Б.Баттөр буюу Ангуучийг АТГ-ын олон нийтийн зөвлөлд ямар шалгуураар оруулчихав аа? АРД ТҮМЭНД ТАЙЛБАРЛА

2021-09-09 806 0
Shares

Ерөнхийлөгчийн дэргэдэх Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн зөвлөлийн шинэ гишүүдийн анхдугаар хуралдаан болж даргаараа Г.Ганбатыг сонгожээ. Харин тус зөвлөлийн даргаар ажиллаж байсан Г.Баасан /Ахмадын холбооны дарга асан/гишүүнээр үлдсэн байна.
Тус зөвлөлд хуульч Х.Бат-Ялалт, сэтгүүлч Б.Отгон, Нийгмийн Ардчилал, Монголын Залуучуудын холбооны удирдах зөвлөлийн гишүүн Д.Даваадорж, холимог тулааны тамирчин Б.Баттөр буюу Ангууч нарын 10 гаруй хүн багтжээ.

Эдгээр хүмүүсээс Хуульч, сэтгүүлч, улстөрийн ажилтан гээд байж болох ч Баттөр буюу Ангууч чухам ямар шалгуураар, ямар нөхцөлийг ханган энэхүү зөвлөлд багтсаныг бодоод бодоод ойлгодоггүй. Нийгмийн идэвхитэй, шоу уралдаан цэнгүүнд байнга шахуу оролцдог, тулааны спортын тамирчин гээд цаашаа явдаггүй ээ. Эрхбиш АТГ-н олон нийтийн зөвлөл гэхээр хуулийн чиглэлийн мэдлэгтэй, ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн, үг нь төр засгийн байгууллага хүрдэг хүн байх ёстой гэж ойлгож байгаа.

“Яг түүн шиг” шоу боллоо Ангууч, “Ододтой бүжиглье” шоунд Ангууч, Сошиал ертөнцөд Ангууч, ХАС-н Ганхуягтай хэн шоудав Ангууч, бүр сүүлдээ АТГ-н олон нийтийн зөвлөлийн гишүүн АНГУУЧ… Энэ Ангууч гэж яачихсан нөхөр вэ? гэж бодогдохоор боллоо шүү…

Холбоотой мэдээ:

Г.Баасан: Авлигын хэрэгт холбогдсон нэр дэвшигчийг зарла

УИХ-ын 2020 оны сонгуулиар шударга хүмүүсийг сонгоё гэдэг шаардлагыг олон нийт тавьж байна. Гэтэл Үндэсний аудитын газраас сонгуульд өрсөлдөх нэр дэвшигч хэдий хэмжээний зардал гаргах талаар тушаал гаргасан. Нэг нэр дэвшигч 360-774 сая төгрөг зарцуулахаар байгаа. Энэ их мөнгийг зарцуулсан хүн сонгогчдын төлөө ажиллах уу, өрөө төлөх үү гээд зүтгэх үү гэдэг асуудал болоод байна. УИХ-ын гишүүн дөрвөн жилийн хугацаанд 96 сая төгрөгийн цалин авна. 96 сая төгрөгийн цалин авах хүн 774 сая төгрөг зарцуулж байж УИХ-д сонгогдох нь авлигын эх үүсвэр болно гэж бид харж байгаа. Ард иргэд ч асуудал тавьж байна.

“Бид сонголтоо шударгаар хиймээр байна. Гэтэл улс төрийн намууд сонголт хийх боломжгүй эрүүгийн хэрэгт холбогдож байсан, тендер, ЖДҮХС-гаас хулгай хийдэг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүсийг санал болгоод байна. Сонголтгүй сонголт тулгаад сонгууль хийх гээд байна. Шударга сонголт санал болгооч ээ гэж асуудал тавьж байгаа учраас Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/-нд шаардлага хүргүүлж байна. СЕХ ил тодоор шударга зарчмыг баримталж сонгуулийг зохион байгуулах ёстой. Энэ хуулийнхаа хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдож байсан хүмүүсийн нэрийг зарлаач ээ, битгий дэвшүүлээч ээ гэдэг шаардлагыг хүргүүлж байна. Ийм шаардлагыг Улсын Ерөнхий прокурорт хүргүүлнэ.

АТГ-т мөн зөвлөмж хүргүүлж байна, нэрийг нь зарлах ёстой. АТГ шударга ёсыг хууль тогтоох дээд байгууллагаас эхлүүлэх ёстой. Улс төрийн намуудад мөн зөвлөмж хүргүүлж байгаа. Авлига, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон хүмүүсийг битгий нэр дэвшүүлээч ээ, сонгогчиддоо хүндэтгэлтэй хандаач ээ гэдэг санал тавьж байна. Улсын Дээд шүүхэд өнөөдөр 36 нам бүртгэлтэй байна. УИХ-аас шударга ёсыг нэхье, авлигад өртөхөөргүй байх, улс орны төлөө хууль боловсруулах хүмүүсийг гаргая.

УИХ-ын тухай хуульд УИХ-ын гишүүн нь ард түмний элч төлөөлөгч, нийт улсын эрх ашгийг илэрхийлнэ, хууль дээдэлнэ, чин шударга байна гээд тангараг өргөдөг. Нидэр дээрээ халдашгүй байдал гэж хэлээд өөрсдийгөө хамгаалдаг. Хэлсэн үгэндээ хариуцлага хүлээдэггүй, хуулийг өөртөө болон гадаадын хүмүүст ашигтай байдлаар баталж байгаа. Ёс зүйгүй байдал хэрээс хэтэрсэн. Иймээс 2020 оны сонгуулийг шударгаар хийе гэдэг шаардлага тавьж байна.

 

Shares

Холбоотой мэдээ