Жаргал даахгүйн зовлонг урвагчид илүүтэй эдэлдэг.

2021-09-17 543 0
Shares

Хуучны юм ул болж, хүний мөс чанар хог болсоор буй энэ өдрүүдэд Монгол Улсын төрийн жолоог атгалцаж, төрт ёсыг дээдлэнэ хэмээн улиг болтол ярьж, урт урт түүх зохиож асан эрхмүүд энэ өдрүүдэд тараа таниулж, тив дэлхийг дамжин попорсон хэвээр байна.

Тэдний нэг бол шударга тав хэмээн өөрсдийгөө тунхаглаж төв талбаайд жагсаал цуглаан хийсэн асан эрхмүүдийн магнайд малилзаж, монхолзож явсан Ж.Батзандан юм. Тэрбээр шударга тавын эгнээнд багтаж, шөнө өдөргүй тэмцсэнийхээ шагналд Австрали Улсад суух Элчин зөвлөх болж яваар одсоор даруй 5 сар болсон байна. Тэгвэл тэрбээр энэхүү шагналын суудлаа ялын тогтоол мэтээр хүлээн авч зорьж очсон газраа цөллөгийн талбай хэмээн тодорхойлж дипломат албаны нэр хүндийг гутаасан ээлжит хүнээр тодроод байна.

Тэгвэл түүний энэхүү бусармаг бичвэрийн тухай Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин “У.Хүрэлсүхийг долоож, урвалтынхаа шагналд албан тушаал аваад явчихсан найз маань өөрийгөө цөллөгийн газар байгаа гэнэ үү?” хэмээн бухимдан бичжээ. Нэгэн цагт мандаж, АН-ын хойморт заларч асан эдгээр эрхмүүд өдгөө намдаа бүү хэл, улсдаа багтах зайгүй болж ийнхүү элдэвлэх болсон нь тус намын эгэл жирийн гишүүдийн бухимдлыг төрүүлээд зогсохгүй үнэт зүйл, зарчмыг нь уландаа гишгэсээр байгаа билээ.

Shares

Холбоотой мэдээ