Хулгайлсан мөнгөө ХОМ-тээ тусгадаг ямар ч авлигач Монголд байхгүй

2021-09-14 267 0
Shares

Авлигын эсрэг хуульд заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ хувийн ашиг хонжоо олоход урвуулан ашиглах, бусдад давуу байдал олгох, иргэн, хуулийн этгээдээс тэрхүү хууль бус байдлыг олж авах үйлдэл, эс үйлдэхүйгээр илрэх аливаа эрх зүйн зөрчлийг авлига гэнэ хэмээн авлигыг тодорхойлжээ.
Тэгвэл энэхүү үйлдлийг зөвхөн мөнгө, абан тушаалын төлөө хийнэ.

Тиймээс тэдний үйлдлийг илрүүлж, үр үндсийг нь таслах зорилгоор АТГ-ыг манай улс байгуулсан байдаг. Тус газар байгуулагдсанаар авилга гэдэг нийгмийн дайсан юм гэдгийг бүх нийтээрээ ойлгох болж, улмаар албан туүшаалтнууд ажил, албан тушаалд очихдоо хөрөнгө орлогын мэдүүлэг гэгчийг гаргадаг, түүнийгээ олон нийтэд мэдээлдэг болсон юм. Улмаар энэхүү орлого өссөн, буурснаар нь тухайн иргэнийг ажил, албан тушаал авсны дараа ямар байдалтаай амьдарсан, улмаар албан тушаалын давуу байдлаа авлига болгоснуу гэдгийг тодорхойлох хөшүүрэг болгож иржээ.

Харамсалтай нь авлига өгч, авч байгаа субъектууд дотор ямар ч тэнэг хүн байхгүй буюу авлигын сүлжээнийхэн хэзээ ч авсан мөнгө, эд таваараа ХОМ-доо мэдүүлдэггүй ОУ-ын туршлага байдаг байна. Тиймээс ХӨМ гэгч сүржин нэртэй, сүрхий жагсаалт угтаа бэлэг тэмдэгийн шинжтэй болж таарч байна.

Хамгийн сүүлийн жишээг дурдахад Нийслэлийн Ерөнхий прокуророор ажиллаж байсан Ш.Нямдоржийг АТГ-аас өнгөрсөн наймдугаар сарын 2-нд саатуулж, 48 цагийн хугацаатай саатуулсан. Улмаар түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорьсон байдаг. Түүний гэрт нэгжлэг хийх явцад их хэмжээний гадаад валют, улстөрчидтэй холбоотой ноцтой зөрчил илэрсэн билээ. Тодруулбал, түүнийг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан, хууль бусаар олсон хөрөнгөөр мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэгт буруутган шалгаж байв.

Улмаар есдүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс уг хэргийг хэлэлцсэн байна. Ш.Нямдоржийн хувьд хэргээ хүлээсэн учир хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргаад байжээ.

Ингээд шүүхээс Ш.Нямдоржид эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн үйлдлийг гэм буруутайд тооцож, хууль бусаар олсон их хэмжээний мөнгө буюу валют, төгрөг нийлсэн 200 сая төгрөгийг улсын орлого болгон хураажээ. Мөн түүнийг нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасч, 14 сая төгрөгөөр торгох ял оноосон байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа гэдэг нь тухайн үйлдэгдсэн гэмт хэрэгт яллагдагч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирол, хор уршгаа арилгасан тохиолдолд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааг түргэсгэж, ажлын ачааллыг бууруулах, хэргийн оролцогчдод хүндрэл чирэгдэл учруулахгүй байх, тэдгээрийн цаг хугацаа болон зардлыг хэмнэдэг юм байна.

Тэрбээр АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ:

Өөрийн орлогыг 41.6 сая, гэр бүлийн гишүүний орлогоо 36.9 сая.
240 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц.
30 сая төгрөгийн үнэ бүхий Тоёота Хариэр маркийн автомашин.
Гурван сая төгрөгөөр үнэлэгдэх 0.7 га газартай.


Дотоодын банк санхүүгийн байгууллагад 28.3 сая төгрөгийн хадгаламжтай, ямар нэгэн компани хуулийн этгээдэд ямар ч хувьцаагүй хэмээн мэдүүлгээ гаргаж байжээ.
Тэрбээр 2019 оны аравдугаар сарын 2-ны өдөр Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий прокуророор томилогдсон бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдөр АН-ын дарга С.Эрдэнэд хууль бусаар хилс хэрэг үүсгэсэн гэх асуудалд нэр холбогдон албан тушаалаасаа бууж байв.

Shares

Холбоотой мэдээ