Монгол Улсын газар хөдлөлттэй холбоотой цогц мэдээлэл

2021-01-12 479 0
Shares

Нэг.Газар хөдлөлт
Дэлхийн гадаргын хуваагдсан хавтангуудын харилцан үйлчлэлийн дүнд ямар нэгэн цэгт хуримтлагдсан энерги сейсмик долгионд шилжин чөлөөлөгдөж газрын гадаргуугаар тархах үзэгдлийг газар хөдлөлт гэнэ.
Дэлхийн гадаргуу 20 салангид хавтангуудаас тогтдог бөгөөд эдгээр нь нэг нэгэндээ түлхэлт үзүүлж байдаг.
Монгол орны газар хөдлөлтийн идэвхжилтэд нөлөөлөх гол хүчин зүйл нь Энэтхэгийн хавтан бөгөөд нөгөө талаас Байгалийн рифтийн таталцал юм. Энэтхэгийн хавтан Ази тивийг 50 гаруй сая жилийн өмнө мөргөсөн ба одоо хүртэл жилд 5 см /GPS-ийн хэмжилтээр тогтоогдсон/ хурдтайгаар хойш шахаж байдаг байна. Монголд тохиолдож буй том газар хөдлөлтүүд нь хойш шахаж буй дээрх хүчтэй шууд холбоотой юм.

Энэтхэг-ЕвроАзийн хавтангуудын харилцан үйлчлэл
Ийнхүү Монгол орны газарзүйн онцгой байрлалаас шалтгаалан өнгөрсөн зуунд Монголын түүхэнд 4 хүчтэй /M>8/, олон тооны дунд /M>5-7/, бага /M>4/ хүчтэй газар хөдлөлтүүд болж байжээ. Манай орны хүн амын нягтрал бага, ихэвчлэн гэрт амьдардаг байсан тул газар хөдлөлтөөс учрах хохирол харьцангуй бага байсан бол одоо ихэнх нь төв суурин газарт суурьшиж, байшин барилгад амьдрах болсноор газар хөдлөлтийн талаар онцлон анхаарч, урьдчилан сэргийлэх, хамгаалах арга ажиллагаанд суралцах, дадлагажих зайлшгүй шаардлага урган гарч байна.
Газар хөдлөлтийн учруулах хөнөөл нь хүч, байрлал, хүн амын нягтшил, цаг хугацаа, объектийн газар хөдлөлтийн тэсвэршилт, хүн амын дундах мэдлэг, хийгдсэн сургалтын түвшин, эрэн хайх аврах ажиллагааны бэлэн байдал, ур чадвар зэрэг олон хүчин зүйлээс шалтгаална.

Ази тивийн чичирхийллийн аюулын мужлал

Хоёр.Дэлхийн газар хөдлөлтийн нөхцөл байдал:
Дэлхийн хэмжээнд жилд дунджаар 8 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 2, 7-7.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 18, 6-6.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 120, 5-5.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 800, 4-4.9 магнитудын хүчтэй газар хөдлөлт 6200, 3-4 магнитудын газар хөдлөлт 49000, 1-2 магнитудын хүчтэй газар хөдлөлт хоногт дунджаар 8000 орчим удаа болж байна.
2010 онд Гаити улсад, 2011 онд Япон улсад 8 магнитудын хүчтэй газар хөдлөлт тохиолдож олон хүн нэрвэгдэж их хэмжээний хохирол учруулсан байна. 2017 онд Иран, Иракийн улсын хилийн заагт 7.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж 7000 орчим хүн нэрвэгдэж ихээхэн хэмжээний хохирол учруулсан байна.

