Төрийн өмчийг тоносон этгээдүүдэд хариуцлга тооцож Замын-Үүдийн дулааны станц хэвийн ажиллаж эхэллээ

2021-10-04 486 1
Shares

Энэ удаагийн Засгийн газар эдийн засгаа сэргээх, ирээдүйд тогтвортой өсгөхөд онцгой анхаарч ажиллаж байгааг үгүйсгэж болохгүй. Үүний нэг тод жишээ бол Замын-Үүдийн чөлөөт бүсийг бүрэн ажиллагаатай болгосон явдал.
2015 онд баригдаж дууссанаасаа хойш 6 жилийн турш ашиглалтгүй гацсан Замын-Үүдийн Дулааны станцыг ашиглалтад оруулах үүрэг даалгаврыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан өнгөрсөн хавар Дорноговь аймагт албан томилолтоор ажиллах үеэрээ өгч, холбогдох Ажлын хэсэг байгуулсан билээ.


Улмаар станцын туршилт тохируулга хийх болон хэвийн ажиллуулахад шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс шийдвэрлүүлж, удаа дараа биечлэн газар дээр очиж ажлын явцыг шалгаж байсан юм.
Шадар сайд С.Амарсайханы шийдвэрээр дулааны станцаа ажиллуулах гэтэл програм хангамжийнх нь удирдлага, түлхүүр, техник, тоног төхөөрөмжийг нь төсөл хариуцсан төрийн албан хаагчид тоноод зугатчихсан ноцтой асуудал гарсан. Тиймээс түмний хөрөнгөөс төрд ороод хумсалдаг албан хаагчдад Монголын төр эзэнтэй гэдгийг Шадар сайд харуулж, хуулийн өмнө дуудаж, хариуцлагыг нь үүрүүлж чадсан. Төрийг хохиролгүй болгож дулааны станц ажиллаж эхэлжээ.


Өдгөө дулааны станцын туршилт тохируулгын ажлууд хийгдэж, “Замын-Үүд” чөлөөт бүсэд дулаан дамжуулах 5 төв, Замын-Үүд суманд дулаан дахин дамжуулах 7 шугам хоолойг холбосноор өнөөдрөөс Дулааны цахилгаан станц хэвийн ажиллаж эхэлжээ.
Тус Дулааны станц бүрэн хүчин чадлаараа ажиллавал “Замын-Үүд” чөлөөт бүсийг дулаан, цахилгаан, цэвэр усаар хангаад зогсохгүй Замын-Үүд сумын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг бүрэн хангах юм.
Одоогоор Замын-Үүд сумын нийт хэрэглэгчдийн 50 хувийг дулаанаар хангаж эхэлсэн бөгөөд үлдсэн айлуудыг дулаанд холбох ажил үргэлжилж байна.

Shares
  • Саийм бодитой ажлууд хийгдсэн үр дүнгээ өгсөн мэдээ сонсолгүй удсан байна,йн байна,ингэж л ажил хийгдэж байвал аштай юу?хий хоосон яриад лоозогноод овоо тахиж амьтаны ажил цалгардуулаж цаг хөрөнгө үрж байхаар байхаар эв эеэ хичээж үр дүнтэй юм хийж бүтээх нь чухал шүүдээ?

Холбоотой мэдээ