SpaceX сансрын аялалын төсөлд Монгол хүн захиалга өгсөн үү?

2021-09-26 871 0
Shares

SpaceX компанийн хөлгөөр сансарт ниссэн дөрвөн жуулчин энэ сарын эхээр Улаанбаатарын цагаар Ням гарагийн өглөө Флоридагийн эргээс холгүй Атлантын далайд амжилттай газарджээ. Энэ бол сансрын түүхэнд анх удаа дан энгийн хүмүүсээс бүрдсэн багийг дэлхийн тойрог замд хүргэсэн тохиолдол байлаа. Дөрвөн жуулчныг сансарт нисгэсэн Inspiration4 төслийн удирдагч Тодд Эриксон “Сансрын хоёрдугаар эринд тавтай морил” гэж хэвлэлийн хурын үеэр мэдэгджээ.

Тэгвэл Монгол Улсаас энэхүү аялалд явахаар бүртгүүлсэн тухай чиг жуг хийх болов. Чухам хэн гэгч эрхэм SpaceX хэмээх төсөлд хамрагдахаар хүсэлт гаргасан нь одоогоор маш нууц байна. Эх сурвалжийн хэлснээр Ангараг гэх нэртэй хүн нисэхээр захаилга өгсөн байж магадгүй гэнэ. Чухам Ангараг гэгчийн талаарх тодорхой мэдээлэл байхгүй ч бизнес, улс төрийн салбарт нэг хэсэг амжилттай явж байгаад Япон яваад сураггүй болсон эрхэм байх магадлалтай гэдгийг хэлж байна. Энэхүү сансрын аяллын үнэ 250 мянган ам.доллар байдаг.

SpaceX-ийн Crew Dragon хөлгийн капсул дэлхийн агаар мандалд орж ирснийхээ дараа нийт дөрвөн шүхэр задалж, уналтын хурдаа бууруулсаар далайн мандалд буусан байна.Энэ үед капсулын гадна бүрхүүл агаарын эсэргүүцлийн улмаас Цельсийн 1,900 хэм хүрч халжээ. Сансрын жуулчдын өмсгөл халалтаас хамгаалагдсан, дотор талдаа сэрүүцүүлэх системтэй юм байна.

Жуулчдын хамгийн залуу нь болох 29 настай Хэйли Арсено дэлхийн хамгийн залуу сансрын нисгэгч болжээ. Тэрбээр АНУ-ын Теннеси муж дахь Сэнт Жюдийн Хүүхдийн Эмнэлгийн эмч юм. Арсено өөрөө хүүхэд байхдаа энэ эмнэлэгт ясны хорт хавдраа эмчлүүлж, нэг хөлөө тайруулж байжээ. Тиймээс тэр бас анхны хиймэл эрхтэнтэй (протез) сансрын нисгэгч болж байгаа юм.

Inspiration4 багийн бусад гишүүд нь 51 настай геологич Шан Проктор, 42 настай нисэх онгоцны инженер Крис Семброски, нислэгийг ивээн тэтгэсэн 38 настай тэрбумтан Жаред Айзакмэн нар ажээ. Shift4 Payments Inc электрон төлбөр тооцооны компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Айзакмэн энэ удаагийн аялалд нийтдээ $200 сая орчмыг төлж, өөрийн багийг бүрдүүлсэн байна. Inspiration4 багийнхныг суулгасан хөлөг Лхагва гарагт Флоридагийн Канавералын хошуунаас хөөрснийхөө дараа гурван цагийн дотор дэлхийн гадаргаас 585 км өндөрт хүрсэн юм.

Энэ нь Олон Улсын Сансрын Станц болон Hubble сансрын телескопын байрлалаас өндөрт хүрсэн гэсэн үг бөгөөд 1972 онд дууссан NASA-гийн саран дээр буух Apollo хөтөлбөрөөс хойш хүн сансрын уудмын хамгийн гүнд хүрсэн тохиолдол болжээ. Сүүлийн саруудад сансрын аялал жуулчлалын цоо шинэ салбарт томоохон дэвшлүүд гараад байна. Долдугаар сард Америкийн тэрбумтан Жэф Безос (Blue Origin), Британийн тэрбумтан Ричард Брэнсон (Virgin Galactic) нар тус тусын хөлгөөр сансарт нисэцгээсэн билээ. Гэхдээ тэдний хөлгүүд дэлхийн агаар мандал, сансрын уудмын хил заагт хэдхэн минутын хугацаа өнгөрүүлсний дараа буцацгаасан юм. Харин Илон Маскийн SpaceX энгийн хүмүүсийг сансрын гүнд гурван өдөр аялуулж чадсан амжилтаар өрсөлдөгчдөөсөө онцгойрч байна. Inspiration4 багийн гишүүн Айзакмэн, Проктор нар нисгэгчийн лицензтэй боловч тэдний хөлгийн бүх жолоодлогыг SpaceX компани газраас удирдаж, хөлөг дотрох зарим үйлдлийг зааж өгч чиглүүлж байжээ.

