Ард түмний амьдрал хэцүү байхад нөхөн сонгуульд 1 тэрбум төгрөг зохион байгуулалтад зарцуулж байна

2021-09-07 255 1
Shares

Монгол улс сонгуулийн л улс болж. Одоо дахиад л нөхөн сонгууль гэж баахан туг, дарцаг, самбар, сурталчилгаа гээд үргүй зардал. Үүнийхээ оронд гадаадын жишгээр цахимаар санал асуулга явуулаад л хүнээ тодруулчихаж яагаад болдоггүй байна аа. Мөнгө идэх л арга байх даа. УИХ-д орохын тулд яахаас ч буцахгүй болж улайрсан нэг нь бүр сүүлдээ улаам цайм Боодол боодлоор нь, шуудай шуудайгаар нь  мөнгө үүрээд харайлгадаг үзэгдэл давтагдана.

Хэдэн ухуулга сурталчилгаа хийсэн нөхдүүд бор ходоодоо божийлгоод л СХД-н, Хэнтийн хэдэн иргэд хэдэн өдөр идэх цагаан будаа, гурил, эрчүүд нь “гудрах” архитайгаа л үлдэнэ. Сонгууль олон хийснээр ард түмний амьдрал өөрчлөгддөг бол Монгол улс дэлхийн ТОП улс аль хэдийнээ болчихсон байгаа. “Ажил муудахаар л хурал ихэсдэг” гэдэг дээ. Бидэнд цахимаар сонгууль явуулж болох техник технологийн боломж байгаа гэж нэгэн мэргэжилтэн ярьж байсныг эргэн сануулья.

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.8 дахь заалтын дагуу нөхөн сонгуульд нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, материалаа өнөөдөр Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх хуулийн заалттай. Хуулийн хугацаа өнөөдөр дуусаж байгаа юм.

Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл судалгаа, арга зүй хэлтсийн дарга Б.Оюумаа “Өнөө өглөө хоёр нам, нэг бие даагч баримт бичгээ хүсэлтээ өгсөн. Нийт есөн нам, нэг эвсэл нэр дэвших хүсэлтээ хүргүүлээд байгаа. Бие даан нэр дэвшигчид 800 хүний гарын үсгээ баримт бичгийн хамт хүргүүлэх ёстой. Есдүгээр сарын 18-нд нэр дэвшигчдийг бүртгэсэн талаар Сонгуулийн ерөнхий мэдэгдэж, үнэмлэхийг нь гардуулна. Үнэмлэхээ гардсанаас хойш нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны ажил эхэлнэ. Энэ удаагийн нөхөн сонгуульд нийт 900 сая төгрөг төсөвлөөд байна. Энэ нь сонгууль зохион байгуулах болон сонгуулийн бэлтгэл ажлын зардал болно.” гэлээ

Мэдээ мэдээлэл:

Я.Содбаатар: Ерөнхийлөгч шүүх, АТГ-ын даргын томилгоонд оролцох эрхүүдээс татгалзаж байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хэсэгчлэн тавьсан хоригоос бүрмөсөн татгалзах хүсэлтийг ҮХЦ-д хүргүүлсэн тухай Ерөнхийлөгчийн Тамгын газраас өнөөдөр мэдээлэв.

Тодруулбал, өмнөх Ерөнхийлөгч Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Авлигын эсрэг хуулийн нэмэлт, өөрчлөлт нь Үндсэн хууль зөрчсөн гэх асуудлаар хориг тавьж, ҮХЦ-д хандсан. Учир нь дээрх хоёр хуулиар Ерөнхийлөгч ШЕЗ болон Шүүхийн сахилгын хорооны гишүүн, АТГ-ын даргыг санал болгож УИХ-аар томилуулдаг байх зарчмыг өөрчилсөн юм. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар эл хоригийг хэлэлцэн шийдвэрлээд, Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн ч УИХ хүлээн авахаас татгалзсан. Удахгүй уг асуудлаар Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаан болох байсан ч одоогийн Ерөнхийлөгч тавьсан хоригоос татгалзах хүсэлт хүргүүлж буйг ЕТГ-ын дарга Я.Содбаатар мэдээллийн үеэр тодотгов.

