Дундговь: Аймгийн Засаг дарга амралтын өдрүүдэд иргэдээ тогтмол хүлээн авч уулзна

2021-01-07 1707 5
Shares

Дундговь аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат долоо хоног бүрийн бямба гарагийн 11.00-16.00 цагт аймаг, сумын Засаг дарга нар иргэдийг хүлээн авч уулзан, санал бодлыг нь сонсож байхаар болжээ.

Дундговь аймаг хөгжлөөрөө бусад аймгаас сүүл мушгиж байгаа нь “иргэдийн оролцоо”-той салшгүй холбоотой бөгөөд аймгийн эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын болон бизнесийн үр ашиг сайжрах нь “иргэдийн оролцоо”-ноос шууд хамаарна гэж үзжээ. Тиймээс аймгийн Засаг даргын 01 тоот захирамжаар орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд иргэдийн оролцоог нэмэгдүүлж, тэдний санал, санаачилгыг дэмжин ажиллах ба ингэснээр төрийн үйлчилгээ сайжирч, алба хаагчдын сахилга хариуцлага дээшлэн, иргэдийн оролцоотойгоор орон нутгаа хөгжүүлнэ хэмээн тодорхойлсон байна.

Shares

Холбоотой мэдээ