БАЙРНЫ ЗЭЭЛ ЗОРИЛТОТ ИРГЭДДЭЭ ХҮРЭХГҮЙ БАЙНА: Ипотекийн зээл өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр дахин өсч 760 тэрбум төгрөгийн зээл гаргажээ

2021-09-16 182 0
Shares

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдлаа. Хурлын шийдвэрийг төв банкы удирдлагууд танилцуулав. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ипотекийн зээлийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Ипотекийн зээлийн тухайд өнөөдрийн байдлаар 760 тэрбум төгрөгийн зээл олгогдоод байна. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад хоёр дахин өссөн тоо. Ялангуяа 2020 онд 350-450 тэрбум төгрөгийн зээл гарч байсан бол энэ жил дөрөвдүгээр улирал эхлэх гэж байхад ийм өндөр түвшинд очсон байна. Ямар нэгэн гацаа байхгүйгээр ипотекийн зээл олгогдож байгаа.

Өнгөрсөн оны аравдугаар сараас эхлэн ипотекийн зээл найман хувийн хүүтэй байснаа зургаан хувийн хүүтэй болсон. Ипотекийн зээлийг 100 хувь гэж үзвэл 60 хувийг нь төв банкнаас, 40 хувийг нь арилжааны банкууд өөрийн эх үүсвэрээс олгоод явж байгаа. Банк өөрөө 40 хувийг нь гаргаж байгаа болоод ч тэр үү банкууд энэ төрлийн зээлээ маш идэвхтэй гаргаж байна.

Цаашид ипотекийн зээл хэвийн үргэлжилнэ. Засгийн газраас хэрэгжүүлж буй 10 их наядын хөтөлбөрт гурван жилийн хугацаанд нийт хоёр их наяд төгрөгийн зээл олгоно гэж тусгагдсан” гэлээ.

Мэдээ мэдээлэл:

“Гурвалжингийн гүүрэн гарц”-ын хэв гажилтын заадсыг засварлахаар болжээ.

Иймд Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвараас Саппорагийн уулзвар хүртэл буюу урдаас хойш чиглэсэн “Гурвалжингийн гүүрэн гарц”-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 17-ны 23:00 цагаас есдүгээр сарын 20-ны 07:00 цагийн хооронд хязгаарлана.

Харин хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг 2021 оны есдүгээр сарын 20-ны 08:00 цагаас есдүгээр сарын 22-ны 22:00 цаг хүртэл хязгаарлахаар төлөвлөлөө.


Түүнчлэн Саппорагийн уулзвараас Ажилчдын гудамжны дөрвөн замын уулзвар хүртэл буюу хойноос урагш чиглэсэн “Гурвалжингийн гүүрэн гарц”-ын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээний хөдөлгөөнийг есдүгээр сарын 22-ны 23:00 цагаас есдүгээр сарын 24-ний 22:00 цагийн хооронд, хоёрдугаар эгнээний хөдөлгөөнийг энэ сарын 24-ний 23:00 цагаас есдүгээр сарын 27-ны 22:00 цагийн хооронд засварын ажил гүйцэтгэхээр хөдөлгөөн зохион байгуулалтад өөрчлөлт орно.

Shares

Холбоотой мэдээ