Төрийн ордоноос 461-р хор.их анги руу ачиг.дах дөхсөн УИХ-н гишүүд… БҮГД АТГ-Д ШАЛГАГДАЖ БАЙНА

2021-09-11 612 0
Shares

Уг нь тэд “…Монгол Улсын Үндсэн хуулийг дээдлэн сахиж авлига ашиг сонирхлоос ангид байж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний бие энэхүү тангаргаасаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөдөг. Гэтэл парламентын гишүүний олонх нь хуулийн байгууллагаар шалгуулж байгаа нь өргөсөн тангаргаасаа няцаж буй хэрэг болов.

УИХ-ын гишүүд авлига албан тушаалын хэр.эгт нэр холбогдож, эрх мэдлээ урвуулан ашигладаг цаашлаад УИХ-ын гишүүний бүрэн эрх гэх нэрээр халхавч хийж, хариуцлагаас бултдаг байдал нь улстөрчдийг өөхшүүлэх, төрөөс төрсөн тэрбумтнуудыг бий болгох гол шалтгаан болж буй. Бид энэ удаад АТГ-т шалгуулж байгаа гишүүд ямар хэрэгт холбогдсон, хэнийг ямар үндэслэлээр шалгаж байгаа талаарх баримтыг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Ё.БААТАРБИЛЭГ, Ж.МӨНХБАТ НАРЫГ АТГ-ААС ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Архангай аймгаас хоёр парламент дараалан сонгогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, Ж.Мөнхбат нарыг АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Одоогоор тэднийг ямар хэрэгт холдогдуулан, ямар үндэслэлээр шалгаж байгааг ихэд нууцалж байгаа гэнэ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэднийг тендер, концесийн гэрээтэй холбоотой хэрэгт холбогдуулан шалгаж болзошгүй байгаа аж. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг өмнөх парламентад давхар дээлтэй буюу Засгийн газрын гишүүнээр ажиллаж байсан. Тэрбээр УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд тухайн үедээ албан тушаалын хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байсан удаатай. Харин УИХ-ын Ж.Мөнхбат нь сүүлд эхнэрээ зодсон гэх дуулианд нэр холбогдож байв.

БАЯН-ӨЛГИЙН БАЛАГТАЙ ГИШҮҮН Б.БЕЙСЕН

Баян-Өлгий аймгаас УИХ-д сонгогдсон гишүүн Б.Бейсений хэрэг үндсэндээ жил орчим болж байгаа ч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Хэргийг сануулахад Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон үндэслэлээр, тус аймгийн 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгасан байдаг. Тус аймгийн 40 гаруй эмч, эрүүл хүнийг хэлгүй, дүлий, сэтгэцийн өвчтэй хэмээн хуурамч онош тогтоон, хөдөлмөрийн чадвараа алдсан гэж насан туршийн халамжид хамруулдаг байсан. Ингэхдээ нэг хүнээс 500 мянгаас хоёр сая төгрөгийн авлига авдаг байсан нотлогдоод байгаа. 500 гаруй иргэн эмч нарт авлига өгсөн асуудлаар мэдүүлэхдээ эмч нарын дарамтад байнга орж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг. Эл хэргийн гол зохион байгуулагч нь 2020 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан, Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Бейсен юм. Өөрөөр хэлбэл, түүнийг авлига авсан эмч нарын хэрэгт холбоотой гэж үзэн мөрдөн шалгаж буй.

