УОК: Хатуу хөл хорио тогтоохыг ТА ДЭМЖИХ ҮҮ?

2021-09-27 1390 1
Shares

“Эцсийн мөч хүртэл Засгийн газраа нээлттэй байлгана” гэж дөргүй бух шиг зүтгэсэн Оюун-Эрдэнийн ЗГазар үнэнтэй эвлэрэх болсон уу. Ямартай ч өнөөдөр ковидын өвчлөлөөр хамгийн өндөр буюу 19 иргэн ам.ь насаа алд.лаа. Энэ бол том дохио, том сануулга.

“Ингэх гээд байсан юмаа” гэж тавлах ч хэрэг алга. Дижитал үндэстэн, Номын яармаг энэ тэр гээд үзэсгэлэн яармаг, хүмүүс яаж олноор нь цуглуулах вэ? гэсэн юм шиг арга хэмжээнүүд ээлж дараалан зохиогдож, халддварын тархалт хяналтаас гарлаа. Засгийн газар, УОК-оос хатуу хөл хорио тогтоох шийдвэрийг УОК-оос гаргадаг. Тэд эрхбиш эрдэмтэд, эмнэлгийн салбарынхныхаа бодит байдал, мэдээлэлд үндэслэн шийдвэрээ гаргах байх.

Хэрэв 28 хоног дахиад хатуу хөл хорио тогтоовол өдөр хоногоо чүүтэй чайтай аргалж, дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаа Монголчууд яах вэ?. Хоногын хоолоо яаж аргалах вэ?. Бизнесийн салбараа нүд аниулахгүй цаашид яаж авч үлдэх вэ? гээд асар ТОМ асуудал гарч ирнэ. Сүүлийн үед бар, караоке, шөнийн цэнгээний газар ёстой л дураараа дургиж ажилласан. Томоохон худалдааны төв, зах бол бүр ярих ч юм биш. Маскгүй, бага насны хүүхдээ дагуулсан хүмүүс “үхэр шиг л бэлчсэн”. Одоо тэр салан задгай, дураараа дургисныхаа шанг хатуухан хүртэх нь дээ бид.

Мэдээ мэдээлэл: Халдварын тоо 10000-аас даваад эхэлбэл
гамшгийн үеийн Улаан түвшинд шилжинэ

“Коронавирусийн халдвар авсан хүний тоо өдөрт 10000-аас даваад эхэлбэл гамшгийн үеийн Улаан түвшинд шилжиж, бүх нийтийн хөл хорио тогтоохоос өөр аргагүйд хүрнэ” гэдгийг Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлж байсан.

Мөн МУИС-ийн багш нар математик тооцоолол хийж, “Халдвар тараагчийн байршил тодорхойгүй бол хэсэгчилсэн хөл хорио халдвар тархалтын хурдыг бууруулж чадахгүй. Нийтийг хамарсан хөл хориог эрт тавих тусам үр нөлөө их байдаг” гэдгийг хэлсэн. Өмнө нь бид хатуу хөл хорио тогтоогоод халдварын тоог хумиад авна гэж амлаж байсан ч байдал хүндэрсээр байна. Цаг алдалгүй ухаалаг, шинжлэх ухаанч шийдвэр гаргаж нэг ч гэсэн Монгол хүнийхээ алтан амийг аврах нь чухал болоод байна.

Хүний ам.ь нас, эрүүл мэндээс үнэтэй зүйл гэж үгүй байлтай. Мэдээж хувиараа хөдөлмөр эрхлэгч, бизнесийн байгууллагад хүнд цохилт болох нь гарцаагүй. Гэхдээ хамгийн зөв, оновчтой гаргалгааг бид гаргахаас өөр гарц үлдсэнгүй…

Shares

Холбоотой мэдээ