СУУ, НУУГД, ХҮЛЭЭ: Газар хөдлөлтийн СҮЙРЭЛ УЧРУУЛАХ хэмжээг нь илэрхийлсэн ЭРДЭМТДИЙН тодорхойлолт

2021-09-08 619 0
Shares

Өнгөрсөн шөнө нийслэл хотод хүчтэй газар хөдлөлт болж нийт иргэд айдас, түгшүүрт автсан шөнийг өнгөрөөлөө. Ер нь газар хөдлөх үзэгдэл тодорхой давтамжтай үе үе явагддаг бөгөөд нэг удаа болоод өнгөрөх үзэгдэл биш аж. Иймд иргэд сонор сэрэмжтэй байж, хувийн бэлтгэлээ базааж бэлэн байдалд шилжих нь зүйтэй. Ямар сайндаа ингээд НИЙСЛЭЛ даяараа унтаагаараа байж байгаад байшиндаа дарагдах юм байна гэсэн мессеж газар аваад байна. Энэ удаагийн газар хөдлөлтийн цөм нь СЭЛЭНГЭ аймгаас эхэлсэн гэсэн мэдээлэл дэлхийн цаг уурын байгууллагаас гаргажээ. Түүний давалгаа нь УЛААНБААТАР хотод 5,0 баллаар мэдрэгдсэн гэж болно. Цаашид газар хөдлөлтийн цөм нь НИЙСЛЭЛ-д дөхөх тусам аюул учруулах байдал өндөрснө гэж мэргэжлийн байгууллага анхааруулж байна.

Хэдэн өдрийн өмнө газар хөдлөх талаар мэдэгдэх техникийн боломж одоогоор Монгол улсад алга. Гэрийн тэжээвэр, зэрлэг амьтад инстиктээрээ газар хөдлөхөөс өмнө хөдөлгөөнд орж, үйл хөдлөлөөрөө илэрхийлдэг ч бид анзаарах нь ховор. Газар хөдлөлтийг баллаар болон сүйрлийн хэмжээгээр тодорхойлдог дэлхийд батлагдсан эрдэмтдийн тооцооллыг хүргэж байна.

Үүнд: 5,5-6,0 хүчтэй газар хөдлөлт нь барилга байгууламжид чичирхийлэл үүсгэж мэдрэгдэнэ, 6,1-6,9-н хүчтэй газар хөдлөлт нь нилээн өргөн хэмжээг хамрах бөгөөд хохирол учруулна, 7,0-7,9 балл хүртэл газар хөдлөлт нь НОЦТОЙ ХОХИРОЛ УЧРУУЛНА, 8,0-оос дээш баллын хүчтэй газар хөдлөлт нь ТОМООХОН ХЭМЖЭЭНИЙ СҮЙРЛИЙГ ДАГУУЛДАГ, АСАР ӨНДӨР ГАРЗ ХОХИРОЛТОЙ гэж тодорхойлжээ. Иргэд та бүхэн сонор сэрэмжтэй байж, газар хөдлөлтийн үед авах аргаас суралцаарай.

Холбоотой мэдээ: 

ЗӨВЛӨГӨӨ: ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН АЮУЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ,
ГАМШГИЙН ҮЕД АВАХ 10 АЛХАМ

Газар хөдлөлтийн үед СУУ, НУУГД, ХҮЛЭЭ гэсэн гурван гол даалгаврыг баримтална.

Улаанбаатар хотын есөн дүүрэгт зарлан мэдээлэх дуут дохиоллын нийт 60 цамхаг, гурван телевиз, 10 богино долгионы радиогоор гамшгийн дуут дохиог өгнө. Улаанбаатар хотын 470 мянган га газрын 27860 гаруй га газрыг барилгажсан талбайд Монгол Улсын хүн амын 30 гаруй хувь нь амьдарч байна. ОБЕГ-аас гаргасан 2018 оны мэдээгээр Улаанбаатар хотын бүс нутагт 926 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Иймд болзошгүй гамшиг ослоос хүн, мал амьтан, хүрээлэн буй орчныг хамгаалах, гамшгийн бэлэн байдлыг хангах зорилгоор энэхүү арга хэмжээг зохион байгуулж буй юм.