ХЭРЭГ НЬ СӨХӨГДСӨН ГИШҮҮН Б.ПҮРЭВДОРЖ

Хоёр парламент дамнан сууж, Ховд аймгийн иргэдийг төлөөлж байгаа УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж сөрөг хүчний гишүүд дундаа эрх баригчдаас хариуцлага нэхдэг дуу шуутай нь гэгдэг ч мөн л хууль хяналтын байгууллагын хаалгыг сахиж, сөрөг хүчний гишүүний үүргээ биелүүлж чадахгүй байгаа гэнэ. Парламентын эсэргүү гишүүний өмнөх хэргүүд дахин сөхөгдөж, АТГ-аас шалгаад багагүй хугацаа өнгөрсөн аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан хууль зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр 2015 онд нээсэн. Энэ хэргийг дахин сэргээсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ. ИХШХЕГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын төсөвт нийтдээ 276.6 сая гаруй төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг 2020 оны арваннэгдүгээр сард сэргээн шалгуулахаар прокурор шийдвэрлэж, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст прокурорын даалгаврын дагуу нэмэлт ажиллагаа эхлүүлсэн гэдэг мэдээлэл байна. Түүнчлэн гишүүнийг Засгийн газрын тусгай сангийн хууль зөрчиж, Мал хамгаалах сангаас нэн хөнгөлөлттэй нөхцөлөөр их хэмжээний зээл авахад эрх мэдлээ ашиглан оролцсон гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн гэх мэдээлэл ч бий.

Мэдээ мэдээлэл:

Эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл, санхүүжилтэд хяналт тавихыг үүрэг болголоо

Улсын онцгой комисс хуралдаж, “КОВИД-19” цар тахлын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхны мэдээлэл сонслоо. УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Цар тахалтай зэрэгцэн амьдрах шаардлага дэлхийн улс орнуудад бий болж байна. Хөл хорио гарц биш. Төрөөс нийт иргэдийнхээ 70 хувийг вакцинжуулсан. Ийм үед халдвар хамгааллын дэглэмээ баримтлах нь маш чухал. Гэтэл хариуцлагын гэрээ хийсэн аж ахуйн нэгжүүд халдвар хамгааллын дэглэмээ зөрчих тохиолдол цөөнгүй байна” гээд холбогдох байгууллагууд ажилдаа хариуцлагатай хандаж, МХЕГ-т ажлаа сайжруулахыг даалгалаа.

Нийслэлийн эрүүл мэндийн газраас их, дээд сургуулиудын онолын хичээлийг цахимд шилжүүлж, дадлагын хичээлийг танхимаар оруулах, оройн цагаар хийх уулзалтад хүний тоо заах санал гаргалаа. Өрхийн эрүүл мэндийн төв утсаа авахгүй байна гэх иргэдийн гомдол их байна. Халдвар эрчимтэй тархаж байгаа энэ үед иргэдэд эмнэлгийн зөвлөмж үйлчилгээг цаг алдалгүй хүргэх шаардлагатай. Тиймээс өрхийн эмнэлгүүдийн холбогдох утасны тоог нэмж, Call center-ийн үйл ажиллагааг өргөжүүлэх, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн автомашины асуудлыг шийдэж өгөхийг Улсын онцгой комиссын гишүүдээс Нийслэлийн эрүүл мэндийн газраас хүслээ.

Харин УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү “Урт хугацааны хөл хорио “КОВИД-19” халдвараас дутуугүй хор хохиролтой. Халдварын тохиолдол нэмэгдэж байгаа энэ үед гэр бүлийн хүрээнд хурим найр, баяр ёслол тэмдэглэхгүй байх шаардлагатай байна. Мөн шөнийн цагаар олон нийтийн газар амны хаалтгүй байх тохиолдол түгээмэл байна. Тодорхой хугацаанд цагийн хязгаарлалт тогтоож байж хөл хорионоос сэргийлж чадна. Үүнийг аж ахуйн нэгжүүдэд сайн ойлгуулах хэрэгтэй. Эмнэлгүүдийн ачаалал бодит байдлаас хэтэрсэн. Шат шатандаа анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм.

Хурлын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан халдвар хамгааллын дэглэмээ зөрчсөн аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, халдвар авсан иргэдийн эмчилгээг сайжруулахыг үүрэг болголоо. Мөн резидент эмч, сайн дурын ажилтнууд, цагдаа, Онцгой байдлын алба хаагчдын цалин урамшууллыг олгох, цар тахлаар өвчилсөн хүүхдүүдийн эцэг, эхчүүдэд зөвлөгөө өгөх утас ажиллуулах, эрүүл мэндийн даатгалын сангийн гүйцэтгэл, хяналтад онцгой анхаарах, хувийн хэвшлийн эмч нарыг цар тахлын үед дайчлан ажиллуулах талаар судлахыг даалгалаа.

Shares

Холбоотой мэдээ