Миссүүд цаашаа шүү харайлтын рекорд эзэмшигч Э.Оюундарийн хажууд

2021-09-19 2532 0
Shares

Монгол улсын гурвын харайлтын рекорд амжилтыг хоёр удаа эвдсэн, гоо үзэсгэлэнгээрээ Миссүүдийг ч хол хаях энэ бүсгүйг Э.Оюундарь гэдэг. Тэрээрдээд амжилтаа дахин шинэчлэн тогтоож 12 метр 30см харайжээ. Баяр хүргэе. Тамирчин хүний бие бялдар, гоо үзэсгэлэнгээрээ тэр олныг гайхшруулж байна даа.

Яг одоо Налайх дүүрэгт Хөнгөн атлетикийн Улсын аварга шалгаруулах тэмцээн ид өрнөж байгаа бөгөөд Оюундарь алтан медаль хүртжээ. Нэрэмжит тэмцээнээр улсын дээд амжилт тогтоосон учир албан ёсны гэж тооцохгүй юм байна. Дээд амжилтыг зөвхөн улсын аварга шалгаруулах албан ёсны тэмцээний үеэр бүртгэдэг журамтай ажээ.

Мэдээ мэдээлэл: “BMW” дахин боловсруулсан материалаар хийсэн автомашинаа танилцуулжээ

Германы автомашин үйлдвэрлэгч “BMW” компани дахин боловсруулсан, байгальд ээлтэй материалаар хийсэн “BMW i Vision Circular” автомашины туршилтын загвараа даваа гарагт танилцуулжээ.

Мюнхен хотноо болсон “IAA Mobility” автомашины шоуны үеэр 100 хувь дахин боловсруулах боломжтой энэхүү автомашинаа танилцуулсан “BMW” дэлхийн хамгийн байгальд ээлтэй автомашин үйлдвэрлэгч компани болохыг эрмэлзэж буйгаа мэдэгдсэн байна. Автомашины их биеийг будахын оронд дахин боловсруулсан хөнгөн цагаан ашиглан бүтээжээ. Мөн никель, давхар хүрээ, түгжээ болон бусад чимэглэлийг хасаж, “BMW” логог хийхдээ нэмэлт хэсгүүд оруулахаас татгалзан металл дээр лазераар буулгасан байна.

Үүнээс гадна хянах самбарын бүх мэдээллийг салхины шилэн доорх хэсэгт байршуулахаар төлөвлөсөн бөгөөд тэдгээр мэдээллийг хэрэглэгчид шууд харагдах эсвэл харагдахгүй байхаар тохируулах боломжтой байна. Мөн камерын технологийн тусламжтайгаар гаднах болон доторх толины шаардлагагүй болжээ. “Бид энэхүү автомашины загварыг гаргах явцдаа эдийн засгийн дахин боловсруулах нөхцөлийг нарийвчлан авч үзсэн” гэж “BMW” компанийн ахлах дизайнер Адриан ван Хойдонк мэдээлсэн байна.

Shares

Холбоотой мэдээ