд дайны ул мөрийг бүр мөсөн арилгана.

-2028 онд эрдэмтэд үнэгүй энергийн хязгааргүй эх үүсвэрийг нээнэ.

-Цолмон гариг руу ниссэн сансрын аялал бүтэлгүйтнэ.

-2040 онд шинэ дайн гарахаас сэргийлдэг систем бүтээнэ.

-2043-2046 он Дэлхийд “Алтан үе” эхэлнэ. Цаашид бүх зүйл сайн сайхан болно гэжээ.

Ванга:
2023 – Дэлхийн тойрог замд бага зэрэг өөрчлөлт орно.

2025 – Европт цагаачид бага хэмжээгээр суурьшсаар байна.

2028 – Эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болно /магадгүй энэ нь аюулгүй халуун цөмийн урвал байна/. Өлсгөлөнг аажмаар даван туулна. Сугар гариг уруу нисэгчтэй сансрын хөлөг хөөргөнө.

2033 – Туйлын мөс хайлж далайн түвшнүүд үлэмж хэмжээгээр нэмэгдэнэ.

2043 – Дэлхийн эдийн засаг цэцэглэн хөгжинө. Европт муслимчууд хяналтаа тогтооно.

2046 – Хүний биеийн ямар ч эрхтэнг эс хувилах аргаар ургуулдаг болно. Эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээний хамгийн сайн аргын нэг болно.

2066 – Муслимчууд Ромд халдах үеэр АНУ шинэ төрлийн цаг агаарын зэвсэг ашиглана. Уг зэвсэг огцом хөргөж, шууд хөлдөөдөг байна.

2076 – Ангигүй нийгэм /коммунизм/ байгуулагдана.

2084 – Байгаль дэлхий дахин сэргэж эхэлнэ.

2088 – Хэдхэн секундэд хөгшрүүлдэг шинэ төрлийн өвчин дэлгэрнэ.

2097 – Хурдан хөгшрүүлдэг өвчнийг ялна.

2100 – Дэлхийн харанхуй хэсгийг хиймэл нар гэрэлтүүлдэг болно.

2111 – Хүмүүс амьд робот болно. People become living robots.

2123 – Жижиг улсуудын хооронд дайн дэгдэнэ. Том улсууд үүнд оролцохгүй.

2125 – Унгар сансраас дохио хүлээн авна.

2130 – Усан доор суурин /колони/ байгуулна /Энэрэнгүй зөвлөлүүдийн тусламжтайгаар/

2164 – Амьтад хагас хүн болж эхэлнэ.

2167 – Шинэ шашин бий болно.

2170 – Томоохон ган гачиг болно.

2183 – Ангараг дээрх суурин цөмийн эрчим хүчтэй болж, дэлхийгээс тусгаар тогтнол шаардана /АНУ Англиас тусгаар тогтносон шиг/.

2187 – Хоёр том галт уулын дэлбэрэлт зогсоно.

2195 – Тэнгисийн колониуд бүрэн хөгжиж, эрчим хүч, хоол хүнсээр элбэг хангалуун болно.

2196 – Ази, Европчууд бүрэн цус холилдсон байх болно.

2201 – Наран дээрх халуун цөмийн үйл явц удааширснаас дэлхийн цаг агаар хүйтэрч эхэлнэ.

2221 – Харь гаригийн амьдрал хайх явцдаа хүн төрөлхтөн ямар нэгэн аймшигтай зүйлтэй холбогдоно.

2256 – Гээгдсэн сансрын хөлөг дэлхийд аймшигт шинэ өвчин авчирна.

2262 – Гаригууд аажмаар тойрог замаа өөрчилнө. Ангараг гаригт сүүлт одууд заналхийлнэ.

2271 – Физикийн суурь хуулиуд өөрчлөгдөж дахин боловсруулна.

2273 – Шар, цагаан, хар арьстнууд холилдож шинэ төрлийн арьсны өнгө бий болно.

2279 – Хоосон зүйлээс эрчим хүч гарган авна /магадгүй энэ нь вакум орчин юм уу хар нүх байна/

2288 – Цаг хугацаа уруу буцаж аялдаг болно. Харийнхантай шинэ харилцаа тогтооно.

