“ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ ЦАГААН ТОЛГОЙ” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2020-11-30 306 0

Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран Хүүхдийг зам тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх тэдэнд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг, зөв дадал хэвшил олгох зорилгоор Баянхонгор сумын цэцэрлэгийн хүүхдүүдийн дунд “Замын хөдөлгөөний цагаан толгой” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд 8 цэцэрлэгийн баг тамирчид оролцсоноос Баян-ойт цэцэрлэг Тэргүүн байранд, 2 дугаар цэцэрлэг Дэд байранд, 12 дугаар цэцэрлэгийн баг Гутгаар байранд тус тус шалгарлаа.

Холбоотой мэдээ