ВИДЕО: 100 сая төгрөгийн 25 тонн тахианы махыг устгав

2021-09-10 552 1
Shares

Замын-үүд Боомт дахь Хилийн Мэргэжлийн Хяналтын Албаныхан Тээвэрлэлтийн горим алдагдаж, хөргүүр нь эвдэрч ажиллагаагүй болсны улмаас муудсан 25 тн тахианы махыг шинжилгээнд хамруулж МУУДСАН нь тогтоогдсон тул усгталаа.  Замын-Үүдийн Засаг Даргын захиргааны зөвлөлөөс гаргасан устгалын комиссын шийдвэрийн дагуу устгах үйл ажиллагаа явагдаж байна.

Тодруулбал урд хөршөөс импортоор оруулж ирсэн тахианы холимог мах 5 тн, тахианы жижиглэсэн цээж мах 18 тн, тахианы гуяны цул 2 тн нийт 25 тн мах муудсан учир устгалд оруулжээ.

Видео:

Холбоотой мэдээ:

АНУ-д худалдаалж, хүнсэндээ хэрэглэдэг нийт тахианы махны тал хувь нь үхэлд хүргэх аюултай, хорт хавдрын шалтгаан болдог хүнцлийг их хэмжээгээр агуулдаг

Дэлхий нийт тахианы маханд хянуур хандах болсон байна. Тухайлбал, АНУ-ын Хоол хүнс судлалын холбооноос тахианы маханд хийсэн органик бус хүнцлийн шинжилгээ эерэг гарсан тухай The Wall Street Journal болон the Associated Press зэрэг дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр мэдээлж байв.

АНУ-д худалдаалж, хүнсэндээ хэрэглэдэг нийт тахианы махны тал хувь нь үхэлд хүргэх аюултай, хорт хавдрын шалтгаан болдог хүнцлийг их хэмжээгээр агуулдаг болох нь тогтоогджээ. Хүнцэл нь дэлхийн царцдсын 0.0005 хувийг бүрдүүлдэг, нэгэн төрлийн металл бус химийн элемент бөгөөд ихэвчлэн сульфат хэлбэрээр оршдог. Хүнцэл болон түүний нэгдэл бодисыг газар тариалангийн салбарт пестицид, гербицид болгон, мөн хайлшны үйлдвэрлэлд өргөнөөр ашигладаг. Гурван валенттай хүнцлийн ислийг (As2O3) хүмүүс эртнээс “Хаан хор” гэж нэрлэж заншсан байна.

Хүнцэл их хэмжээгээр илрэх болсон нь тахиаг хүнцлээр бордож, өсгөдөг байсантай холбоотой байжээ. 2006 оноос эхлэн АНУ-д тахианы өсөлтийг хурдасгах зорилгоор хүнцлийг ашиглах болсон байна. Ингэснээр тахианд их тэжээл өгөхгүйгээр хүнцлийн тусламжтайгаар таргалуулах болжээ. Түүнчлэн махны өнгийг сэргээн харагдуулахад тусалдаг тул тахианаас гадна цацагт хяруул, гахайны маханд ч өргөнөөр ашигладаг байна.

 

Shares

Холбоотой мэдээ