2291 – Нар хөрч, дахин асаах оролдлогууд хийнэ.

2296 – Наран дээр хүчтэй дэлбэрэлт болсноос дэлхийн таталцлын хүч өөрчлөгдөж хуучин сансрын станцууд болон хиймэл дагуулууд унаж эхэлнэ.

2299 – Францад лалынхны эсрэг партизаны хөдөлгөөн өрнөнө.

2302 – Орчлон ертөнцийн шинэ чухал хуулиуд болон нууцуудыг мэдэж авна.

2304 – Сарны нууцуудыг мэдэж авна.

2341 – Сансраас дэлхий рүү ямар нэгэн аймшигт зүйл ойртоно.

2354 – Хиймэл нарны нэгэн дээр гэнэтийн осол болсны улмаас дэлхийд ган гачиг болно.

2371 – Аймшигт өлсгөлөнд нэрвэгдэнэ

2378 – Хүн ам хурдан өсч эхэлнэ.

2480 – Хоёр хиймэл нар хоорондоо мөргөлдөж дэлхий харанхуй болно.

3005 – Ангараг дээр дайн дэгдэж тус гаригийн нарыг тойрон эргэх замд өөрчлөлт орно.

3010 – Сүүлт од сарыг мөргөсний улмаас дэлхийн тойрог замын эргэн тойронд чулуу, тоос бүхий бүслүүр үүснэ.

3797 – Дэлхий дээрх бүх амьдрал устаж үгүй болно. Гэхдээ энэ үед хүн төрөлхтөн өөр одны систем дээр шинэ амьдрал эхлүүлэх чадвартай болчихсон байна.

3803 – Шинэ гариг дээр цөөн хүн суурьшина. Хүмүүс хоорондын харилцаа багасна. Шинэ гаригийн цаг агаар хүмүүсийн бие организмд нөлөөлж тэдэнд мутаци явагдана.

3805 – Хүмүүс байгалийн нөөцийн төлөө хоорондоо дайтна. Үүний улмаас хүмүүсийн талаас илүү хувь нь үхнэ.

3815 – Дайн дуусна.

3854 – Соёл иргэншлийн хөгжил зогсч хүмүүс араатан шиг амьдарч эхэлнэ.

3871 – Шинэ номлогч гарч ирж хүмүүст ёс суртахууны үнэт зүйл, шашны талаар ярина.

3874 – Шинэ номлогч хүмүүсээс бүх талын дэмжлэг авч сүм байгуулна.

3878 – Энэ сүмээр дамжуулан шинэ хүмүүст мартагдсан шинжлэх ухааныг заана.

4302 – Шинэ хотууд бий болж эхэлнэ. Сүм шинжлэх ухаан, шинэ технологийн хөгжлийн төв болно.

4302 – Шинжлэх ухаан хөгжиж, эрдэмтэд бие организмд нөлөөлдөг бүх өвчний нөлөөг мэдэж авна.

4304 – Ямар ч өвчнийг эдгээх аргыг олно.

4308 – Мутацийн нөлөөгөөр хүмүүс тархиныхаа 34-өөс илүү хувийг ашигладаг болсноор бусдыг үзэн ядаж өс хонзон санадаг байдал болон муу санаа, чөтгөрийн бодлуудаасаа бүрэн ангижирна.

4509 – Бурхныг таньж мэдэж эхэлнэ. Эцэст нь нэг залуу бурхантай холбоо тогтооход шаардлагатай хөгжлийн бүх түвшинд хүрнэ.

4599 – Хүмүүс мөнх амьдрах аргыг олно.

4674 – Соёл иргэншлийн хөгжил оргилдоо хүрч, өөр гариг дээр амьдарч буй хүний тоо 340 орчим тэрбумд хүрнэ. Харийнхантай цус холилдож эхэлнэ.

5076 – Ертөнцийн хил хязгаарыг хэн ч үл мэднэ.

5078 – Ертөнцийн хил хязгаарыг тогтоох шийдвэр гаргана. Үүнийг хүмүүсийн 40 орчим хувь нь эсэргүүцнэ.

5079 – Хүмүүсийн амьдарч буй гариг мөхнө.

Холбоотой мэдээ