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн үед авах 10 алхам:

1. Аюулгүй орон зайг тодорхойлох- Байшин дотор хамгийн аюул багатай газар нь даацын хананы хажуу булан байдаг. Гэр дотроо хамгийн аюулгүй гэсэн 3-4 цэгийг тодорхойлж өрхийн гишүүн бүрт хэлж таниул. Мөн ажлын газар, сургууль, цэцэрлэг гэх мэт ихэнх цагаа өнгөрүүлдэг газруудынхаа аюулгүй орон зайг тодорхойл.

2. Тавилга, эд хогшлоо бэхлэх- Том тавилгууддаа дарагдаж бэртэхээс сэргийлж аль болох хананд нь бэхэл. Гарах гарцыг хааж болзошгүй тавилга бүү тавь, шилэн эдлэл хагарахаас сэргийл. Унтаж байхад орон дээр унаж, гэмтээх эд зүйл бүү тавь.

3. Сургалт, дадлагад хамрагдах- Газар хөдлөлтийн сэдвээр зохион байгуулсан сургалтад хамрагд. Орон байраа орхин гарах дадлага сургууль хий. Сурснаа бусдадаа зааж сурга.

4. Бэлэн байдлын цүнхтэй болох- Гэртээ чүдэнз, лаа, гар чийдэн гэх мэт нөөц гэрэл үүсгэгч, аль болох удаан хадгалагдах илчлэг сайтай хүнс, ус, хоолны хэрэгсэл, радио, анхны тусламжийн цүнх, ариун цэврийн хэрэгсэл, дулаан хувцсаа нөөцөл. Чухал шаардлагатай бичиг баримтуудын хуулбараа ус нэвтрэхгүй газар хадгал. Тэдгээрийг хаана байрлуулсныг болон яаж ашиглахыг хүн бүр мэддэг байх.

5. Уулзах цаг, амьдрах газраа товлох- Газар хөдлөлтөөс үүдэн гар утас, цахилгаан холбоо тасарсан тохиолдолд гэр бүлийнхэнтэйгээ уулзах газраа товло.

6. Чичирхийлэл мэдрэгдэх үед- Барилга дотор байвал цахилгаан болон хий, усны шугамыг хааж аюулгүй газарт түр хүлээнэ. Чичиргээ зогссоны дараа байгаа газраасаа тайван гарч, аюулгүй талбайд оч.

7. 1-2 минутын дараа- Чичирхийлэл намдмагц гал гарч болох эх үүсвэрүүдийг шалгаж унтраа, гэр бүлийнхнээ эсэн мэнд эсэхийг тодруул. Цахилгаан шат хэрэглэж болохгүй. Уул хадтай газарт яваа бол чулуу унах хөрс нурахаас сэргийл. Гадаа яваа бол блокон хашаа нурах, самбар, хагарсан унаж ирэхээс болгоомжил.

8. 3 минут!!!- Хүмүүсийн эсэн мэнд эсэхийг шалга, гал түймэр гарахаас сэргийл. ойр орчимд гал түймэр гарвал чанга дуугаар хүмүүст мэдэгдэж, гал унтраах арга хэмжээ ав.

9. 5 минут !!! – Дүрвэж гарахдаа хийн зуухны хоолой, цахилгаан таслах хөшүүргийг дахин шалгах, бэртсэн, шархадсан хүмүүсийг аврах, анхны тусламж үзүүлэх, олон нийтийн мэдээллийн хэрэгслийн дамжуулж буй мэдээг анхааралтай сонс.

10. 10 минут өнгөрснөөс хойш- Хүчээ нэгтгэн гарсан галыг унтраа, аврах, яаралтай тусламж үзүүлэх ажиллагаанд ор, цуу ярианд автахгүй бай, хохирлын мэдээг цуглуул, харилцан туслах сэтгэлтэй бай.

Shares

Холбоотой мэдээ