Баярын мэнд хүргэе: Ахмадууд л гэхээр бөгтийсөн, үрчийсэн эмээ өвөө нар байдаггүй юм зааёоо

2021-10-04 360 0
Shares

Ахмадууд гэхээр л бөгтийсөн, үрчийсэн байдаг гэж боддог цаг хоцрогдсон шүү. 50, 60, 70-аад оныхон чинь тэгэж ярьвал 80-90-ээд оныхноос ялгарах юмгүй цэмбийж байна цаана чинь.

Загварын чиг хандлагыг залуу үеийнхнээс илүү тохьтой томоотой болсон цаадуул чинь жинхэнэ тодорхойлж байна. Үнэ цэнэтэй, ясны, чанар сайтай брэндээр хувцаслаж цаанаа л нэг часхийсэн харагдаж байгаа биз дээ.

Ямар сайндаа ТИК ток дээр хятад эмээ нар олон нийтийн сүлжээг жинхэнэ бужигнуулж байхав.
TikTok-ийн @fashion_grannies хуудсаар орж үзвэл эмээ нар Бээжингийн гудамжийг загварын тайз болгож, хятад үндэсний даашинзыг төрөл төрлөөр нь өмсөн дэлхийн өнцөг булан бүрд мянга мянган дагагчтай болж байна.

Нас бол зүгээр л тоо. Гунхалзаж яваа 70-80-аад оныхондоо Ахмадын баярын мэнд хүргэе!
Та нарыг харахаар араас чинь дагаад алхмаар л байдаг шүү…

Нас бол зүгээр л тоо. Гунхалзаж яваа 70-80-аад оныхондоо Ахмадын баярын мэнд хүргэе! Та нарыг харахаар араас чинь дагаад алхмаар л байдаг шүү…

 

Эмнэлгийн ажилтнууд бидэнд өргүйг битгий мартаарай.
Тэд ч гэсэн үр хүүхэд ар гэртэй, өвдөх бие шархлах зүрхтэй улс

Ковидын халдвар улам ихсэж, харин үүнд төрийн засгийн тэргүүн, салбарын сайд удирдлагуудаас илүү өрх дүүргийн хэдэн эмч сувилагч, эмнэлгийн ажилтнууд л санаа зовж байгааг нуух юм алга. Өвчтөнөө муудахад өөрөө буруутай юм шиг сэтгэл нь хямарч яваа тэднийг ядаж байхад өмнөөс нь өвчин тусчихсан юм шиг янз бүрийн шаардлага тавьж, дүрэм журам ярих өвчтөн, ар гэрийнхэн нь битгий загнаж зандчаад бай л даа. Тэд чинь өвчтэй аав ээжийгээ хүртэл орхиод өөрийг чинь эмчлэх гээд явж байна…

Өрхийн эмнэлгийн эмч нарын ихэнх нь өөрсдөө ковидын халдвар авч, гэрээрээ эмчлүүлж байхдаа хүртэл харьяа дүүргийнхээ иргэдэд утсаар зөвлөгөө өгч ажлаа хийсээр л. Бүтэн 2 жил ийм байдалд ажилласан тэд одоо аргаа барж, ажлаасаа гарах хүсэлтээ өгч эхэлжээ. Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр зөвхөн Нийслэлийн хэмжээнд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан ажлаасаа гарсан тухай салбарын дарга нар нь мэдээлж сууна. Яг үнэндээ цалинг нь өөрсдийнхөө урамшууллыг тооцдог шигээ өгсөн бол, тэднийг ар гэртэй амьд хүн гэж бодсон бол цар тахлын үед ажлаа орхиод явчих хүмүүс биш байсан юм шүү.