Гэхдээ онцгой тохиолдолд бэлтгэлтэй байхын тулд багийн гишүүдийг NASA-гийн сансрын нисгэгчидтэй ижил түвшний сургалтад хамруулсан юм байна. Илон Маскийн үүсгэн байгуулсан SpaceX компанийн “Dragon” хөлгөөр энгийн дөрвөн иргэн сансарт ниссэн байна. Dragon хөлгийг Falcon-9 пуужин тойрог замд оруулсан байна. Пуужинг хөөргөх ажиллагаа пүрэв гарагт Флорида дахь Кеннеди сансрын төвд болсон бөгөөд бөгөөд энэ бүх үйл явцыг SpaceX-ийн вэбсайтаар цацжээ. Америкийн НАСА агентлаг энэ удаад нислэгт оролцоогүй байна. Нислэгийн төлбөрийг 38 настай тэрбумтан Жаред Айзекман төлж, багийн гурван гишүүнээ удирдан чиглүүлжээ. Чухам хэчнээн хэмжээний төлбөр төлсөн тухай мэдээлээгүй байна. Гурав хоногийн аялалд Айзекмантай хамт эрүүл мэндийн ажилтан 29 настай Хэйли Арсено, мэдээлэл зүйн шинжээч Крис Семброски болон геологич Сион Проктор нар нисжээ. Тэд энэхүү нислэгээрээ хүүхдийн хорт хавдрын судалгаанд хандив босгох зорилготой байсан гэнэ.

Айзекман нь өсвөр насандаа өөрийн үүсгэн байгуулсан Shift4 Payments цахим төлбөрийн системийн компанийн гүйцэтгэх захирал юм. Түүний хөрөнгө 2,5 тэрбум доллараар хэмжигддэг. Тэрээр нисэх салбарт сонирхолтой бөгөөд төрөл бүрийн онгоцоор олон мянган цаг нисжээ.

Тэрээр өмнө нь таньдаггүй байсан гурван хүнээр багаа бүрдүүлжээ. Тухайлбал, Хэйли Арсено хүүхдийн хавдрын эмнэлэгт ажилладаг бөгөөд 10 настайдаа энэ эмнэлэгт эмчлүүлж байв. Аяллын зорилго нь 200 сая доллар босгож, энэ эмнэлэгт хандивлах байсан тул Айзекман энэ эмнэлгийн нэг ажилтан нисэх багийн гишүүн байх хэрэгтэй гэж үзжээ. Тиймээс Арсенод санал тавьсан байна.

Доктор Сиан Проктор 51 настай. Тэрээр 2009 онд НАСА-гийнхантай сансарт нисэх гэж байсан ч сүүлийн шатандаа сонгогдож чадаагүй аж. 42 настай Крис Семброски АНУ-ын нисэх хүчинд ажиллаж байсан бөгөөд сансрын Lockheed Martin компанид инженерээр ажилладаг юм байна. Тэрээр эмнэлэгт хандив өргөснөөр сансарт нисэх багийн гишүүнийг сонгох сугалаанд оролцжээ. Гэвч тэрээр сугалаанд хожоогүй бөгөөд найз нь өөрийн эрхийг Крист өгсөн байна. Ердөө зургаан сарын өмнө энгийн амьдралаар амьдарч байсан тэд түргэвчилсэн сургалтад сууж, SpaceX-ийн төхөөрөмжүүдэд бэлтгэл хийжээ.

Сансрын хөлөг Олон улсын сансрын станцаас дээш 150 км-т буюу 575 км-ын өндөрт хүрэх юм байна. Тэд хэд хэдэн туршилт хийж, дэлхийг ажиглах аж. Эргэн сануулахад өнгөрсөн долоодугаар сард тэрбумтан Ричард Брэнсон, түүнээс ес хоногийн дараа Amazon-ы үүсгэн байгуулагч Жефф Безос нар өөрсдийн хөлгөөр сансарт ниссэн билээ.

Shares

Холбоотой мэдээ