Замын-Үүдийн дулааны станцыг төсөл хариуцагчид нь тоноод зугатаажээ

2021-09-09 935 0
Shares

Замын-Үүдийн чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгосонтой холбоотойгоор Дулааны станцыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэхээр болсон. Үүнээс өмнө Замын-Үүдийн дэд бүтцийг сайжруулах төслийн хүрээнд 58.8 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг Дулааны станцыг барихад зарцуулж, 2011-2015 онд барьж ашиглалтад оруулсан байдаг. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Замын-Үүдэд ажиллах үеэрээ үйл ажиллагааг эхлүүлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг нэмэлтээр шийдсэнээр энэхүү чөлөөт бүс жинхэнэ утгаараа эдийн засгийн үр өгөөжөө өгөх нөхцөл бүрдээд байсан юм.

Гэтэл яг ажиллах дээрээ тулахад уг станцын програм хангамжийн удирдлагын системийн түлхүүрийг хулгайлаад алга болжээ. Тухайн үед төслийг хариуцаж байсан төслийн менежер, зохицуулагч зэрэг ашиглалтын өмнөх захиргааны этгээдүүд дугуйт ачигч коуш 2, гинжит бульдезер 1, өөрөө ачиж буулгагч авто машин 3, аюулгүйн ажиллагааны 2 контенер багаж, төхөөрөмжийг тус тус хулгайлаад сураггүй болжээ.

Тиймээс Шадар сайд эдгээр өмч, хөрөнгийг хулгайлж, улсад их хэмжээний хохирол учруулсан этгээдүүдийг яаралтай илрүүлж, хариуцлага тооцох, улмаар Замын-Үүдийн чөлөөт бүсийн үйл ажиллагаанд нэн чухал Дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг эхлүүлэхийг үүрэг болголоо.

Shares

Холбоотой мэдээ