“Цахим үндэстэн” шоуны үеэр АН мөнгө тараасан уу? Оюун-Эрдэнэ өөрөө л “ширээн дээрээс унасан” гэдгийн үлгэр болчихов уу?

2021-09-18 642 0
Shares

“Цахим үндэстэн шоу” арга хэмжээний үеэр 50.000 гаруй залуус цуглаж бут авлаа. Бут авсан уу гэвэл эргэлзээтэй. Учир нь халдварын в.ир.ус тэнд жинхэнэ “жаргасан” байх. Ирэх 7 хоногоос байдал хүндэрвэл гайхах ч хэрэг алга. Хүмүүс бүр хэлэх үгээ олж ядаж байна.

Юу үнэн тэр үнэн. Дижитал шинжилт яах вэ? иргэнийхээ үнэмлэхийг наториатаар батлуулдаг байж юун Дижитал үндэстэн гэж баалах энүүхэнд. Ялангуяа залуусыг ингэж бөөгнүүлсэнд маш их ундууцаж, сэтгэл зовсон хүмүүс сошиалаар нэг байна. Оюун-Эрдэнийн засгийн газрын “хойдохыг” МХТГ-н дарга Болор-Эрдэнэ уншчихлаа гэж нэгэн бичигч бичсэн байна лээ. Арга хэмжээний далайц, тайз чимэглэл, гэрэлтүүлэг гээд ХЭДЭН ТЭРБУМ төгрөгний зардал гарчихав аа. Эмнэлэгт нь АМЬСГАЛЫН аппарат хүрэлцэхгүй. Амь тэмцэж байхад залуус ингэж ч туйлж, дураараа дургиж байх ч гэж дээ. Хүнээ гэх сэтгэлтэй Засаг төр гэж байна уу ер нь?

Ямартай ч халдвар замаа алдвал хариуцлага хүлээж л таарна. Ямар ч том дарга, албан хаагч байлаа гээд буруу зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээх л ёстой. Цар тахлаа давчихаад хүмүүс цуглуулж жинхэнэ тэр ШОУ-гаа хийж болмоорсон доо. Энд цугласан залуусаас нилээдгүй нь гэртээ орж чадаагүй байх. Учир нь гэрийнхэн нь шинжилгээгээ өгөөд СӨРӨГ гэсэн үедээ гэрийнхээ босгоор алхаарай. Бид ч гэсэн амь.д явмаар байна гээд хаалгаа тас хаасан байх.

Энд нэг хувилбар байна. МАН засаглаж буй энэ цаг үед нөхөн сонгуулийн дуулиан ч ойртож байна. Оюун-Эрдэнийн ЗГ хүнд байгаа. Цар тахалтай тэмцээд “сөхөрч” уначих гээд л явж байна. Яг энэ үед нь “Дижитал Нэйшн” арга хэмжээг нь далимдуулаад залуусыг бөөгнүүлж “Оюун-Эрдэнийн засгийн газрыг унагая” гэсэн Ардчилсан намын тактик явчихав уу гэсэн таамаг явж эхлээд байна.

Сургуульгүй залууст мөнгө тараагаад “тэр шоу дээр нь очоод зогсчих” гэсэн бол яах вэ? Улс төрийн тоглоом, шатрын нүүдлээс ч хүнд гэдэг үг бий дээ.  Ямартай ч улстөрөөс илүүтэй Ард түмний амьд явах баталгаа л дээгүүрт ормоорсон. Эрүүл мэндийн салбар нь тэмцээд, бүр хүч мөхөсдөөд байдаг. Ерөнхий сайд нь шоу хийж хэдэн арван мянгаар нь цуглуулаад байдаг. Юу юу ч болоод байна даа бүү мэд…

 

Shares

Холбоотой мэдээ