Дорнод: Буйр нуурын загасны нөөц 900 гаруй тонн

2021-01-06 321 0
Shares

2020 онд Буйр нуурт судалгаа хийж, 900 гаруй тонн загасны нөөцтэй гэж тогтоожээ. Тиймээс энэ онд Буйр нуураас 25 тонн загас агнах боломжтой гэж үзэн, аймгийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлуулсан байна.

Төлөөлөгчдийн дийлэнх нь дээрх тоо хэмжээг зөвшөөрсөн бол зарим нь агнуурын загасны хэмжээг багасгах ёстой, мөн зуны улиралд аялал жуулчлалыг дэмжих зорилгоор загасчлалыг зөвшөөрөгдсөн хугацаанд хөгжүүлэх нь зөв гэж үзэж байгаагаа илэрхийлжээ.

Өнгөрсөн онд Буйр нуураас гурван ААН 22.5 тонн загас агнаж, зах зээлд нийлүүлсэн бөгөөд загас агнуурын орлогыг Халх гол сумын төсөвт төвлөрүүлдэг. Тухайлбал, тонн тутамд нэг сая төгрөгийн татвар ногдуулдаг байна.

Буйр нуурт 16-18 төрлийн агнуурын зориулалттай загас бий гэж үздэг.

Shares

Холбоотой мэдээ