Шатахуунаар боомилсон ОХУ 3 аймгийн цахилгааныг 3 хоног тасална

2021-09-21 2705 2
Shares

ОХУ гэрээний дагуу 28 мянган тонн шатахуун өгөх ёстой ч бүрэн нийлүүлэх боломжгүй тул 17 тонныг өгнө гэсэн. Иймд шатахууны хэрэглээг хэвийн хэмжээнд байлгахын тулд БНХАУ-ын талтай гэрээ хийсэн. Мөнгийг нь төлж, гэрээ хийгээд хүлээж буй 1,037 вагон АИ-92 авто бинзен БНХАУ-д бий. Өөрөөр хэлбэл, сар гаруйн хэрэглээний шатахууны мөнгийг манай улсын ААН-үүд төлөөд гэрээгээ баталгаажуулчихсан байгаа. Одоо зөвхөн ачигдахыг нь л хүлээж байна.

Талууд гэрээний үүргээ харилцан хүлээгээд явдаг заалттай. Яам, газрын тос импортлогч компанийн төлөөллүүд өнөөдөр ОХУ-руу холбогдох уулзалт хийхээр явжээ.

Улсын хэмжээнд шатахууны 16 хоногийн нөөцтэй болж буурсан. Яагаад гэвэл гаднаас орж ирэх импортын шатахууны хэмжээ багасаад, дотоодод борлуулалтын хэмжээ хэвийн явж байгаа. Үнийн хувьд зөрүү гарахгүй. БНХАУ-аас авах шатахууны үнэ ОХУ-аас авдаг үнэтэй адилхан байна хэмээн албаныхан мэдээлжээ.

Гэтэл өнөөдрөөс ОХУ Монгол Улсад дан ганц шатахуунаар хаах бус үргэлжлүүлэн гурван өдөр гурван аймгийн цахилгааныг таслах асуудлыг хийсэн тухай мэдээлэл хөврөх болов. Эндээс харахад манай улс чухам ямар учраас ОХУ-ын дугүйцлийг хүргэчихэв ээ гэдэг асуулт гарч байна. Өөрөөр хэлбэл хөрш орнуудтай харилцах гадаад харилцааны бодлого бантан болчихов уу гэж дүгнэхэд хүрч байна.

Shares

Холбоотой мэдээ