Энхийн цагт Энхтайваны гүүрнээс 18 настай залуу үсрэхийг завдлаа

2021-09-24 354 0
Shares

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр, Энхтайваны гүүрэн дээрээс хүн үсрэх гэж байна гэсэн дуудлага есдүгээр сарын 24-ний 03:53 цагт онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 3.5 км замыг туулан 04:00 цагт очиход Энхтайваны гүүрний баруун талд 18 настай иргэн амиа хорлох зорилготой үсрэх гэж байжээ.

Алба хаагчид 15 минут ажиллаж, аюулгүй болгон тухайн иргэнийг буулгаж, тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эргүүлийн цагдаад хүлээлгэн өгсөн байна. Монгол Улсад амиа хорлосон, амиа хорлох оролдлого хийсэн тохиолдлыг анх удаа судалжээ. Судалгааны дүнг танилцуулах хэвлэлийн бага хурал өнөөдөр (2017.08.31) боллоо. Хуралд Улсын Ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвийн захирал, Хууль зүйн ухааны доктор М.Гантулга, судалгааны багийн удирдагч, Сургалт, судалгааны төвийн, судлаач, хяналтын прокурор, Хууль зүйн ухааны доктор Б.Өнөрмаа нар оролцов.

Монгол Улсад нэг жилийн хугацаанд 400 гаруй хүн амиа хорлосныг Улсын ерөнхий прокурорын газар /УЕПГ/-аас танилцуулсан байдаг.

Эрчүүд эмэгтэйчүүдээс илүү олон тоогоор амиа егүүтгэдгийг судалгааны дүн харуулсан байна. Сүүлийн таван жилийн дүн мэдээг авч үзвэл 2012 онд 484, 2013 онд 397, 2014 онд 441, 2015 онд 388, 2016 онд 333 хүн амиа хорлосон тохиолдол гарсан бөгөөд тэдгээр тохиолдлыг УЕПГ эрүүгийн хэрэг үүсгэн шалгажээ.

2012-2016 оны хооронд 10-25 насны 605 хүн амиа хорлосон ба энэ нь нийт 2055 тохиолдлын 29.44 хувийг эзэлж байна. Мөн энэ хугацаанд 10-14 насны хүүхэд амиа хорлосон 78 тохиолдол бүртгэгдсэнээс Улаанбаатар хотод хамгийн олон буюу 27 (34.6 хувь), орон нутгаас Хөвсгөл аймагт хамгийн олон буюу 10.2 хувь нь бүртгэгджээ.

Хүйсийн харьцааны хувьд авч үзвэл, амиа хорлосон нийт тохиолдлын 1729 нь эрэгтэй, 326 нь эмэгтэй байжээ. Энэ нь эрэгтэйчүүд амиа егүүтгэх тохиолдол эмэгтэйчүүдээс 5.2 дахин их байсан гэсэн үг аж.

Суурь судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн амиа хорлоход хүргэсэн шалтгаан, нөлөөлөл нь тэдний хүмүүжил болон зан байдлын онцлог, амьдарч буй орчин, гэр бүлийн хүчирхийлэл зэрэг хүчин зүйлээс хамаарч байгаа нь харагджээ. Үүнээс гадна үерхэж буй охид, хөвгүүдийн хооронд үл ойлголцол үүсэх, тохиолдлын бэлгийн харьцаанд орох, гэмт хэрэгт холбогдох, зан төлвийн тогтворгүй байдал, эцэг эхийн анхаарал халамж дутмаг байх, хойд эцэг, эхтэйгээ ойлголцохгүй болох, өөрт тулгамдсан асуудлынхаа талаар эцэг, эхдээ ярьдаггүй зэрэг нь талийгаачдыг амиа хорлоход хүргэдэг болохыг судалгаа хийсэн багийнхан онцлов.

Өсвөр насны хүүхдүүдийн хувьд эцэг, эхийн зүй бус харьцаа, сурган хүмүүжүүлэгчдийн шударга бус харилцааны улмаас сэтгэл гутралд орж амиа хорлох явдал зонхилсныг доктор Б.Өнөрмаа ярилаа. Цаашид дээрх шалтгаан, нөхцөлийн улмаас амиа хорлох байдал өсөх хандлагатай байгаа тул боловсрол, хүүхдийн байгууллагууд анхаарлаа хандуулах шаардлагатайг сануулж байв.

Shares

Холбоотой мэдээ