Шадар сайд улсаас 130 тэрбумыг завшсан “Эрдэнэт Медипас”-ыг төрд авах шийдвэр гаргалаа

2021-09-28 1608 0
Shares

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан төрөөс 130 тэрбумыг завшаад буй Эрдэнэтийн Медапис эмнэлгийг төрд яаралтай авч, цар тахлын хүнд үед иргэдэд тусламж, үйлчилгээг яаралтай үзүүлдэг болгохыг үүрэг болголоо.

 
2015 онд 69.9 тэрбум төгөгөөр баригдсан “Медипас” эмнэлэг нь 200 хүн хэвтэж эмчлүүлэх хүчин чадалтай. Тухайн үед 18 жилийн гэрээтэйгээр хувийн ААН-д шилжүүлэх гэрээг хийсэн байдаг. Гэвч төртэй хийсэн гэрээний дагуу өнгөрсөн хугацаанд улсад нэг ч төгрөг төлөөгүйгээр барахгүй Эрдэнэт үйлдвэрээс 2016-2020 оны хооронд 12.7 тэрбум төгрөгийг урьдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо нэрээр бэлнээр авч ашигласан байна. Энэ мэтээр төсвийн мөнгөөр эмнэлэг бариулж аваад эргээд төсвөөс мөнгө саасаар улсаас нийтдээ 130 тэрбум төгрөгийг завшаад байгаа юм.


Төсвийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар байгуулсан тус эмнэлэг нь орон нутагт анх удаа хамгийн орчин үеийн өндөр хүчин чадалтай тоног төхөөрөмжийг суурилуулж, хүн амд эрүүл мэндийн чанартай тусламж үзүүлэх боломжийг бүрдүүлж байсан бол анхны зорилгоосоо хазайж, ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг мөнгө угаах газар болж хувирчээ.


Тиймээс төр өөрийн өмчөө мэдэлдээ авч цар тахлын үеийн хүнд нөхцөл байдалд эмнэлгийг иргэдийн эрүүл мэндийг авран хамгаалах анхны зориулалтаар нь ажиллуулах зоримог шийдвэр гаргалаа. Цаашлаад төсвийн мөнгийг хувийн ашиг сонирхолдоо дур зоргоороо зарцуулсан холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдах нь тодорхой юм.

Shares

Холбоотой мэдээ