Баянхонгор: Г.Энхбаяр аймгийн Засаг даргын орлогчоор томилогдов

2020-12-30 150 0

Баянхонгор аймгийн Засаг даргын Байгаль орчин, нийгмийн салбарын асуудал хариуцсан орлогч даргаар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, МАН-ын хорооны дэд дарга Гришийн Энхбаяр томилогдлоо. Тэрбээр өмнө Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Байгаль орчны Улсын байцаагчаар ажиллаж байгаад аймгийн МАН-ын хорооны Дэд даргаар томилогдон ажилласан байдаг. Г.Энхбаяр нь Баянхонгор аймгийн чадварлаг залуу боловсон хүчний нэг. Энэ утгаараа олон нийт Баянхонгор аймгийн удирдлагын баг энэ мэт шинэ үеийн залуусаас бүрдсэн тул хөгжлийн гарц, ургашлах бодлогыг хэрэгжүүлнэ гэсэн хүлээлттэй байна.

Холбоотой мэдээ