Ч.Лодойсамбуу: Үр хүүхдээ ХЭТ ИХ ХАЙРЛАХ нь ажилгүйдлийн бас нэг том шалтгаан

2021-09-11 530 0
Shares

Ntv-гийн сэтгүүлч, “Улаан бал” нэвтрүүлгээрээ олны танил болсон Ч.Лодойсамбуу өөрийн үзэл бодлыг ийн бичжээ. Залуус, эцэг эхчүүдэд сургамж, санаа өгөх үүднээс нийтэллээ. Тэрээр “Мөнхөд дэргэд нь байх юм шиг юм бүхнийг нь бэлдээд сургачихна. Хайрлаж байгаа нь энэ гээд үнэндээ хүүхдээ хорлоод байгаагаа ойлгохгүй. Хөсрий эгчийн номонд гардаг даа. Эрхлүүлж угжсаар байгаад хайртай ишиг нь сүргээ захалж бэлчдэг болсоноос нэг өдөр чононд бариулаад үхчихдэг. Үүнтэй яг ижил хүүхэд эрт нийгэмшихгүй бол амьдрах чадвараа алдана. Яг тийм хүмүүс л ажил голоод эсвэл олны дунд эв зүйгээ олоод явж чадахгүй болоод ажил хийдэггүй. Тэдний буруу биш. Эрхлүүлсэн ээж аавын л буруу.

Тиймээс төр ч иргэдээ зөв хайрлах хэрэгтэй. Бие эрхтэн бүтэн хүмүүсийнхээ ажил хийж амьдралаа авч явах арга замд нь садаа бололгүй зүгээр л холдоод өгөх. Ажил хийх хүсэлгүй бол харин шууд хаях. Халамж зайлшгүй хэрэгтэй хэсэгтээ л алагчлалгүй, хүртээмжтэй дэмжлэг үзүүлэх” хэмээн бичжээ.

Холбоотой мэдээ:

ТӨРИЙН ДАЛБААНААСАА АДИС АВААД ДАЛДУУРАА ЭХ ОРНОО ЗАРЖ БАЙГАА ХҮМҮҮСЭЭС МОНГОЛ ТӨРИЙН ДАЛБАА ИЧИЖ БАЙГАА

-Та Монгол төрийн далбааг олны өмнө урлаа. Ямар дайралт ирэхийг нь мэдсээр байж ийм үйлдэл хийсэн гэсэн. Яагаад?

-Уурлуулмаар байсан юм. Монголчуудын юунд уурлаж, юунд хүлцэнгүй хандах вэ гэдгийн байр солигдчихоод байгаа. Төрийн далбааг урахад урж байгаа хүндээ ч хэцүү. Гэвч төрийн далбаа гэж юу юм? Эх орон гэж юу вэ? Төрийн далбаа яагаад байдаг юм? Төрийн далбаа бол бэлгэдэл, төрийн бэлгэдэл, тусгаар тогтнол, эрх чөлөө, бие даасан улсын бэлгэдэл. Хэрэв бие даасан байдал, аюулгүй байдал, тусгаар байдал байхгүй бол төрийн далбаа байхгүй. Өөрөөр хэлбэл, мөн чанар руугаа хүмүүсийг хараасай гэсэндээ энэ үйлдлийг хийсэн. Над руу маш их дайралт, хараал зүхэл ирнэ гэдгийг мэдэж тооцож хийсэн. Тэгээсэй гэж хүссэн. Харин түүнийхээ дараа бодоосой гэж хийсэн.

Нэг дуучин “Лодойсамбуу арай ч дээ, бидний өндөрт өргөж явдаг төрийн далбааг урлаа” гэж бичсэн байсан. Тэр дуучин төрийн далбааных нь мөн чанар болсон эх орон, газар шороо, газар нутаг, тусгаар тогнол, эрүүл аюулгүй орчин, байгаль гээд бүх боломжийг нь хулгайлж, луйвардаж, урж тасдаж явдаг хүмүүсийн сонгуульд тугаа нөмрөөд дуулаад явдаг. Түүний оронд урсан нь дээр. Хэрэв туг далбаа үг хэлдэг бол луйварчдын сонгуульд дуулах дуучны мөрөн дээр явснаас мөн чанарыг нь ойлгодог сэтгүүлчийн гарт урагдахыг илүүд үзнэ. Өнөөдөр төрийн ордонд намирч байгаа төрийн далбаа бөхийхийг, урагдаж алга болох эсвэл мөн чанарыг нь ойлгодог хүний авдар дотор хэвтэхийг хүсэж байгаа. Хэрэв төрийн далбаа юм боддог бол тэр их хуйвалдаан, эх орныг нь устгаж буй хүмүүсийг сонсож, зовж суугаа. Төрийн далбаа хаана жаргадаг вэ гэвэл тусгаар улсын бүрэн эрхэт байдлаа хадгалахад чин сэтгэл зориулдаг хүний гэрт, олимп дэлхийн аваргын “тэнгэрт” л жаргаж байдаг. Бидний нүдэн дээр төрийн далбаанаасаа адис аваад далдуураа эх орноо зарж байгаа хүмүүсээс монгол төрийн далбаа ичиж байгаа.

