Зөнч Д.Мягмарбаяр: Би Есүс, Буддагийн адил дээд хүчний элч

2021-09-28 495 0
Shares

Манай улсад сүүлийн жилүүдэд зөн билэгтнүүдийг илрүүлэх, тэдний чадварыг сорих олон шоу нэвтрүүлэг гарах болсноор Монголын гэх тодотголтой хүмүүс зөн билэгтэн гэдгээ олон нийтэд илчилж, ирээдүйг зөгнөж, түүнийгээ олон нийтэд илэрхийлэх болсон. Тэгвэл өөрийгөө зөн билэгтэн хэмээн олон зарлаад буй Д.Мягмарбаяр Монгол улсын ирээдүй хийгээд монголчуудын хувь заяаны талаар зарим зүйлсийг зөгнөн хэлжээ.

Тухайлбал түүний зөгнөлүүд шүлэглэсэн хэлбэрээр цаанаасаа орж ирдэг гэх бөгөөд түүнийгээ шууд бичдэг гэнэ. Тэрхүү шүлэглэн орж ирсэн зөгнөлөөр бол Короновирус хүн төрөлхтөнд ухаарал, сэхэл, эргэн харах боломж өгч буй үйл. Дээд хүчтэй холбоотой зүйл гээд 2020 онд би үүнийг зөгнөж байсан гэжээ. Мөн тэрбээр Монгол улсад эко үзэлд суурилсан бүтээн байгуулалтууд илүү хөгжинө гэж хэлжээ. Тэр нь өөрөө бидний эрүүл байх, энх тайван амар амгалангийн мөн сүнсний хөгжлийн дэвшил хувьсал байх болно. Эрүүл энх, өр ширгүй,кармагийн үйлийн үрийн ч төлөөс байхгүй байдал энх тайван, амар амгалангийн гарц, гэрэл болох ёстой. Энэхүү удирдлагыг чиглүүлэх замыг заах элчийг дээд тэнгэрээс хүн төрөлхтөнд илгээсээр ирсэн гэнэ. Есүс, Будда гэх мэт. Тиймээс тэр өөрийгөө ч мөн адил дээд хүчний элч хэмээн тунхаглажээ.

Энэхүү залуухан зөнч маань нийгмийн тэнцвэргүй байдал, зөвхөн монголд гэлтгүй дэлхий дахинд шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшил зарим талаараа дэлхийн тэнцвэрийг алдагдуулж, хүн төрөлхтөнийг үйлийн үрд унагааж байгаад, бас байгал дэлхий маань бага багаар сүйрч, цөмийн хог хаягдал, бидний эрүүл мэнд, ирээдүйн гэрэл гэгээтэй байх орчин нөхцөлд хаалт хийж байгаад санаа зовж явдаг байна. Мөн илүүдсэн хүсэл шуналаас үүсдэг элдэв гай зовлон хүн төрөлхтөний сүнсний хөгжлийг гацааж байгаа гэх мэт бүх хүчин зүйлүүдэд санаа зовниж, тэр зүйлийн эсрэг дээд хүчний оролцоотойгоор үйл хийхээр төлөвлөжээ.

Shares

Холбоотой мэдээ