Bloomberg Tv-н Э.Долгион “Улсын хаан” сахал Эрдэнэбилэгийн тушаалыг ЗГ-т “тулгадаг” консул болжээ

2021-09-24 725 0
Shares

Төр бол улстөрчдийн зоогийн газар гэх үг бий. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр МУ-ын ерөнхийлөгч асан Баттулга, орон тооны зөвлөхөөр Bloomberg Tv-н захирал Э.Долгион томилогджээ. Тодруулбал Худалдаа хөгжлийн банкнаас МУ-ын засгийн газарт зөвлөхөө ажиллуулдаг болж таарлаа.

АН-аас парламентын сонгуульд Р.Амаржаргал, С.Эрдэнэболд нартай нэг баг болж нэр дэвшсэн гэдэг. Э.Долгион нь үе үехэн янз бүрийн томчуудын факттай холбогдчихдог зүгээр байдаггүй нэгэн. Долгионыг Оюун-Эрдэнэ сайдад дөхүүлж шидсэн хүн нь Сахал Эрдэнэбилэг болж таарч байгаа юм. Түүний өрөөний хаягыг харахад ёстой л улсыг баздаг хүний гол “эм найруулагч” юм байна гэж ойлгохоор. Ийнхүү Монголын банкирын гар хэрхэн хол хүрдэгийг үүгээр харж болох юм.

Ёстой л дураараа дургина гэгч энэ байх. “ХХБ-наас Монгол улсын засгийн газарт суух бүрэн эрхт консул” гэж ийм албан тушаал байдаг аж. Угтаа консул гэж Монгол улсаа гадаадад төлөөлөн суудаг дипломат ажилтныг хэлдэг гэж ойлгодог. Тэгвэл сахал Эрдэнэбилэгийн заавар, тушаалыг Засгийн газарт “дамжуулдаг” гэхүү “тулгадаг” нэг дамжуурга нь Долгион болж таарав.

 

Цаг агаарын онц ноцтой үзэгдлээс болгоомжил

Баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээгээр өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газраар хүчтэй салхи шуургатай байх төлөвтэй байна.

Оройн 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун, төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүсэж шороон шуурга шуурна.

Мөн Монгол-Алтайн уулархаг нутгаар 5-10 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 21-26 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

 

 

Shares

Холбоотой мэдээ