Яг үнэндээ эмч, эмнэлэгт ажилладаг хүн бүр утсаа авахаасаа хүртэл эмээдэг болж. Өдөрт ирж байгаа 30-н дуудлагын 20 нь ковид туссан хүнээ хэвтүүлэх гэсэн юм, арга чарга юу байна гэж утасдаж байгаа гэнэ. Нийслэлийн аль нэг хороонд коронавирусийн 300-гаас дээш тооны батлагдсан тохиолдол илэрвэл тус хороонд тусламжийн нэмэлт баг ажиллуулах зохион байгуулалтыг хийж байгаа ч өнөөдрийн байдлаар ийм хороо нийслэлийн хэмжээнд 35 байгаа юм. Эмнэлгүүдэд хүний нөөцийн судалгаа хийхэд 167 эмч, 146 сувилагч, туслах ажилтан, бусад 195 ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан бөгөөд үүнээс үүдэн 600 орчим орчим эмч, эмнэлгийн ажилтан улсын хэмжээнд шаардлагатай байгаа юм байна.

Корона вируст халдвар Монгол Улсад бүртгэгдсэнээс хойш бүтэн хоёр жилийн турш нойр, хоол байтугай гэр бүлийнхнээ хүртэл умартан галын шугаманд тасралтгүй “тулалдаж” буй эмч нараараа Монголын ард түмэн бахархаж, бас талархаж явдаг юм шүү. Эмч бол хүн. Анагаах ухааны сургууль төгсөж эмчийн тангараг гэдэг нэртэй хэдэн үгийг нийтээрээ уншсан болохоос биш ядардаг зүдэрдэг, өвддөг зовдог, иддэг, уудаг, хувцас өмсдөг, үртэй хүүхэдтэй, ханьтай ижилтэй, өртэй зээлтэй зүгээр л хүн. Эмч бол бурхан биш. Эмч найман нүүртэй, наян гартай, үхэлгүй мөнхийн шидийг олсон, үлээгээд ямар ч өвчнийг эдгээдэг биш. Эмч нэг толгойтой , хоёр гартай. Эмчид бас өвчин халддаг. Эмчийн хүүхэд бас өвддөг. Эмч өлсдөг. Эмч ядардаг.Эмчид бусад бүх хүний адил хоногийн хорин дөрвөн цаг ноогддог. Эмч бол даян дэлхийн амьтныг элдэв өвчнөөс аврахаар дээд тэнгэрээс заларч ирсэн оточ Маналын зардас биш. Эмч бол хөлсний ажилтан.

Монгол улсад үйлчилдэг хөдөлмөрийн хууль эмчид ч үйлчлэх ёстой. Эмч хүн найман цаг ажиллах ёстой. Илүү цагаар ажиллах бол нэмэлт хөлс авах ёстой бөгөөд тодорхой хэмжээгээр л илүү цагаар ажиллах ёстой. Эмч хүн нэг хүнд үзлэг эмчилгээ хийхэд тодорхой хугацаа зарцуулна. Ажлын найман цагийг энэ хугацаанд хуваавал нэг эмчийн үзлэг эмчилгээ хийх ёстой хүний тоо гарна. Хүн юм чинь үүнээс илүүг хийж чадахгүй. Хүн юм чинь ажлын ачааллаас болж бухимдана. Уурлана. Хүн юм чинь хүний зовлонд шанална. Хүн юм чинь өөрийнхөө амьдралын асуудалд хямарна.

Ийм эрсдэлтэй, гайтай, лайтай, ялтай, зэмтэй ажлынхаа төлөө эмч хүн хэдэн төгрөгийн цалин авдгийг нь та нар мэдэх үү? Захын лангууны худалдагч хийхэд бараг илүү цалин авах байх шүү. Одоо эмнэлэгт ажиллаж хүн бүхний хэл амны бай болж байгаа олон мянган залуус энэ тэр элдэв балай дуучин жүжигчдээс дутуу авьяастай, дутуу чадалтайдаа тэгж яваа гэж бодож байна уу? Эрээн Бээжин Сингапур Хонг Конг орж бараа авчраад зарах чадваргүй юм болов уу? Солонгост очоод айл нүүлгэж чадахгүй хэрэг үү? Улс төрд хошуу, нэмж жагсаал цуглаан дээр хашгичиж, мэдлэг боловсролтойгоо гайхаж дарга л болохгүй бол үхлээ гээд гүйж чадахгүй байсан уу?

