У.Хүрэлсүхийн “хол шидсэн чулуу” Нямжавын Уртнасан

2021-09-09 635 0
Shares

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдын үүрэгт ажлаа залуу халаа Л.Оюун-Эрдэнэд өгөхдөө хойчийн зам, ойрын ирээдүйд өөрчлөлт хийх шаардлагатай хэд хэдэн салбаруудад бодлого хэрэгжүүлэх хүнийг тохоон томилох чиглэл өгснийг Ардын намынхан маш сайн мэдэж байгаа. Үүний дагуу хөл толгой нь алдагдаж, хариуцлагын тогтолцоо суларсан байгаль орчны салбарыг хатуу гараар цэгцлүүлэхээр эрх баригч нам дотроосоо Н.Уртнасанг БОАЖ-ын сайдаар томилсон байдаг. Тэр ч нүдээ олсон томилгоо болж тус салбарын нүгэл нүдээрээ эд гарч байна.

Н.Уртнасан сайд болсон даруйдаа ховор ан, амьтны зөвшөөрлийг ил болгож, мөнгө төгрөгтэй холбоотой асуудлыг яамны мэдлээс гаргаж, төрийн тамгыг хувийн өмч шиг ашигладаг байдалд цэг тавих зэргээр эмэгтэй хүнээс гарамгүй эрс шийдэмгий шийдвэрийг гаргав. Аргалаад сурчихсан ААН, авлигаар мэрэгшсэн албан тушаалтнууд сайдынхаа шулуухан шийдвэр, ширүүхэн үйлдэлд эгдүүцэж энэ өдрүүдэд нүхээ алдсан огтоно шиг сандралдаж байна.

Айсан хүнд аргал хөдөлдөг жамтай. БОАЖЯ-нд яг ийм зүйл болж улмаар тус яамны албатууд Монголын номер нэг ааштай эмэгтэйгээр Н.Уртнасан сайдыгаа тодруулжээ. Тэр угаасаа халдахад хэцүү, шаардлага өндөр, ёс зүй, зарчмыг урдаа барьдаг хатуу эмэгтэй гэдгийг хүрээнийх нь хүмүүс хэлдэг юм билээ. Тийм учраас хувь хүний хатуу зарчим, хөдлөшгүй байр суурийг хуудуутай яаманд эсрэгцүүлэн томилсон нь МАН, У.Хүрэлсүхийн алсын хараа гэж дүгнэхэд хүргэж байна. Бодлого үр дүнгээ өгч үе үеийн үлбэгэр сайдынхаа аргыг олоод сурчихсан яамны хурган дарга нар хатуухан сайдынхаа хараанаас мултарч чадахгүй хэцүүхэн байгаа аж.

Н.Уртнасан сайдын дараагийн нүүдэл анхаарал татаж байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар байгаль орчныг хамагаалах нэрийн дор байгалийг арилжаа наймаа болгож амьтны амиар авлига ханцуйлж ирсэн албан тушаалтнуудаа ээлж дараатай олон нийтэд зарлаж, АТГ, хууль, шүүхэд өгөхөөр төлөвлөж байж болзошгүй сураг гарч байна. Тос тодроосоо өтвөл аюултай гэсэн ардын үг бий. Өөрөөр хэлбэл тэрбээр энэ удаад хэл ам, хэрүүл тэмцлийн өөдөөс сөрж хариуцсан салбарынхаа өтийг түүж, өмхийг нь гаргахаар зориг шулуудсан гэнэ. Тэгэхээр Н.Уртнасан сайд одоогийн ааштай сайд биш бүр ууртай сайд гэх тодотголыг авч таарах байх.

Shares

Холбоотой мэдээ