Тэрбээр, “Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын нийгэм, улс төр судлаачдын хүрээнд хамгийн их маргаан дэгдээж байсан асуудал болох шүүхийн хараат бус байдлыг хангах чиглэлээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хоёр бүрэн эрхээсээ татгалзаж байна. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хоёр чухал зүйл бий болсны нэг нь шүүхийн томилгоо болон шүүгчдэд хариуцлага тооцох механизм, тэр дундаа ШЕЗ, Шүүхийн сахилгын хорооны гишүүнийг хэн томилох вэ гэдэг асуудлаар тодорхой заалт орсон. Хоёрдугаарт, АТГ-ын даргыг Ерөнхийлөгч биш, Ерөнхий сайдын санал болгосоноор УИХ зургаан жилээр томилдог байхаар хуульд өөрчлөлт оруулсан. Өмнөх Ерөнхийлөгч дээрх хоёр заалтад хориг тавьж, Үндсэн хуулийн цэцэд хандсан. Тэгвэл одоогийн Ерөнхийлөгч дээрх хоёр эрхээсээ татгалзаж байна. Ингэснээр, шүүх эрх мэдлийн хараат бус байдлыг хангах, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх чиглэлд баримталж байгаа томоохон шинэчлэл өнөөдрөөс эхэлж байна” хэмээв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн шударга ёс, шүүхийн шинэчлэлийн ажлыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд, сүүлийн найман сарын хугацаанд Ерөнхийлөгчийн хориг, ҮХЦ-д өгсөн хүсэлтийн дагуу гацаад байсан хуулиудыг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлж буйг онцоллоо. Ерөнхийлөгчийн Хууль зүйн бодлогын зөвлөх А.Бямбажаргал, “Хууль зүйн хувьд Ерөнхийлөгчийн институц ҮХЦ-д гаргасан хүсэлтээсээ татгалзаж буй цоо шинэ практик болж байна. ҮХЦ-д маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар, гаргасан хүсэлтээсээ бүхэлд нь татгалзаж болохоор тусгасан байдаг. Ерөнхийлөгч энэ заалтын дагуу хүсэлтээс бүрэн татгалзаж байгаа юм” гэдгийг онцлов.

2013 оны Шүүхийн тухай хуулиар ШЕЗ буюу шүүгчийг шилж олдог байгууллагын томилгоонд Ерөнхийлөгч оролцсоноор “шударга бусын хонгил” гэсэн яриа нийгэмд бий болсон гэдгийг тэмдэглэв. Мөн 1993 оны хуулиар Шүүхийн сахилгын хорооны гишүүний томилгоонд Ерөнхийлөгчийн институц оролцсоноор, шүүчгийг томилох, хариуцлага тооцох асуудалд илүү хамааралтай оролцож ирснийг дурдлаа. Тиймээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь энэ хамаарлыг тэнцвэржүүлэх зорилготой байсныг тодотголоо.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн баталсан Шүүхийн тухай хуульд,  ШЕЗ-ийн 10 гишүүний 5-ыг нь шүүгчдээс, 5-ыг нь ард түмний элч буюу УИХ-аас томилдог байхаар тусгасан. Харин гэмт хэрэгтэй тэмцэх ажил Ерөнхий сайдын хамаарах асуудал тул АТГ-ын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилдог байхаар Авлигын эсрэг хуульд тусгажээ.

 

Shares
  • Ард түмний амьдрал хэцүү байх байтугай аюулт өвчний голомтыг арай гэж нийслэлдээ барьж байхад ерөнхийлөгчийн сонгуульд хэдэн тэрбумаар нь зарж өвчний голомтыг орон даяар тараадаг юм билээ?

Холбоотой мэдээ