Саяхан болсон 512 бөхийн барилдаанаас ГУРВАН бөхөөс сэргээ.ш илэрчээ. АРАЙ Л ЮМАА ХЭН ГЭДЭГ БӨХ БАЙВ НЭРСИЙГ НЬ ЗАРЛАЯ?

2021-09-09 379 0
Shares

Монгол хүн болж төрснөө мэдэрдэг нэг баяр бол Үндэсний их баяр наадам. Эрийн 3 наадмаа үзэж байж Монголчууд нэг дархлаа нь сэргэдэг билээ. Гэтэл жилээс жилд Монголын үндэсний бөхийн барилдаан ДОПИН.Г гэх зүйлээс салахаа байлаа. Баяр наадмаа ч олигтой хийж чадахаа байсан яачихсан улс байнаа гэж халаглаж суух хөгшнийг хараад өөрийн эрхгүй самсай шархирч байлаа.

Гашуун үнэн бол энэ Монголд Допингийг асар богино хугацаанд тодорхойлчихдог аппарат огт байхгүй СОЛОНГОС улс руу явуулаад бүтэн сарын дараа хариу нь гарч бөөн хэрүүл, шуугиан тарьдаг уламжлал тогтлоо. Гэтэл сүүлийн 512 бөхийн барилдаанаас улсын цолтой ГУРВЫН ГУРВАН бөхөөс СЭРГЭЭ.Ш илэрсэн гэх мэдээлэл цацагдаад байна. Хэн гэгч бөхчүүд нь ПУУЖИН шиг хүч бяр нь багтаж ядаад байсныг эрхбиш Монголын мэргэн ард гадарлаж л байгаа байх. Удахгүй шударга бус барилдаан хийсэн эдгээр бөхчүүдийн нэрс тодорно. Тэр цагт дахиад л барилдах эрх, цол хураах гээд бөөн бужигнаан, сенсаци үүсч таараа. Ер нь хатуухан хэлэхэд ДАВААНЫ НАЙРАА, СЭРГЭЭ.Ш гэсэн шүдний өвчнөөсөө салаагүй цагт Үндэсний бөхөө дээдлэх үзэл улам л буураад байна шүү БӨХЧҮҮД ЭЭ.

 

Монгол улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан “Үндэсний бөх-Үнэт өв” бөхийн барилдаан 2021/08/16-нд болж өнгөсөн.

Барилдааныг МҮОНТ, ТВ9, SPS телевизүүд шууд дамжуулсан юм. Хүй долоон худагт болж буй уг барилдаанд нийт 512 бөх зодоглсон бөгөөд

улсын аварга 4,

улсын арслан 3,

улсын гарьд 5,

улсын заан 9,

улсын харцага 18,

улсын начин 64, нийт 103 улсын цолтон оролцож байна.

Энэ удаагийн барилдаанд цолгүй залуу бөх болон, сумын цолтнууд багтаагүй байна. Шүүхийн шийдвэрээр 1 жил барилдах эрхээ хасуулаад байсан улсын аварга Э.Оюунболд эрх нь сэргэсэн тул энэ удаагийн барилдаанд оролцож байна.

Харин Улсын аварга Ч.Санжаадамба, Г.Өсөхбаяр нар энэ барилдаанд зодоглосонгүй. Ч.Санжаадамба нь МҮБХ-ний зөвлөлийн хурлын үеэр допингтой холбогдсон бөхчүүд барилдвал түүний барилдахгүй гэдгээ илэрхийлсэн. Багануур хот, Архангай, Сэлэнгэ аймгуудын бөхийн холбооноос зохион байгуулсан Аймгийн цол олгох барилдаанд түрүүлж, үзүүрлэн, шөвгөрсөн бөхчүүдэд цол чимгийг олгох батламж, захирамж гаргаагүй тул барилдаанд хуучин цол эрэмбээрээ барилдсаныг МҮБХ-ноос мэдээллээ.

Shares

Холбоотой мэдээ