Газар хөдлөлтийн хүч, түүнээс үүсэх зарим уршигт үзэгдэл
(Рихтерийн шаталбараар)
Балл Газар хөдлөлтийн хүч Товч тодорхойлолт
1 Хөрс үл мэдэгдэхээр хөдлөх Зөвхөн газар хөдлөлтийн багаж мэдрэнэ
2 Маш сул түлхэлт Багаж мэдрэнэ. Тайван байдалд байгаа зарим хүн мэдрэнэ.
3 Сул Чийдэнгийн шил, онгорхой хаалга бага зэрэг ганхана. Хүн амын цөөхөн хэсэг нь мэдрэнэ
4 Мэдэгдэм Цонхны шил доргиж дуугарах, хана, хаалга шажигнана.
5 Хүчтэйвтэр Гадаа ихэнх хүн, дотор бүх хүн мэдрэнэ. Байшин ерөнхийдөө хөдлөж тавилга ганхана. Цагийн дүүжин зогсоно. Цонхны шил, байшингийн шавардлага хагарна.
6 Хүчтэй Бүх хүн мэдрэнэ. Хананд өлгөөстэй зүйлүүд унана. Шавардлага ховхорч унана.
7 Их хүчтэй Өлгөөстэй зүйлүүд хүчтэй савлана. Тавилга байрнаасаа хөдлөнө. Чулуун байшингийн хананд цав гарна. Газар хөдлөлтийн тооцоотой барьсан байшин болон модон байшин зүгээр үлдэнэ. Голын эргүүд нурна
8 Эвдлэн сүйтгэх Эгц уруу газар, чийгтэй хөрсөнд ан цав гарна. Хөшөөнүүд байрнаасаа хөдлөх буюу унана. Байшин хүчтэй гэмтэнэ.
9 Цөлмөн сүйтгэх Чулуун байшингууд хүчтэй эвдэрч нурна. Хуучин модон байшингууд хазайж нурна.
10 Устган сүйтгэх Хөрсөнд 1 метр хүртэл өргөнтэй ан цав гарна. Зам эвдэрнэ. Уулаас нуралт үүснэ. Мөн шавар гулсана. Чулуун барилгууд нурна. Труба хоолойнууд тасарч, мод хугарна.
11 Егүүтгэн сүйтгэх Газрын гадаргуу дээр өргөн ан цав гарна. Нуралт, гулсалт, мөлхөлт үүснэ. Чулуун барилгууд бүрэн нурна. Төмөр замын рельс тахийж, гулзайж нумарна.
12 Аюулт егүүтгэл Газрын хөрсөнд асар их өөрчлөлт орно. Олон ан цав гарч (газар хагарч) нуралт, хөрсний мөлхөлт үүснэ. Шинээр хүрхрээ, нуур, цөөрмүүд үүсч, голын урсгалын сав өөрчлөгдөнө. Ямар ч барилга байшин бүрэн үлдэхгүй, Ургамал амьтан нуранганд дарагдаж сөнөнө.

Гурав. Монгол орны газар хөдлөлтийн нөхцөл байдал:
Манай орны нийт нутаг дэвсгэрийн 25 хувь буюу 392.0 мянган квадрат км талбай 6 ба тvvнээс доош баллын (Рихтерийн шаталбараар) хvрээнд хамрагдаж, 7 ба 8 баллын ангилалд нийт нутаг дэвсгэрийн 55.4 хувь, 9 ба тvvнээс дээш баллын хvрээнд 19.6 хувийг эзэлж байна. Тийм ч учраас дэлхийд хүчтэй тооцогддог газар хөдлөлт манай оронд олон удаа болж байсан. Тухайлбал 1957 онд Говь-Алтайн Гурван Богдод маш хүчтэй буюу 11-12 баллын хүчтэй газар хөдлөлт болж 13 хүн нас барж, тухайн үеийн ханшаар 10 сая гаруй төгрөгийн хохирол учиржээ. Энэ газар хөдлөлт монголын бүх газар нутагт мэдрэгдсэн бөгөөд Улаанбаатар хотод 5 баллын чичирхийлэл мэдрэгдсэн байна.

Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зураглал

Монгол орны газар хөдлөлтийн чичирхийллийн идэвхжилтийн зураглал
Анх 1957 онд газар хөдлөлтийг бvртгэх станц байгуулснаас хойш өнөөдөр ОХУ-д vйлдвэрлэсэн газар хөдлөлт бvртгэх фото бичлэгтэй цахилгаан соронзон системийн 3 байгуулагчтай 9 станц орон нутагт ажиллаж байгаа бөгөөд 1994 оноос Франц Улсын орчин vеийн электрон системтэй алсаас мэдээлэл дамжуулдаг тоон бичлэгтэй 1 байгуулагч бvхий 5-6 станцтай бичил сvлжээг Улаанбаатар, Ховд хотод байгуулсан. Мөн АНУ-ын геологийн албатай хамтран 3 байгуулагчтай тоон бичлэгтэй олон улсын өндөр зэрэглэлийн газар хөдлөлт бvртгэх автомат станцыг байгуулсан.

Монгол орны нутаг дэвсгэрт байрлах газар хөдлөлтийг бүртгэх станцууд
Д/д Аймгийн нэр № Станц байрлах газрын нэр Станцын код
1 Баян-Өлгий 1 Өлгий сум BAN
2 Увс 2 Улаангом сум ULG
3 Ховд 3 Ховд сум HO
4 Говь-Алтай 4 Алтай сум ALT
5 Завхан 5 Тосонцэнгэл сум TSC
6 Хөвсгөл 6 Хатгал сум HTG
7 Булган 7 Булган сум BLG
8 Архангай 8 Эрдэнэбулган сум CCG
9 Улаанбаатар хот 9 Богд уул ALF
10 Чулуутын ам ART
11 Хотын төвд UGP
10 Төв 12 Зуунмод сум IVG
13 Богд уул SEM
11 Өмнөговь 14 Даланзадгад сум DZD

