1,3 их наядын эргэн төлөлтгүй, найдваргй зээлийн улмаас ХӨГЖЛИЙН БАНК үйл ажиллагаагаа зогсооход хүрлээ…

2021-09-17 321 0
Shares

Одоогоос 10 жилийн өмнө хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, аж ахуйн нэгж, компаниудын хөрөнгийн эх үүсвэрийг нь бүрдүүлэх зорилгоор Хөгжлийн банкны тухай хуулийг баталж, Хөгжлийн банкыг байгуулж байв. Гэтэл энэ банк тэгш ойн жил дээрээ дампуурлаа зарлах дээрээ тулаад байна. Өөрөөр хэлбэл, төр, хувийн хэвшлийнхний хариуцлагагүй, хайхрамжгүй байдлаас болж, улсын хэмжээнд ихээхэн хохирол учруулаад зогсохгүй Хөгжлийн банк дахин үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болох нь.

Гол шалтгаан нь аж ахуйн нэгжүүд зээлийн эргэн төлөлтөө цаг хугацаанд нь барагдуулаагүй, чанаргүй зээл их хэмжээгээр хуримтлагдсан нь тус банкийг дампуурлын эрмэгт хүргээд буй.
Тус банканд өнөөдрийн байдлаар гурван их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэл байгаагаас 1.3 их наядын зээлийг нь эргэн төлөөгүй чанаргүй зээлд орж байгаа гэдэг мэдээллийн албаныхан өгөөд байгаа. Өнгөрсөн хугацаанд тус банкыг удирдаж байсан эрх мэдэлтнүүд хуулийн хариуцлага хүлээх нь битгий хэл эрх мэдэл, албан тушаалаар шагнуулчихсан яваа нь нууц биш. Гэтэл үүний цаана Монгол Улс эдийн засгийн их хэмжээний хохирол амсаж, олон улсад өр, зээлтэй болж үлдэх эрсдэл үүсээд байгаа юм.


Сангийн сайд С.Жавхлан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн талаар мэдээлэл өгч тус банкыг татан буух эрсдэлтэй байгаа гэдгийг ч хэлж байлаа. Тэрбээр “Хөгжлийн банкыг цаашид экспорт, импортын чиг баримжаатайгаар түлхүү хөгжүүлнэ. Учир нь, Монгол Улсад худалдааны санхүүжилт дутагдалтай байна. Ингэхдээ Хөгжлийн банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахгүй. Гэхдээ банкны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулна. Энэ оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл.

Иймд шинэ зээл өгөх чадамжгүй. Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй учраас Монголбанк тус банкинд хяналт шалгалт хийж байна. Төсвөөс томоохон зээлийг санхүүжүүлэх боломжгүй тул Хөгжлийн банкийг байгуулсан. Одоогийн балансаар тус банк үйл ажиллагаа явуулах боломжгүй гэсэн үг. Ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийнэ. Чанаргүй зээлээ хурдан эргэн төлүүлэхэд илүүтэй анхаарна” гэх тайлбарыг өгсөн билээ.

 

“НВЦ” ХХК, “ГАЗ-ИМПОРТ” ХХК, “МОНГОЛ ДРАЙ МИЛК” ХХК, “ЦЭЦЭНС МАЙНИНГ ЭНД ЭНЕРЖИ” МБҮ ТРЕЙД ХХК, “ДЭД БҮТЭЦ ИНЖЕНЕРИН”Г ХХК, КОМПЛАНТ ХХК, “МОНГЕМА” ХХК, “МОНГОЛ МАХ ЭКСПО” ХХК, “МОН ЛАА” ХХК, “ЭРЭЛ” ХХК, “ХӨТӨЛ” ХХК, КЬЮ ЭС СИ хамгийн том зээл аваад төлөлт хийгээгүй компаниуд. Эдгээр компаниудтай хариуцлага тооцож улсыг хохиролгүй болгох шаардлагатай.

Мэдээ мэдээлэл:
БНХАУ-ын зүүн нутагт “Дельта” хувилбар тархсаны улмаас сургуулиудын сургалтыг зогсоожээ

БНХАУ-ын зүүн өмнөд нутгийн Фужянь мужид коронавирусний “Дельта” хувилбар эрчимтэй тархах болсонтой холбогдуулан эрх баригчид олон нийтийг хамарсан шинжилгээ хийхийн тулд хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, сургуулиудын сургалтыг түр хугацаагаар зогсоогоод байна. Хөрш зэргэлдээ оршдог Гуандун мужийн Жухай, Шэньжэнь, Гуанжоу хотын нисэх буудлуудын хувьд Фужяниас ирэх зорчигчдыг 48 цагийн дотор коронавирусний шинжилгээ өгсөн эсэхийг нь үл харгалзан нисэх онгоцноос буусных нь дараа шинжилгээнд хамруулна гэдгээ мэдэгджээ.

Мөн ирэх сард болох Хятадын Импорт, экспортын үзэсгэлэн /Кантон/ 20 хоног үргэлжлэх байсныг цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтуудыг харгалзан таван хоног болгон бууруулахаар шийдвэрлээд байна. Энэхүү үзэсгэлэнг цар тахал дэгдсэнээс хойш анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм. Үүнээс гадна хойд нутгийн Тяньжинь хот ирэх нэгдүгээр сард Уран гулгалтын дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаас татгалзаж буйгаа мэдэгдсэнийг Олон улсын уран гулгалтын холбоо /ISU/ энэ долоо хоногийн даваа гарагт уламжлаад байна.

Фужянь мужийн хувьд эхлээд Путянь хотод дараа нь Чуаньжоу, Сямэньд голомтлон тархсан тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбоотойгоор мужийн оршин суугчдыг шинжилгээнд хамруулсан бөгөөд зургаан хоногийн дотор 135 тохиолдол илэрчээ. Түүнээс даваа гарагт 60 тохиолдол илэрсний 25 нь Путяньд, 32 нь Сямэньд, гурав нь Чуаньжоуд бүртгэгджээ.  Фужянийн Коммунист намын нарийн бичгийн дарга Инь Ли өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, муж “COVID-19”-өөс бүрэн ангижрахын тулд түргэн шуурхай ажиллах хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалыг хашиж байжээ. Хятад улс “COVID-19”-ийн тархалттай тэмцэхдээ богино хугацаанд, өргөн хүрээг хамруулсан шинжилгээ хийж, ойрын хавьтлуудыг шуурхай илрүүлж, тусгаарлалтын хатуу дүрэм журмыг баримталж буйн дүнд халдварын 30 гаруй тархалтыг амжилттай хяналтад аваад байгаа юм. Түүнээс хоёр нь “Дельта” хувилбарынх байв.

Ланьжоугийн их сургуулийн Агаар мандлын шинжлэх ухааны коллежийн профессор Хуан Жяньпинээр ахлуулсан судлаачдын багийн бүтээсэн “COVID-19”-ийн тархалтыг урьдчилан таамаглах системийн тооцоолсноор, хязгаарлалтын хатуу арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн мөрдвөл Фужяньд дэгдсэн тархалт есдүгээр сарын 26 гэхэд хумигдах бөгөөд ойролцоогоор 268 хүн халдвар авах магадлалтай байна. Харин эрсдэл багатай бүсэд хязгаарлалтыг сулруулах юм уу нуугдмал тохиолдлуудыг цаг тухайд нь илрүүлж чадахгүй бол ойролцоогоор 529 хүн халдвар авч, тархалт ирэх 10 дугаар сарын 4-нөөс нааш хумигдахгүй байж болзошгүй байна.

Shares

Холбоотой мэдээ