Шуурхай мэдээ: Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор Ковидын халдвар авч Амьсгалын аппараттай эмчлүүлж байна

2021-09-09 1266 0
Shares

Эх үрсийн элч дуучин “Ноён Бондгор өнгөрсөн сарын 26-нд Ковидийн халдвар авч өвчин нь огцом хүндэрч одоог хүртэл УГТЭ-ийн эрчимт эмчилгээний тасагт Амьсгалын аппараттай эмчлүүлж байгаа аж. Ковидын халдварын тоо 9-р сарын байдлаар өдөрт 3500-4000 хүрч, нас барагсдын тоо 5-10 хүрч өндөр түвшинд хүрсэн энэ цаг үед хорио цээрийн дэглэмээ чанд сахиж, дархлаагаа сэргээж, хайртай бүхнээ халдвараас сэргийлнэ үү. Энэ төрлийн вирус нь хүйтэнд тэсвэртэй, илүү идэвхждэг хэмээн эрдэмтэд тодорхойлсон. Намар болж цаг агаар сэрүүсч буй энэ цаг үед халдвар хамгаалал ийм сул байвал өдөрт халдвар авах хүний тоо 10.000 давна гэсэн анхааруулга мэргэжлийн байгууллага өгөөд байгаа аж.

Холбоотой мэдээ:

Дуучин Ноён Бондгор: Гүйж эхлээд 10 хоногт
зургаан кг жин хаясан. Цаашид 60 кг хасна

лны дунд “Ноён Бондгор” нэрээрээ алдаршсан дуучин Ц.Амартүвшин “цэцэрлэгт хүрээлэнд өдөр бүр гүйж байна”гэж дуулаад бид бэлтгэлийнх нь байрыг зорилоо. Тэрээр ойрын үед гүйлтээр тогтмол хичээллэж байгаа бөгөөд арван хоногийн дотор зургаан килограмм хасаж чаджээ. Цаашид ч гүйлтээ үргэлжлүүлэн, идэвхтэй хөдөлгөөнийг амьдралынхаа хэв маягт уусгахаар хичээнгүйлэн хөдөлмөрлөж байгаа түүнтэй бид хэсэгхэн яриа өрнүүллээ.

БИ НЭГ ЖИЛИЙН ӨМНӨ ӨӨРИЙГӨӨ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГЭЭР
ГҮЙЖ БАЙНА ГЭЖ ТӨСӨӨЛЖ Ч БАЙГААГҮЙ

Сайн байна уу. Дуучин Ноён Бондгор өдөр бүр цэцэрлэгт хүрээлэнгээр гүйж байгаа гэж сонслоо. Хэзээнээс гүйлтээр хичээллэх болов?

Би хүүхэд байхаасаа л сагс, газрын теннис тоглодог, аэробик хийдэг спортлог хүүхэд байсан. Манайх бүжигчин удамтай болохоор ч тэр үү бас хөдөлгөөний эвсэлтэй юм шиг байна лээ. Анх TV5 телевизийн ододтой бүжиглэе шоунд орж тусгай байрын шагнал авч байсан. Бас манай урлагийнхны заал гэж бий. Тэнд долоон хоногийн хоёр өдөр очиж тоглодог. Нэг тоглохоороо зааланд тасралтгүй хоёр цаг гүйчихдэг. Бас усанд сайн сэлдэг. Ер нь л спортод сонирхолтой. Сүүлийн үед гадаа дулаарч байгаа учраас эхнэртэйгээ хамт цэцэрлэгт хүрээлэнд гүйж эхэлсэн.

Гүйлтээр тогтмол хичээллээд ямар үр дүн гарч байна?

Гүйж эхлээд арван хоногийн дотор зургаан хил хаяж чадсан. Цаашдаа 60, 60-аар нь хасна. Тогтмол гүйж эхэлснээр жингээ эрүүлээр хасахын сацуу бие эрүүлжээд сайхан байгаа.

Анхлан гүйж байгаа хүмүүс их гүйж эхлээд хэд хоноод л шантраад хаячихдаг тохиолдол бий шүү дээ. Таны хувьд болъё гэж бодох үе гарч байна уу?

Би одоо эр бяртай ид насан дээрээ байгаа ч хэдэн жилийн дараа 40 гараад ирэхээр энэ хүнд жинг дааж явахад хэцүү шүү дээ. Тиймээс цаашдаа өөрийгөө зохицуулалт хийж амьдрахыг хүссэн юм. Би жилийн өмнө гэхэд л өөрийгөө цэцэрлэгт хүрээлэн тойроод гүйж байна төсөөлөө ч үгүй амьдарч байсан. Өөрийгөө тэгнэ ч гэж бодож байгаагүй юм. Нэгэнт шийдээд зүтгэж байгаа болохоор болъё гэж бодохгүй байгаа. Дургүйд хүчгүй гэдэг. Хамгийн гол нь би гүйх дуртай болж байгаа болохоор надад харин ч зугаатай, сайхан санагдаж байгаа.

