Дорноговь: Энэ онд бизнесийн хөгжлийг дэмжиж ажиллана

2021-01-11 51 0

Дорноговьчууд 2021 оныг “БИЗНЕСИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлажээ.

Цар тахлын хямрал эдийн засагт хүчтэй нөлөөлж буй энэ үед бизнесийн орчныг сайжруулах, бизнес эрхлэгчдийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, гадаад, дотоодын хөрөнгө оруулалт татахад тус аймгийн удирдлагууд анхаарлаа хандуулж ажиллах аж.

Энэ хүрээнд Монголын Худалдаа Аж үйлдвэрийн танхимын Дорноговь аймгийн салбартай хамтран ажиллах санамж бичиг байгуулан, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжиж, хөрш орнууд болон Улаанбаатар хотын бизнес эрхлэгчидтэй холбох, хамтран ажиллах боломжийг буй болгох гэнэ.

Холбоотой мэдээ