Үнэт эдлэл авахдаа заавал анхаарах ёстой зөвлөмж

2021-01-07 383 0

Латин үсгээр Karat гэж бичсэн байвал үнэт металлын сорьц гэсэн үг K үсгээр тэмдэглэнэ. Karat нь 1-24 хооронд нэгжээр хэмжигдэнэ. Хэрэв 24К гэсэн байвал 999 сорьцтой гэсэн үг.
Хэрэв Carat гэсэн байвал үнэт чулууны шигтгээний жин гэсэн үг Ct гэж тэмдэглэдэг. Нэг Carat нь 200 мг буюу 0,2 гр байдаг. Энэ ялгааг сайн ойлгох хэрэгтэй. 24 Carat-ын индранил шигтгээтэй цагаан алтан бөгж гэхээр нөхдүүд цэвэр цагаан алтан бөгж авж байна гэж их залилуулдаг . Үнэндээ бөгжний чулууны жин 24 Carat буюу 4.8 гр гэсэн үг. Ийм адилхан дуудлагаар дуудагддаг нь бүр анхнаасаа л үнэт зүйлс худалдаалдаг хүмүүс та нарын толгойг эргүүлж металлын сорьц болон чулууны жинг хооронд нь будлиулах гэсэн зальт ов мэх юм. Гэвч олон зуун жил ингээд нэрлээд нэгэнт хэвшсэн болохоор одоо яахав.

Бас нэг зүйл байна. Бриллиант гэж алмаз (Доржпалам) гэж ихэнх хүмүүс ойлгох юм. Бриллиант гэж чулуу байхгүй. Бриллиант гэж чулуун дээр 56-гаас дээш тооны талст гарган (ихэвчлэн 56-58 талст гаргадаг) дугуй хэлбэрийн засалтийн төрөл. Ихэвчлэн алмаз дээр бриллиант засалт хийдэг. Бриллиант засалттай Алмаз гэрлийг хугалан гоёмсгоор гэрэлтдэг тул хүмүүс бриллиант гэхээр шууд алмаз гэж ойлгодог. Зарж байгаа хүн бриллиант гэдгээ тод хэлнэ ард нь чулууны нэрийг үл мэдэгдэх бүдэг хэлнэ. Мэдэхгүй хүн алмаз авж байна л гэж боддог.

Платина буюу Platinum-г (Pt гэж тэмдэглэнэ) манайхан цагаан алт гээд буруу орчуулчихсан юм. Ангилиар White gold, Оросоор белый золота гэдэг нь жирийн алтыг мөнгө болон бусад металлтай хольсон цагаан өнгөтэй хайлш. Тэгээд манай үнэт эдлэлийн дэлгүүрийхэн орчуулахдаа цагаан алт гэж орчуулаад хүмүүс нь платинаг цагаан алт гэж ойлгодог тул платин зүүж байна гэж бодоод авдаг.  Платина бол бие даасан химийн элемент орчуулах шаардлага байхгүй.

Алт платинаа ялгахгүй бол үсрээд л  нэг саяд хулхидуулна. Учир нь хүний хуруу нарийхан тул. Харин үнэт чулуунд хууртвал хэдэн 10 саяар л яригдана. 39 саяар нэг муу циркони авгайдаа аваад өгсөн хүн ч байдаг.

Мэдээж хүүхнүүдийн түгээмэл асуулт хаанаас ориг юм авах бэ гэж? Яахав 2,3 саяд бол гарзтайн биш хийцээ харж байгаад л ав. Түүнээс дээш үнэтэй бол манайд ориг чулуутай юм байхгүй. Swarovski-г их асуудаг. Байгалийн чулуу биш imitation буюу хиймэл чулуу хийдэг Австрийн компани.

Холбоотой мэдээ