УИХ-ын чуулганд хийх Ерөнхийлөгчийн нууц мэдээлэл

2021-09-30 708 1
Shares

УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы нээлт маргааш 10.00 цагт болно. Нээлтийн дараа буюу 14.00 цагт УИХ-ын чуулган хаалттай горимоор хуралдах бөгөөд чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөхөөр товлосон байна.Хаалттайгаар хуралдаж Ерөнхийлөгч мэдээлэл хийх зэргийг хөндлөнгөөс ажиглахад цар тахлын үеийн ноцтой мэдээлэл хийх магадлал байна. Нөгөө талаар 2022 оны улсын төсвийн асуудал, урд, хойд хөршийн харилцаа зэрэг олон чухал асуудлаар мэдээлэл хийж магадгүй байна.

УИХ-ын тухай хуульд “УИХ-ын намрын ээлжит чуулган 10 дугаар сарын 1-ний өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-наас тус тус эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна” хэмээн заасны дагуу УИХ-ын чуулганыг дээрх хугацаанд эхлүүлэх юм. Намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолыг 2021 оны 7 дугаар сарын 8-нд УИХ-аас баталсан бөгөөд нийт 72 хуулийн төслийг хэлэлцэхээр тусгасан юм.

Ташрамд дурдахад, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд зааснаар долоо хоног бүрийн даваа гарагт УИХ дахь нам, эвслийн бүлэг хуралдах бол мягмар, лхагва гарагт Байнгын, дэд, түр хорооны хуралдаан болно. Харин УИХ-ын нэгдсэн хуралдаан пүрэв, баасан гарагт 10.00-13.00, 14.00-18.00 цагт хуралдах бөгөөд хуралдаанаар товлосон асуудлыг ажлын цагт багтаан хэлэлцэж дуусаагүй бол хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар хуралдааны цагийг сунгаж болох зохицуулалтыг УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг.

ИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх хууль тогтоомжийн төслийн талаар хууль санаачлагчдын саналыг урьдчилж авчээ. Ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар УИХ дахь МАН-ын бүлэг 20, АН-ын бүлэг 18, Засгийн газар 136, Байнгын хороод 63, мөн УИХ-ын гишүүн Т.Доржханд найм, Д.Батлут нэг, нийт 245 хууль тогтоомжийн төслийн санал ирүүлжээ. Энэ үндсэн дээр УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганаар нийт 72 хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр тогтоолын төсөлд нэр зааж оруулсан байна.

Мөн уг тогтоолын төсөлд Коронавирусын халдварт (КОВИД-19) цар тахлын үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор УИХ-д өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг тухай бүрт нь хэлэлцэх, хоёрт, хэлэлцүүлгийн шатанд байгаа болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэ тогтоолын 1-д зааснаас бусад хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төслүүдийг намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудлыг тухай бүрт нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэж байхаар тогтоохоор тусгажээ.

Shares
  • Ард түмний төлөөллийн байгууллагын ажил хаалттай яваад ирэхлээрч үр дүн нь хаалттайл болдогдоо….

Холбоотой мэдээ