Б.Жаргалсайхан: Нэг хулгайч БЗД-д 300 айлын газар авчихсан байх юм. Засаг дарга Баянмөнх та ГАЗРЫН МАФИ-д ороогүй бол түүнийгээ нотол..

2021-09-11 586 1
Shares

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баянмөнх гэдэг банхайсан нөхөр Газрын маргаан шийдлээ, сургууль цэцэрлэг барих газраа сонгов гээд л яриад байдаг. Сүүлийн гурван жил Баянзүрх дүүрэгт иргэдэд газар олгогдсонгүй. Гэтэл газрын наймаа зогссонгүй ээ. Хамгийн сүүлд л гэхэд иргэд зуслан маягаар авах гэж өргөдөл гаргасан “Шар хоолой” гэдэг (Нэр нь зөрөөтэй байж магадгүй) газарт нэг этгээд 300 айлын газар авчээ.

Яаж авсан гэхээр өргөдөл гаргаад 300 хүний регистер тавиад авчихсан байх юм. Мөн уйгагүй хулгайч шүү. Газар олгоогүй газрын алба арын хаалгаар хулгай хийгээд л байж. Энэ асуудлаал ил тод яриа Баянмөнх даргаа. Баянзүрх шиг газрын маргаантай, хог новшиндоо дарагдсан дүүрэг байхгүй боллоо шүү. Энэ 300 айлын газрын хулгайн цаана танай дарга нарын сураг байна лээ шүү.

Мэдээ мэдээлэл: 

ТЭРБУМТАН Н.БАЯРМӨНХ БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙГ УДИРДАНА

Сүүлийн хэдэн жил байнга улстөрийн зөрчилдөөн, сандал ширээний асуудлаас салдаггүй байсан дүүрэг бол нийслэлийн Баянзүрх дүүрэг. Энэ удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр тус дүүрэгт МАН олонх болсон. Улмаар дүүргийн МАН-ынхан Н.Баярмөнхийг дүүргийн Засаг даргаараа томилох шийдвэрт хүрсэн байна. Тэгвэл Н.Баярмөнх гэж хэн бэ Түүнийг тодотгох зүйл бол намтраас илүү бэл бэнчин.

Н.Баярмөнх зургаан тэрбум 587 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй. Тодруулбал, түүний нэр дээр гурван орон сууц, гурван үйлчилгээний зориулалттай байгууламж, нэг авто зогсоол бий. Н.Баярмөнхийг гэх айл жилийн 500 сая хол давсан орлого олдог.Тэднийх Toyota Land Cruiser 200, Toyota LEXUS RX330 маркийн хоёр машинтай бөгөөд эдгээр нь 232 сая төгрөгийн үнэлгээтэй. Баянзүрх дүүргийнхний хувьд хамгийн их асуудал болдог зүйл бол газар. Гэтэл шинэхэн Засаг дарга Н.Баярмөнх нь нэг тэрбум 200 сая төгрөгийн үнэлгээ бүхий газартай. 45 сая төгрөгийн үнэлгээ бүхий үнэт эдлэлтэй, дансандаа 151 сая төгрөгтэй. Старжин ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. Старжин компани нь соёл, урлаг, спортын үйл ажиллагаа, гадаад худалдаа, автомашины засвар үйлчилгээ, зочид буудал, цайны газрын үйлчилгээ эрхлэх зөвшөөрөлтэй юм.

Түүний хувьд өмнө нь нэг жил Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. Мөн 2008 оноос хойш тус дүүрэгт төлөөлөгчөөс сонгогдож ажилласан намтартай нэгэн.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:
Төрийн мэдлийн эмнэлэгтэй болох ажлыг эхлүүлнэ

Баянзүрх дүүргийн бүх шатны төрийн албан хаагчид цар тахлын эсрэг тэмцэж, хүнд цаг үеийг иргэдтэйгээ хамт, эрсдэл багатай давж гарахын тулд хичээн ажиллаж байна. Хэдий бид хүнд нөхцөл байдалтайгаар ирэх оноо угтаж байгаа ч 2021 он баянзүрхчүүдийн хувьд ололт арвинтай, өгөөжтэй жил байна гэдэгт итгэлтэй байна. Бид оны төгсгөлд 80 мянган иргэнээ шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж дууслаа. 2021 оны эхэнд, үлдсэн өрхүүдээ шинжилгээнд бүрэн хамруулахаар төлөвлөж байна. Бид цар тахлыг иргэдийн дунд тархахаас урьдчилан сэргийлж чадахаас гадна эрсдэлтэй байж болохуйц тохиолдлуудыг илрүүлэх нь ач холбогдолтой юм. Азаар бидний өнгөрсөн хугацаанд авсан бүх шинжилгээ сөрөг гарсан нь халдвар олон нийтэд тархаагүй байгааг илтгэж байна. Эмнэлгийн байгууллагууд халдварын эрсдэл хамгийн өндөртэй гэдгийг бид олон жишээгээр харлаа.

Тиймээс оны дараа БЗД-ийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бүх өрхийн эрүүл мэндийн төв, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн гамшгийн үед ашиглах эрсдэлийн төлөвлөгөө, халдвар хамгааллын дэглэм, стандарт дүрэм журам баримталж байгаад нь хяналт тавьж ажиллах болно. Ер нь бид ирэх онд эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарч ажиллахаар төлөвлөлөө. Тухайлбал, БЗД-ийн иргэн бүр даатгалаараа эмнэлгийн тусламж, үйлчилгээг үнэ төлбөргүй авах боломжтой улсын эмнэлэгтэй болох шаардлагатай байна. Учир нь БЗД-ийн иргэд сүүлийн 20 гаруй жил эрүүл мэндийн үйлчилгээгээ хувийн эмнэлгээс авсаар ирсэн. Тиймээс эхний ээлжинд төр өөрийн мэдлийн эмнэлэгтэй болж, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээг чирэгдэлгүй өгөхөд онцгой анхаарах ёстой.

 

Shares
  • Мэдэгдэж байгаа нь энэ,энэ намынханы булайг дэлгэж барахгүй,ямар сайндаа намын дарга нь ТА НАР ДОТОР ГЭМТ ХЭРЭГТЭНГҮҮД ОЛОН БАЙГАА ШҮҮ,ХУЛГАЙЧ ХУДАЛЧ,АВИЛГАЧ,ЖДҮ-чид,ХҮЧИН ХИЙГЧ ХҮН АМИНЫ гээд олон гэмт хэрэгтэнгүүд байгаа мэдэж байгаа шүү?гэжтөрийн танхимд олны өмнө орон даяар зарлахавдээ? ийм л юмнууд төрд шургалаж ял завшиж байгаа шүүдээ,гэмт хэрэгтэнүүдийг төрд  шургалуулах хуулийн заалт хуулинд хийчихээд пээдгэр байдаг ял завшигчид.

Холбоотой мэдээ