Шуурхай мэдээ: Эрүүл мэндийн яам ковидын халдвар авсан иргэдийн тоог дарж мэдээлдэг болох нь батлагдлаа. ХЭДИЙ БОЛТОЛ АРД ТҮМНЭЭ ХУУРАХ ВЭ?

2021-09-09 1041 2
Shares

Эрүүл мэндийн яам өдөр бүр 11 цагаас коронавирусийн халдварын талаар мэдээлэл хүргэсээр ирлээ. Тэгвэл Эрүүл Мэндийн Яам энэ тоог дарж олон нийтэд зарладаг байж магадгүй байна. Учир нь 2021/09/08-ны өдрийн байдлаар 3677 хүнд халдварын тохиолдол илэрлээ хэмээн мэдээлсэн боловч Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Ковидын олон улсын тоон мэдээлэл гаргадаг сайт дээр Монгол улсад шинээр 4163 тохиолдол бүртгэгдлээ хэмээн мэдээлжээ.

Ингэхээр тус яам ДЭМБ-д нэг тоо, Монгол улсынхаа иргэдэд дарсан тоог мэдээлдэг байх магадлалтай. Энэ талаар тус яамны хэвлэл мэдээллийн байгууллага тайлбар хийх буй заа. Ард иргэддээ үнэн бодит мэдээлэл өгөхгүй бол халдвар авсан хүний тоог хэт дарж мэдээлэх нь нийгэмд ямар хор уршиг учруулахыг эрхбиш мэддэг байлтай.

 

Мэдээ мэдээлэл: 

АНУ-ын Засгийн газраас вакцин болон сургалтын зориулалттай хиймэл уушги орлуулагч хүлээлгэн өгөв

АНУ-ын Засгийн газраас “Ковид-19” халдварын эсрэг 188,370 тун “Файзер” компанийн вакцин болон 50 ширхэг амьсгалын аппаратны сургалтын зориулалт бүхий хиймэл уушги орлуулагчийг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө. Эдгээр тусламжийг хүлээн авах үеэрээ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, “Ковид-19” халдвар гарснаас хойш АНУ-аас Монгол Улсад халдвартай тэмцэх, сэргийлэхэд зориулж, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн тусламжийг удаа дараа үзүүлж ирсэн.

Энэ нь цар тахалтай тэмцэх, эрүүл мэндийн байгууллагын хариу арга хэмжээ, бэлэн байдлыг хангах, эмч мэргэжилтнийг чадавхжуулах, лабораторийн тоног төхөөрөмж, оношлуур, хувийн хамгаалах хэрэгслийн нөөцийг бүрдүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийлэв.

Тэрээр “Ковид-19” халдварын эсрэг 188,370 тун вакцин хандивлаж байгаа нь цаг үеэ олсон нэн чухал ажил болж байгаа бөгөөд эдгээр нь хүн амыг вакцинжуулах ажлыг эрчимжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.ЭСЯ-ны Дэд тэргүүн Грегори Мэй, “Ковид-19” халдварын хүнд сорилтыг даван туулахад улс орнуудын нягт хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, дэмжлэг туслалцаа нэн чухал болохыг онцлоод АНУ-ын Засгийн газраас цаашид Монгол Улсын “Ковид-19” халдварын цар тахалтай тэмцэх үйл ажиллагаа, хүчин чармайлтыг үргэлжлүүлэн дэмжиж ажиллахаа мэдэгдлээ.

Сиднейд хөл хориог сулруулах төлөвлөгөөг танилцуулжээ

Австралийн хамгийн том хот болох Сиднейд “COVID-19”-ийн вакцинжуулалтын түвшнийг харгалзан ирэх сараас хөл хориог сулруулах төлөвтэй байна. Шинэ Өмнөд Уэльс мужийн нийслэл хотод “Дельта” хувилбарын тархалтын улмаас долоодугаар сараас хойш хөл хорио тогтоогоод буй юм. Тийнхүү мужийн засаг захиргаа хязгаарлалтуудыг сулруулах төлөвлөгөөг пүрэв гарагт танилцуулжээ. Үүнд, мужийн насанд хүрсэн хүн амын 70 хувь нь вакцины хоёр тунд хамрагдах үеэс төлөвлөгөөг хэрэгжүүлнэ хэмээн бичжээ.

Шинэ Өмнөд Уэльст пүрэв гарагт халдварын 1400 гаруй тохиолдол шинээр илэрсэн нь өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ.  “Оршин суугчдын дийлэнх хувийг вакцинд хамруулсны дараа хүмүүс вирустэй нийгэмд дасан зохицох хэрэгтэй” хэмээн мужийн Тэргүүн сайд Глэдис Бережиклян мэдэгдсэн байна.

Тэрбээр хөл хориог сулруулах тодорхой товыг тогтоохоос татгалзсан ч вакцинжуулалтын түвшин 70 хувьд хүрсний дараагийн долоо хоногийн даваа гаргаас хэрэгжүүлэх боломжтой гэж хэлжээ. Одоогийн байдлаар мужийн насанд хүрсэн хүн амын 43 орчим хувь нь вакцинд бүрэн хамрагдаж, 75 хувь нь эхний тунг хийлгээд байгаагаас үзэхэд дээр дурдсан үзүүлэлтэд ирэх сард хүрэх төлөвтэй байна.  Хөл хориог сулруулснаар дэлгүүр, зоогийн газруудад тодорхой тооны үйлчлүүлэгч хүлээн авахыг зөвшөөрнө. Г.Бережикляны мэдээлснээр, сургуулиудын сургалтыг 10 дугаар сарын 25-наас сэргээх ажээ.  Мөн вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс дараах давуу эрхтэй болно. Үүнд, нэг гэрт таван зочин хүлээн авах, гадаа талбайд 20 хүн цуглах, ээлжлэн бие биеэ машинаар хүргэх, мужаар аялах зэрэг багтаж байна. Үүний зэрэгцээ зоогийн газар, кафе, баар, жижиглэн худалдааны дэлгүүр, бялдаржуулах төв, спортын байгууламжууд, үсчин, салон, кинотеатр, галерей, театр, музей, сүм, цэнгэлдэх хүрээлэн, парк нээгдэнэ.

Хүмүүс вакцинд хамрагдсанаа хэрхэн нотлох нь одоогоор хараахан тодорхойгүй байгаа ч вакцинжуулалтын паспорт юм уу гар утасны хавсралт гаргах талаар хэлэлцүүлэг өрнөж байгаа ажээ.

Shares
  • Миний хэвтсэн эмнэлэгт нэг өдөр 3 хүн нас барахад, тэр өдөр улсын хэмжээнд 3 хүн нас барсан гэж мэдээлэх жишээний  тоог дарж мэдээлдэг нь  аюултай

  • Тоог дарахаас гадна өдөр бүр аймаг хотоор гардаг тоон мэдээ нь буруу гардаг,энэ ажилд маш хариуцлагагүй хандаж ирсэндээ

Холбоотой мэдээ