Баянхонгор: 24 иргэнд 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулжээ

2021-01-10 1093 0

Баянхонгор аймгийн Цагдаагийн газраас Коронавирус (соvid-19)-ын халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон хугацаанд хорио цээрийн дэглэм зөрчсөн 24 иргэнд Зөрчлийн тухай хуулийн 5. 13. 2 дахь хэсэгт зааснаар 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулсан. Дээрх иргэд нь эрх бүхий байгууллагаас хориглосон шийдвэр зөрчиж согтууруулах ундаа худалдан борлуулсан, зөвшөөрөлгүй орон нутагт нэвтэрсэн, хуурамч бичиг баримт үйлдсэн, бүлэг бөөгнөрөл үүсгэж архидан согтуурсан зөрчлүүд эзэлжээ. Тиймээс иргэдийг эрх бүхий байгууллагын шийдвэрийг мөрдөж, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлэн хууль зөрчсөн аливаа үйлдэл гаргахгүй байхыг анхааруулж байна.

Холбоотой мэдээ