“Хорхой нүдтэн”-ий нүд хортой ч гар ээлтэй

2021-01-10 846 0
Shares

Баянхонгор аймгийн Гурванбулаг, Баянбулаг, Хүрээмарал, Бөмбөгөр зэрэг сумдад “хорхой нүдтэн” гэх тодотголтой улс мэр сэр байдаг байж… Эдүгээ домог хууч яриа мэт яригдах эдгээр хүмүүс үнэхээр байсан тухай нугтийн хөгшид баримт дэлгэх хуучлахыг ажваас үнэхээр нүдэндээ удивастай хэсэг бүлэг хүмүүс үнэхээр байсан байж мэдэх юм. Мөн тэд өдгөө ч нутаг усандаа удидасаа нуун амьдардаг ч байж болох. Ямартай ч ард түмний дунд яригдах аман дурсамжаас харахад хорхой нүдтэнийг айлд ороход буцалж буй сүүтэй цай ээдэх, хайрч буй боов цэврүүтэх, чанаж буй мах болохгүй улаан хөөсөөр бургих, нэрж буй архи нь ус болох төдийгүй тэр хүмүүсийн зассан, хөнгөлсөн мал өтөнд баригддаг байсан гэнэ…

Тэдний нүд хортой, гар ээлтэй ч гэж ярилцдаг. Дотоод сэтгэлийн бодлоо харцнаасаа сацрах туянд шингээн мэргэн сум мэт гэрлэн гүйдэл болгох увдистай хүмүүсийг хорхой нүдтэн гэх тайлбар ч бий гэнэ. Эдгээр хүмүүсийн тухай баримт сэлт тун ховор боловч Элжигэн Л.Гомбожав гэх эрхэм “Хорхой нүдтэн” хэмээх номыг туурвисан байх нь бий. Тус ном эсээ, туурь, хөрөг, тэмдэгэл 3 бүлэгтэй: 1. Хорхой нүдтэн 2. Гярхай нүд 3. Зурхай нүд гэсэн хэсгүүдээс бүрддэг байна. Мөн зохиолч Г.Аюурзанын Баянхонгор аймгийн нэгэн зууны өмнөх түүхийг Пүрэв гүн хэмээх хошуу ноёнтны амьдралаар төлөөлүүлэн бичсэн “Сахиуст хангайн нууц” номонд эдгээр хүмүүсийн тухай цухас дурдсан байх аж.

Тодруулбал, Зохиолд хорхой нүдтэн хэмээх дүр гардаг. Хүн төрөлхтний нэгэн авир занг үүгээр төлөөлүүлсэн мэт. “Мал муулж байхад хорхой нүдтэнүүдийн нэг ирж таарвал үхсэн малын цус шууд тэнгэр өөд олгойдоод тогтохгүй оргилсоор хөсөр дуусдаг төдийгүй мах нь ч идэхийн аргагүй бутарч зумардаг, тэдний өнгийж харсан айраг хар аяндаа хөхүүрээсээ халин сагаж асгардаг, сүү бол тогоон дотроо исэн гашилдаг, буцалж байсан мах улаан шүүрхийгээрээ үлдээд хэзээ ч болдоггүй гэнэ. Хатиг шарх хэрэв зээ хорхойн нүдэнд өртөх юм бол буглаж өвчин ордог ч гэлцэнэ. Нэгэн марзан хүн тэдний нэгэнтэй тааралдаад янзыг нь үзэх гэж “Ээ хуухай, хуруугаа эсгэчихлээ” хэмээн худлаа ярвайж, эрхийгээ барьсаар зөрсөн чинь, шөнө нь ганц хуруутаад хоносон, улмаар хувилаад үүрд хуруугүй болсон тохиолдол ч гарчээ” хэмээн зүйрлэн бичжээ.

Shares

Холбоотой мэдээ