Б.Жаргалсайхан: Дарвалзаж байгаад мангасдуулсан удаа бий байх аа, Г.Золбаяр аа

2021-09-13 1928 5
Shares

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордонд болж байна.

Энэхүү чуулга уулзалтад Бүгд найрамдах намын дарга Буян ХХК-ийн захирал Б.Жаргалсайхан оролцож байна. Тэрбээр энэхүү чуулганд үг хэлсэн бөгөөд чуулганаар тогтоосон дэгийн хугацааг хэтрүүлж урт үг хэлсэн тул Ерөнхий сайдын хэвлэлийн албаны дарга Золбаяр хугацаа хэтэрснийг хоёр ч удаах сануулжээ. Харин үүний хариуд Б.Жаргалсайхан, ” Ингэж байгаад надад мангасдуулсан удаа бий байхаа” гэж сануулжээ.

Эргэн сануулахад Г.Золбаяр нь Ийгль телевизийн мэдээний албанд сэтгүүлчээр ажиллаж байхдаа Б.Жаргалсайханыг зочноор урьсан байдаг бөгөөд тухайн үед зочин маань хоцорч, сэтгүүлчийн бухимдлыг төрүүлээд амжсан юм. Тиймээс эфирийн цаг хоцроосон Буян Жагаад дургүйцлээ илэрхийлснийхээ төлөө Би чиний ажилтан юм уу гэх трэнд үгээр загнуулж, мангасдуулж байсан билээ.

“Буян” компанийн Б.Жаргалсайхан:
-Улс орон даяар архидан согтуурч байна. Ажил хийх хүн алга. Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Уулын аман дахь амралтын гаруудаар дүүрэн согтуу хүмүүс байна. Төр засаг үүнд анхаараач ээ. 800 жилийн өмнө Монголчууд бид тарваган тахлаас амжилттай гарсан туршлага бий. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй.

Дараагийн асуудал – Улсын төсөв бол нэг тогоо. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна.

Тээврийн улмаас юмны үнэ их өслөө. Эндээс түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг. Үүнийг хориглох хэрэгтэй. Гашуунсухайтад нарийн хоолойгоор бараа гарч байна. Энэ боомтод чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний гаргалт өссөнгүй. ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Япон Улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь бидэнд алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машинууд байна. Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг. Яагаад Япончууд манай улсад шинэ технологи нэвтрүүлсэнгүй вэ, шинэ үйлдвэр барьсангүй.

Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвараа эргүүлж авдаг болъё. Манайх шиг татваргүй улс алга. Жорлондоо орох гэж шахуу машин барьж байна. Ордныг тойроод битүү приус. Хаашаа ч явах гэхээр явж болдоггүй, ажил хийж болохгүй байна. Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо гэв.

Ташрамд дурдахад энэ удаагийн уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар оролцож, бизнес эрхлэгчдийн саналыг сонсож байна.

Зөвлөлдөх уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар илтгэл танилцуулж байна.

Ташрамд дурдахад, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн ээлжит хурлаар “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ыг Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэхийг дэмжсэн юм.

Shares
  • Хуралдаад хуралдаад үр дүн гарах уу? Юуны түрүүнд хойд хөршөөсөө СПУТНИКV вакцин авчирч ард түмнээ вакцинжуулах хэрэгтэй! Эрүүл явбал улсын наадам үзнэ гэдэг дээ! Өөрсдөө үр дүн муутай гээд байгаа хужаа вакцинаа хая! 

  • Ганц хийж чаддаг ажил нь хурал байдаг шүү дээ 1000 хурал хийлээ гээд амьдрал дээшилдэгсэн бол Монгол хамгийн хөгжилтэй орон байх байлаа. Хурал ихэдвэл ажил муудсаных хуушуур ихэдвэл мах муудсаных гэдэг байхаа.   

  • Ташрамд гэхээ болино уу, монгол хэлэнд уг нь ДАШРАМД гэдэг үг л байдаг байсан санагдах юм 

Холбоотой мэдээ