Одоо цаашид наадам, цагаан сар зэрэг төрийн далбаа тренд болдог өдрүүдээр хүмүүс далбаандаа хүндэтгэлтэй хандаж эхэлнэ. Машиндаа өлгөсөн далбаагаа хаялгүй хурааж хадгалах тухай боддог болно. Ядаж энэ бол үр дүн.

-Үнэт зүйлийн эрэмбэ алдагдаж байна гэж ярьж байсан. Бэлгэдэлд нь илүү үнэ цэнэ өгч, мөн чанарт нь анхаарахгүй байгааг хэлээд байж ээ?

-Тийм. Бид далбаандаа хайртай байдаг нь эх орондоо хайртай байгааг хэлж байна. Гэтэл эх орноо биш зүгээр далбааг хайрлаад байна. Би тэр далбааг урж болно, хэн ч урж болно. Би хятад үйлдвэрт хэвлэгдэж байгаа энэ хэдэн сая далбааны нэгийг урлаа. Үүнийг буцаагаад оёж болно. Хэд ч урсан, хэдэн ч удаа буцаагаад оёсон, хэдэн оёдол тавьсан ч тэр далбааны мөн чанар хэвээр байна. Би уурлаад байгаа хүмүүсийн гэрт байгаа далбаа, амьдралынх нь амьжиргаа баталгаа нотолгоонд тээг, саад болоогүй. Харин тэд тэр тээг, саад болоод, боломжийг нь хулгайлж, эд хөрөнгийг нь дээрэмдэж, эх орныг нь урж тасдаад, урд хойдгүй зарж байгаа хүмүүсийг өмгөөлж хамгаалаад байгаагаа мэддэггүй.


СЭТГҮҮЛЗҮЙ ЗОРИЛГОДОО ХҮРЭХГҮЙ БАЙХАД ЁС ЗҮЙГ НЭН ТЭРГҮҮНД ТАВИАД ЯАХ ЮМ

-Төрийн далбааг урж буй бичлэгийн хойноос тойм нэвтрүүлэг тань гардаг. Тэр тоймыг зангидаж далбаа урах үйлдлийг хийсэн нь харагддаг. Гэвч тоймыг тань үзэхээсээ илүүтэй таны үйлдэлд их анхаарсан гэж та анзаарсан уу. Магадгүй үүнээс манай орчин үеийн Монголчуудын хандлага харагдаж байж болох юм?

-Манайд яг л эх орныхоо нэрийг барьж гүйдэг боловч эх орныхоо эсрэг үйлдэл хийж байдаг бүлгэмүүд олон бий. Маш олон хүн намайг шүүмжилж байна. Шүүмжлэх нь ч зөв. Бахархал руу нь халдвал хэн ч уурлана. Гэвч бахархлынхаа мөн чанарыг ойлгоосой гэж би хүссэн. Хүмүүс бичлэгийг зөвхөн далбаа урж буй хэсгийг тасдаад тарааж байна билээ. Лодойсамбууд хариуцлага тооц, шийтгэ, ялла гэнэ. Арай ч цаазаар ав гэчихгүй л байна.

-Цаазаар ав гэсэн нь байсан шүү…

-Өө тиймүү. Гэхдээ тэгэг. Тэгж байхдаа л хүн ойлгодог. Зодолдож танилцсан найзууд сайн найз болдог ч гэдэг биздээ. Уурласныхаа дараа хүн тайвшраад боддог. Хэн ч бай нэг л зүйлийг бодоосой, зөвхөн сэтгүүлчийн далбаа урж байгаа үйлдэл дээр ч биш болсон бүх үйл явдлын хойноос “Яагаад” гэж асуудаг байгаасай. Энэ бол манай сэтгүүлчдийн даалгавар. Сэтгүүлчид ч айхгүйгээр, ямар ч эрсдэлийг хүлээж авахаас эмээхгүйгээр, ямар нэгэн зүйлийг ойлгуулахын тулд хэлбэрээ зөв сонгож авдаг байх хэрэгтэй гэж уриалмаар. Сэтгүүлзүй ойлгуулах үүрэгтэй салбар. Соён гэгээрүүлэх гэж мундаг үгээр хэлчихсэн ч цаанаа нь ойлгуулах л үндсэн зорилготой. Зорилгоо биелүүлэхэд хийж буй хэлбэр бол хэрэглээ.