Жин хасна гэдэг дасгал хөдөлгөөнөөс гадна, эрүүл хооллолт байдаг. Хооллолтын тал дээр хэр анхаарч байна?

Мэдээж анхааралгүй яахав. Эрүүл хооллох зуршлыг өөртөө төлөвшүүлэхээр хичээж байгаа. Бас тамхинаас гарсан.

Тамхинаас гарсан гэхээр үнэхээр бахархаж байна. Тамхи татахаа больсноос хойш биед тань өөрчлөлтүүд гарч байна уу?

Надад архи уух, элдэв зүйл хэрэглэх гэх мэт муу зуршил байхгүй. Ганц муу зуршил нь тамхи байсан гэж хэлж болно. Тамхи татахаа болиход хүний биед тодорхой хэмжээний цэвэршилт явагдаж эхэлдэг. Уушги өөрийгөө нөхөн төлжүүлдэг эрхтэн шүү дээ. Үүнээс улбаалаад амьсгаадах багасаж, дуулахад ч эерэгээр нөлөөлж өөрчлөлтүүд гарч байгаа.

Эрүүл бие, дасгал хөдөлгөөн гэхээс илүү эрүүл ухаантай,
зөв бодол хандлагатай байхыг уриалж байна

Сүүлийн үед уран бүтээлээ хийж байна уу?

-Сүүлд би “Сайн аав” киноны дуу болох “Амьдрал” дууг дуулсан. Түүнээс хойш эхнэртэйгээ хоёр дуу гаргаад амжсан. Одоо эхнэртэйгээ дуулсан таван дуутай цомог гаргахаар төлөвлөж байгаа. Валентинаар тоглолтоо хийх гэсэн боловч коронавирусийн халдварын улмаас цуцлагдаад байгаа. Гэхдээ цаашдаа мэдээж зогсохгүй.

Эхнэр тань бас дуулдаг хэрэг үү?

Эхнэр маань мэргэжлийн дуучин биш ч урлагт их хайртай. Дуучин хүнтэй амьдардаг болохоор байнга дуу, хөгжмөөр амьсгална. Бас их авьяастай. Гэхдээ эхнэртэйгээ уран бүтээл хийж, эхнэрийгээ бизнесжүүлж байгаа юм биш. Бид хоёр “Хос жаргал”, “Хоёулаа”гээд хоёр дуу гаргасан. Энэ дуугаараа Монголын залууст үлгэр дууриал болж, зарим зүйлийг ойлгуулахыг хүссэн юм. Монголд гэр бүлийн салалт, хүүхдийн хүчирхийлэл их гарч байна. Нэг хэсэг архидалт, мансууруулах бодисын хэрэглээ их байсан шиг одоо гэр бүлийн салалт газар авч байна. Залуучууд их түргэн ууртай, “нялцгай” болчихсон юм шиг. Гэр бүлийн өчүүхэн маргааныг хүлцэж, өнгөрүүлж чадахгүй гэр бүлийн салалтад хүрч байна шүү дээ. Тиймээс өөрийнхөө амьдрал, уран бүтээлээрээ үлгэр жишээ болж, залуучууддаа уриалахын тулд хичээж байгаа.

Дасгал хөдөлгөөний талаар залууст хандаж үг хэлбэл?

Би эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн хий гэхээс илүүтэйгүүр залуусыг эхлээд эрүүл сэтгэхүйтэй, эрүүл тархитай болохыг уриалмаар байна. Мянга сайхан биетэй байлаа ч эрүүл бодол, зөв хандлагагүй бол ямар утгатай гэж. Хүний төлөө гэсэн зүрх сэтгэлтэй, хүнийг зөвөөр хайрладаг, ашиг хонжоо хардаггүй тийм л болох хэрэгтэй байна. Гудамжинд лааз цуглуулдаг хүн ч бай, өндөр эрх мэдэлтэн ч бай, хүнтэй чин сэтгэлээсээ харьцдаг, хүнийг ялгаварлаж харьцдаггүй ахмадыг хүндэлдэг, дүү нартаа үлгэр жишээ байдаг тийм л зан аашийг өөртөө бий болгохыг уриалмаар байна. Хүмүүс нэгнээ дугаарлаад, ялгаж харьцаж байгаа нь надад ерөөсөө таалагддаггүй юм. Хэтэрхий их шуналаас болж хүмүүсийн харилцаа доголдоод байгаа юм. Гэр бүлийн харилцаан дээр ч өөрийнхөө нөхөр, эхнэртээ сэтгэл хангалуун байж, ойлгох хэрэгтэй. Эсвэл эрх мэдэлтэй, эд мөнгөтэй найз нөхрийг хайж явах нь бий. Өөр зүйл рүү шунах тусам амьдрал буруугаар эргэдэг. Эрүүл тархитай хүн өөрийгөө хүссэн хүсээгүй өөрийнхөө бие бялдрыг анхаарна. Тиймээс зөв бодолтой, эрүүл ухаантай байхыг л уриалж байна.

 

 

Shares

Холбоотой мэдээ