-Юун Ковидгүй Шинэ жил вэ? Оюун-Эрдэнэ сайдаа. Ирэх жил бас л “Ковидгүй Наадам” гээд сууж байх уу? ТОЛГОЙГОО АЖИЛЛУУЛ, ӨӨР ГАРЦ ХАЙ

2021-09-14 194 0
Shares

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ковидгүй зуны төлөө хамтдаа гэдэг уриа гаргаж Ард түмэн ч хэцүү өвчнөөс зунаас өмнө салчихна гэж бат нот итгэн Вакциндаа “маршилсан”. Гэтэл юу боловоо байдал дордоод Ерөнхий сайд ч шоконд орсон байдалтай, унтаа байдалд орчихлоо. Одоо бүр улайх ч үгүй 3 дахь вакцинд иргэд хамрагдах идэвхи асар сул байгаагаас арга буюу “Ковидгүй шинэ жилээ тэмдэглэе л дээ 3 дахь тунгаа л хийлгэчихээч дээ” гэж гуйж эхэллээ.

Буурай орны Ерөнхий сайд ийм өрөвдөлтэй, ЭМЯ-ныхан нь “орон гаран” мэдээлэл хийдэг. Ард түмэндээ халдварын тоог дарж зарладагаа хүлээн зөвшөөрчихсөн манайх шиг цайрчихсан улс дэлхийд хайгаад ч олдохгүй. Өмнө нь Оюун-Эрдэнэ ЕСаад маань “Та бид хамтдаа хичээж чадвал 5-р сарын 1 гэхэд Нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, 6-р сарын 1 гэхэд хөдөө орон нутагт насанд хүрсэн бүх иргэнээ тус бүр эхний тунд хамруулж, долдугаар сарын 1 гэхэд нийт иргэнээ бүрэн тунд хамруулах томоохон зорилт дэвшүүлж, дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж “Covid-19”-гүй ЗУНТАЙ ЖАРГАНАА” хэмээж байлаа.

Үнэндээ вакцинжуулалт эхэлбэл бүгд амны хаалтнаас салах юм шиг, Covid-19 гэнэт алга болчих юм шиг итгэлийг хүн бүрт төрүүлсэн. Эсрэгээрээ цар тахлын давлагаанд бүгд нэрвэгдсэн хямралын ул мөр одоо ч арилаагүй байна. Бодит нөхцөл байдал дээр “Covid-гүй зун” байтугай өдөрт арваараа эндэж, найр наадмаас үүдсэн тархалт орон нутгийг “түймэрдэж” байна. Нийслэлд хорио цээрийн дэглэм гэж үлгэр болсон. Мөн халдвар авсан иргэний маршрутыг тодруулах, олж тогтоох бол “өнгөрсөн бороо”.

Гэтэл Ерөнхий сайд дахиад “Covid-19-гүй шинэ жил”, Он гаргаад бахь байдгаараа “Ковидгүй наадам хийцгээе 5 дахь тунгаа яг эцсийн удаа хийлгэе” гээд ПОП-роод сууж байж чадах л юм байна. Юун Элбэгдорж ерөнхийлөгчийн “шүгэлдэлт”, жинхэнэ “Цэцэг ургуулагч чинь Оюун-Эрдэнэ юм бишүү” гэж чамлах иргэд борооны дараах мөөг шиг олширлоо.

Амлалт, гоё слоган, уриа яах вэ? Одоо попордог цаг огт биш. Өдрөөс өдөрт өвчлөлөөр хорвоог орхиж байгаа хүмүүсийн ар гэрт юу гэж тайлбарлах юм. Энэ зун арай барсангүй, ирэх зун л яг НАМ ДАРНА гээд “маанаг” царайлаад суух болж байна уу. Толгойгоо ажиллуул, Гадны тусламжыг шударгаар дууд, өөр гарц хай даа миний дүү гэж л түүнд хэлмээр байна. Тэгэж байж л чи АРЬСТАЙГАА ҮЛДЭНЭ шүү. Үгүй бол эцэг эх, ах дүүс, хамаатан саднаа Ковидоор алдсан иргэд улайраад хэзээ мөдгүй “тас татах дөхсөн шүү” гэж сануулья.

Мэдээ мэдээлэл: 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх “Оролцоо” төсөлд хамрагдаж буй залуусын төлөөлөлтэй өнөөдөр Төрийн ордонд уулзлаа.

Тус төсөлд эхний ээлжинд ажил эрхлээгүй, 18-34 насныхныг хамруулж байна. 14 хоногийн вакумжуулсан тэтгэлэгт сургалт энэ сарын 2-ноос эхэлжээ. Залуучуудад эрүүл, идэвхтэй амьдралын хэв маяг, эх оронч үзлийг төлөвшүүлэх, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөн, хөдөлмөрт бэлтгэж, ажил эрхлэх хүсэл сонирхлыг нь бий болгож, ажилтай, орлоготой болгоход зуучлах юм. Энэ онд 5000 залуусыг “Оролцоо” хөтөлбөрт хамруулахаар Хөдөлмөр, нийгмийн хамгаллын яам төлөвлөсөн байна. Төсөлд хамрагдсан залуусыг тогтвор суурьшилтай ажилтай болгосон ажил олгогч, ажилтанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцсон нэг жилийн нийгмийн даатгалын шимтгэлтэй тэнцэх нэг удаагийн нөхөн олговор олгох юм.

Засгийн газраас баталсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд заасны дагуу “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төсөл” хэрэгжиж байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хамгийн сайн халамж бол ажлын байр юм. Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлого барьж байгаа” гэж хэллээ. Мөн “Оролцоо” төсөлд хамрагдсан залуусыг ямар мэргэжил, боловсролтой болон ямар ажил хийх сонирхолтойг бүртгэж, ажилд зуучлахад анхаарч ажиллах ёстойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад үүрэг болголоо. Түүнчлэн уул уурхай болон бусад салбарт хэрэгжих томоохон төсөл, хөтөлбөрүүдэд хамруулж, ажил орлоготой болоход нь дэмжлэг үзүүлнэ гэв.

“Оролцоо” төсөлд хамрагдах хүсэлтэй залуучуудыг орон даяар 2021 оны наймдугаар сарын 16-22-нд www.e-mongolia.mn төрийн үйлчилгээний цахим системээр дамжуулан бүртгэсэн бөгөөд тус төсөлд нийт 1211 оролцогч хамрагдаж байна. Улсын хэмжээнд 15-24 насны 68.3 мянган залуус ямар нэгэн боловсрол, сургалтад хамрагдаагүй, мөн цалин, орлого олох хөдөлмөр эрхлээгүй байна.

Shares

Холбоотой мэдээ