Энэ 7 хоногийн ТОП мэдээ: Монголд анх удаа 5 ихэр хүүхэд мэндэллээ

2021-09-26 615 0
Shares

Монголд анх удаа 5 ихэр хүүхэд Эх нялхаст мэндэлсэн гэх мэдээлэл сошиалаар түгээд байна. Тодруулбал эх, хүүхдийн биеийн байдал сайн байгаа талаар “Амьдрах урлаг” хуудаснаа мэдээлжээ. Монголын үрс маш олон болтугай. ХУРАЙ ХУРАЙ

Монголд байтугай дэлхийд 5 ихэр хүүхэд төрөх нь маш ховор тохиолдол бөгөөд улсаас эх, үрсэд онцгой анхаарал халамж тавьдаг байна.

Холбоотой мэдээ: Чехийн нийслэл Прага хотын оршин суугч 23 настай Александра Киноваг эмч нар ихэр хүүхэд тээж байгаа гэж хэлж байжээ. Гэтэл дөнгөж саяхан 5 ихэр болохыг нь мэдсэн байна. Тэрээр нэг хүүтэй ба ирэх бямба гарагт хийсвэр хагалгаа хийлгэн 5 ихэр хүүхдээ төрүүлэхээр болжээ.

5 хүүхдийн эх ихрүүдийг тээх үед өглөөд жаахан хүнд байдгаас бусад тохиолдолд бараг зовиур байдаггүй гээд анхны хүүгээ хөхөөрөө хооллож байсан учраас 5 ихрийг ч мөн хөхөөрөө хооллохоор төлөвлөж байгаа гэж ярьсан байна. Эхийн хэвлийд ихрүүдийн 2 нь нөгөө 3-ынхаа доор нь байрлалтай байгаа тул ихрүүдийн хүйсийг нарийн мэдэх боломжгүй гэв. Алабамагийн Их Сургуулийн доктор Врайт Бэйтсийн хэлснээр бол 5 ихэр хүүхэд төрөх нь хэдэн сая төрөлтөд ганц тохиолддог ховор төрөлт гэнэ.

Харин 600,000 төрөлтөд 1 удаа дөрвөн ихэр, 7,000-10,000 төрөлт тутамд 1 гурван ихэр, 100 төрөлт тутамд 1 хоёр ихэр хүүхэд тус тус төрдөг болох нь эрдэмтдийн судалгаагаар тогтоогджээ. Канадын Онтарио хотод хамгийн анхны 5 ихэр хүүхэд эсэн мэнд мэндэлж байсан гэнэ. Харин үүнээс хойш АНУ-д жил бүр 10 гаруй удаа 5 ихэр хүүхэд мэндэлдэг байна.

Мэдээ мэдээлэл: 5 ихэр хүүхдийн эмгэнэлт түүх

1934 оны 5 дугаар сарын 28, Канадын фермчиний гэр бүлд 5 ихэр хүүхэд төржээ. Тэд бол дэлхийн хамгийн анхны амьд төрсөн 5 ихэр юм. 5 ихэр хүүхэд амьд төрлөө гэсэн мэдээ дэлхий дахиныг шуугиулж байлаа. Тухайн үед хэний ч санаанд буухгүй, боломжгүй мэт үзэгдэл байсан юм. Тэр цагаас хойш 5 ихэр хүүхэд төрөх боломжтой гэдгийг дэлхий дахин мэдэж авчээ. Энэ бол аз жаргалтай түүхийн эхлэл биш гунигтай түүхийн эхлэл болсон юм. Тэдний аав Oliva-Edouard, ээж Elzire нарт юу тохиолдохыг хэн ч таамаглаагүй. Канадын засгийн газар тэдний хүүхдүүдийг салгаж авчээ.

Тэд ямар ч буруу зүйл хийгээгүй… …”Их хямрал”-ын үед тэдний хүүхдүүдийг итгэл найдвар, аз жаргалын бэлэг тэмдэг болгохыг оролджээ. Yvonne, Annette, Cecil, Emilie, Marie охидыг эцэг, эх нь нэрийг нь ашиглаж ашиг олохоос “хамгаалж байна” гэсэн нэрийдлээр салган авч “Таван ихрийн орон” нэртэй музей байгуулан тэндээ амьдруулсан байна.  “Их хямрал”-ын үед тэд олон жуулчдын нүдийг хужирлаж олон сая доллар засгийн газарт олж өгчээ. Гэвч тэдний эцэг эхийг хүүхдүүдтэйгээ уулзахыг зөвшөөрдөггүй байсан байна. Охид насан туршдаа жаргаж чадаагүй байна. Насанд хүрсэн хойноо архинд орж, эмгэг өвчин, гэр бүл салалт, хүчирхийллийн дор насыг баржээ.


1997 онд амьд үлдсэн хоёр охин засгийн газраас зарга нэхэж сая долларын нөхөн төлбөр авч чаджээ.  Эмгэнэлтэй түүхийн эзэд болох Annette, Cecil хоёр одоог хүртэл амьд байгаа юм байна.

 

Shares

Холбоотой мэдээ