ХЭНИЙ ТӨЛӨӨ, ЮУНЫ ТУЛД ЗАЛУУ НАС ЭРЧ ХҮЧЭЭ БУТАРХАЙ МӨНГӨӨР ХУДАЛДАНА ВЭ?
ЯАГААД ӨНӨӨДӨР МОНГОЛЫН ОЛОН ОЛОН ШИЛДЭГ ОХИД ХӨВГҮҮД ЭМЧ ГЭДЭГ МЭРГЭЖИЛ СОНГОСНЫХОО ТӨЛӨӨ, УЛСЫН ЭМНЭЛЭГТ АЖИЛЛАСНЫХАА ТӨЛӨӨ, ЗАЛУУ НАС, ХАЛУУН ЦУС, ЭРҮҮЛ БИЕ, ЦАГ ХУГАЦААГАА БУСДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ЗОЛЬСНЫХОО ТӨЛӨӨ ОЛНЫ ХЭЛ АМНЫ БАЙ БОЛОХ ЁСТОЙ ЮМ БЭ? Дунд сургуульд хамгийн шилдэг сурагч байсан олон олон залуус эмч болсон. Одоо ч олон олон охид хөвгүүд эмч болохоор суралцаж байна. Эмч болохын тулд хамгийн олон жил суралцдаг. Дараа нь резентур гэдэг 2-3 жилийн төлбөртэй ажил хийдэг. Ажил хийгээд цалин авдаг биш. Мөнгөө төлөөд ажил хийдэг. Эмч болохын тулд хамгийн хатуу шүүлтүүрийг давдаг. Хүүхдээ эмч болгохоор шийдсэн эцэг эх бол нас залуу, бие эрүүл, эдийн засаг болоод сэтгэл зүйн хувьд онцгой бэлтгэлтэй байж даван туулна.

ЯАХ ГЭЖ? Хүн бүр сайхан амьдрахын төлөө зүтгэх эрхтэй байтал ЭМЧ хүнд тийм эрх байхгүй гэж үү? Хүн бүрийн эцэг эх үр хүүхдээ сайн сайхан явахыг харж ач тусыг нь үзэхийг хүсдэг байхад эмчийн мэргэжил сонгосон хүний эцэг эхэд тийм эрх байхгүй хэрэг үү? ӨНӨӨДӨР ШҮҮГЧ ХАРААТ БУС БАЙХ ЁСТОЙ ГЭЖ ӨНДӨР ЦАЛИН АВЧ БАЙХАД ХҮНИЙ АМЬ НАСЫГ ХАРИУЦАН ЗОГСОО ЭМЧ ХҮН ЯАГААД ХАРИУГҮЙ ЖААХАН ЦАЛИН АВАХ ЁСТОЙ ВЭ?ӨНӨӨДӨР ЯАГААД ЭМЧ ХҮН НОРМ НОРМАТИВ НЬ ХЭД ДАХИН ДАВСАН ОЛОН ӨВЧТӨНД ҮЙЛЧИЛЖ, БУХИМДСАН ОЛНЫ ХАРААЛ ИДЭЖ ЗОГСОХ ЁСТОЙ ВЭ?

ҮҮНИЙГ УНШИГЧ ТА УУР БУХИМДЛАА ЭМЧ ХҮНД ГАРГАХГҮЙ БАЙВАЛ ЗОХИНО. ТЭР ЭМЧ ТУХАЙЛАН ТАНД ҮЙЛЧИЛЖ ҮХЭШГҮЙ МӨНХИЙН ХУТГИЙГ ОЛГОНО ГЭЖ ДЭЭД ТЭНГЭРЭЭС БУУЖ ИРСЭН ХУВИЛГААН БИШ. БУХИМДАЛ ГОМДОЛ ӨШӨӨ ХОРСОЛ БАЙДАГ БОЛ ТАНААС ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛ АВДАГ ТӨР ЗАСАГТАА ГАРГА! ТАНЫ ТӨЛСӨН ДААТГАЛЫН МӨНГӨНД ТААРАХ ҮЙЛЧИЛГЭЭ ИЙМ Л БАЙНА ГЭЖ БАЙГАА ТӨР ЗАСАГТАА Л БУХИМДЛАА ИЛЭРХИЙЛ.

 

 

Shares

Холбоотой мэдээ