Одоо ёс зүйтэй, тэнцвэртэй байж бусадтай хүндэтгэлтэй хандах ёстой гэж хүмүүс ярьдаг. Ямар ч үр дүн, зорилгодоо хүрэхгүй юм бол тэр хоосон хүндлэл, ёс зүйгээр яах юм. Хэнд ч хэрэг болохгүй байна шүү дээ. Сэтгүүлзүй зорилгодоо хүрэхгүй байхад ёс зүйг бид нэн тэргүүнд тавиад яах юм. Бид зүгээр л ёс зүйтэй байхын тулд сургуульд сураагүй. Бид ёс зүйтэй байдлыг ашиглаж хүнд юм ойлгуулж, таниулан мэдүүлэх үүрэгтэй. Үүргээ голчилж харахгүй хэлбэрээ харчхаад л хоорондоо зодолдоод байж боломгүй.

Хоёрдугаарт, Монголчуудын нэг нэгийгээ шашин, үндсэрхэг үзлээр үзэн ядсан, өдсөн, хатгасан байдлыг хэн ихэвчлэн зохион байгуулдаг вэ? Монголчууд өөрсдөө хийдэггүй юм. Мэдээллийг идэвхтэй авдаг 2 сая хүн амтай Монгол улс битгий хэл Франц, АНУ-ын сонгуульд хүртэл нөлөөлсөн тухай баримтуудыг бид харсан шүү дээ. Гадны нөлөөтэй биднийг хооронд нь зодолдуулж байгаа. Бид хоорондоо нэгнийгээ хэмлэж байхдаа хэний үгээр ороод, хэний нохой болоод нэгнийгээ ураад байгаа юм бэ гэдгээ бас бодох л хэрэгтэй. Би над руу дайрсан хүмүүсийн бүгдийнх нь комментыг уншиж байгаа, шөнө над руу мессеж бичиж байгааг ч бүгдийг нь уншина. Гэхдээ дэмжиж байгаа маш олон хүн бий. Тэр дэмжсэн хүмүүстээ би “Та намайг дэмжиж болно, гэхдээ эсэргүүцэж байгаа хүмүүстэй битгий муудалцаарай” гэдэг. Эсэргүүцэх нь зөв юм шүү, гэвч хоорондоо “зодолдож” огт болохгүй. Монгол ардчилсан орон мөн юм бол энэ нь эрүүл нийгэмд байх л ёстой зүйл.


БИ ЗҮГЭЭР Л МАШ БУРУУ ХИЙЧИХСЭН ТӨРИЙН ДАЛБААГ УСТГАЛД ОРУУЛЖ БАЙВАЛ ЯАХ ВЭ

-Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг та харсан уу? Гутаан доромжлох нь хориотой байдаг шүү дээ?

-Бүх хуулиа харж байгаад хийсэн. Хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ мэдэж байгаад хийж байгаа юм. Гэвч миний урсан төрийн далбаа “Төрийн далбааны стандарт”-д нийцэх төрийн далбаа мөн үү? Би зүгээр л тун буруу хийчихсэн төрийн далбааг устгалд оруулж байвал яах вэ? Арга билэг нь буруу харчихсан, галны оронд хонхон цэцэгтэй, хоёр багана нь нарийсчихсан далбаа байж болно шүү дээ. Тиймээс л бид аливаа мэдээллийг хүлээж авахдаа шүүлтүүртэй, хэрсүү байх хэрэгтэй. Би ч өөрийнхөө зорилгыг маш сайн биелүүлсэн гэж бодож байгаа. Цаашид үүнээс ч олон хүнийг цочроосон, энэ байтугай ярилцлага, тойм, эрэн сурвалжлах нэвтрүүлэг, мэдээнүүд хийх байх. Энэ болгонд над руу чиглэсэн дайралтууд илүү их ирэх байх. Тэгэх гэж л хийж байгаа юм чинь.

-Олны дургүйцлийг хүргэсэн ийм үйлдэл хийснийхээ дараа та гадуур явахаас айж, эмээхгүй байна уу?

-Би бүр зориуд гадуур явдаг. Тухайлбал, сая би Дүнжингарав худалдааны төв орж, нэвтрүүлэгтээ ашиглах монгол цамц худалдаж аваад ирлээ. Монгол цамцыг бас яах гээд байна гэж бодох вий /инээв. сурв/ Ер нь компьютерын ард суугаад бичдэг троллууд л хүмүүсийн санаа бодлыг эргүүлээд байх шиг. “Эрүүл” хэсэг маш их байна, хүмүүс ч их хэрсүүжиж. Саяхан интернэт, фэйсбүүктэй болсон ард түмэн гэхэд аливаад их өөрөөр ханддаг болж. Дүнжингарав орж бараг бүх л эгнээгээр нь явлаа, яасанчгүй. Монгол улс хуультай орон, Монголчууд арай ч тийм тэнэг болчхоогүй байх. Мэдээж эцэг эх, амраг садан санаа нь зовнино. Харин ах “За юун сүртэй юм, чамайг яав л гэж” гэсэн /инээв. сурв/ Тэр үнэн. Намайг яав л гэж.

 

Shares

Холбоотой мэдээ