Монгол орны нутаг дэвсгэрт байрлах газар хөдлөлтийг бүртгэх станцуудын байршил
Монгол орны нутаг дэвсгэр нь Төв Азийн эх газрын газар хөдлөлтийн идэвхтэй бүс нутагт оршдог. Өнгөрсөн XX зуунд Монгол оронд магнитуд нь 8 болон түүнээс дээш хөнөөлт сүйрлийн хүчтэй газар хөдлөлт 4 удаа, магнитуд нь 7 хүрсэн эвдлэн сүйрүүлэх хүчтэй газар хөдлөлт 10 гаруй удаа болсон бөгөөд сүүлийн 10 жилийн хугацаанд нийт 260750 газар хөдлөлт болсноос 7 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2, 6 магнитудын хүчтэй газар хөдлөлт 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт 113.4 магнитудын хүчтэй газар хөдлөлт 936.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт 12579 удаа болсон байдаг.
2018 оны 1 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний байдлаар Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 37542 газар хөдлөлт болсон (Зураг-1). Тус хугацаанд болсон газар хөдлөлтүүдийг хүчний хувьд ялган авч үзвэл:
– Магнитуд нь 2 хүртэлх (ML ≤ 2.4) газар хөдлөлт 36083 удаа
– Магнитуд нь 3-той (2.5 ≤ ML ≤ 3.4) газар хөдлөлт 1350 удаа
– Магнитуд нь 4-той (3.5 ≤ ML ≤ 4.4) газар хөдлөлт 104 удаа
– Магнитуд нь 5-тай (4.5 ≤ ML ≤ 5.4) газар хөдлөлт 5 удаа болсон байна.
Үүнээс Улаанбаатар хот орчмын газар хөдлөлт: 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс 12 дугаар сарын 31-ний хооронд Улаанбаатар хот орчмын бүс нутагт нийт 926 газар хөдлөлт болсон байна. Эдгээр газар хөдлөлтүүдийг хүчний хувьд ялган авч үзвэл:
– Магнитуд нь 1 хүртэлх (ML ≤ 1.4) хүчтэй газар хөдлөлт 719 удаа
– Магнитуд нь 2-той (1.5 ≤ ML ≤ 2.4) газар хөдлөлт 183 удаа
– Магнитуд нь 3-тай (2.5 ≤ ML ≤ 3.4) газар хөдлөлт 23 удаа
– Магнитуд нь 5-тай (3.5 ≤ ML) газар хөдлөлт 1 удаа болсон байна
2019 оны 1 дүгээр сарын 1-ээс 2 дугаар сарын 28-ны өдрүүдэд Улаанбаатар хот орчмын бүс нутагт нийт 205 газар хөдлөлт болсон. Эдгээр газар хөдлөлтүүдийг хүчний хувьд ялган авч үзвэл:
– Магнитуд нь 1 хүртэлх (ML≤ 1.4) хүчтэй газар хөдлөлт 176 удаа
– Магнитуд нь 2-той (1.5 ≤ ML≤ 2.4) газар хөдлөлт 22 удаа
– Магнитуд нь 3-тай (2.5 ≤ ML≤ 3.4) газар хөдлөлт 6 удаа
– Магнитуд нь 4-тэй (3.5 ≤ ML≤ 4.4) газар хөдлөлт 1 удаа болсон байна.
2019 оны 1 сарын 26-нд Улаанбаатарын цагаар 01:32:05-д Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт буюу Сүхбаатарын талбайгаас урагш 9.7 километрт Богд хан ууланд (өргөрөг 47.83, уртраг 106.91) магнитуд нь 2.5-тай газар хөдлөлт болсон. Тус газар хөдлөлтийг Зайсан болон Их тэнгэрийн ам орчмын оршин суугчдад (хүчтэй дуу чимээ сонсох байдлаар) мэдрэгдсэн байна.

Дөрөв.Монгол орны газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээ
Анх 1957 онд газар хөдлөлтийг бvртгэх станц байгуулснаас хойш өнөөдөр ОХУ-д vйлдвэрлэсэн газар хөдлөлт бvртгэх фото бичлэгтэй цахилгаан соронзон системийн 3 байгуулагчтай 9 станц орон нутагт ажиллаж байгаа бөгөөд 1994 оноос Франц Улсын орчин vеийн электрон системтэй алсаас мэдээлэл дамжуулдаг тоон бичлэгтэй 1 байгуулагч бvхий 5-6 станцтай бичил сvлжээг Улаанбаатар, Ховд хотод байгуулсан. Мөн АНУ-ын геологийн албатай хамтран 3 байгуулагчтай тоон бичлэгтэй олон улсын өндөр зэрэглэлийн газар хөдлөлт бvртгэх автомат станцыг байгуулсан.
Монгол орны нутаг дэвсгэрт байрлах газар хөдлөлтийг бүртгэх станцууд
Д/д Аймгийн нэр № Станц байрлах газрын нэр Станцын код
1 Баян-Өлгий 1 Өлгий сум BAN
2 Увс 2 Улаангом сум ULG
3 Ховд 3 Ховд сум HO
4 Говь-Алтай 4 Алтай сум ALT
5 Завхан 5 Тосонцэнгэл сум TSC
6 Хөвсгөл 6 Хатгал сум HTG
7 Булган 7 Булган сум BLG
8 Архангай 8 Эрдэнэбулган сум CCG
9 Улаанбаатар хот 9 Богд уул ALF
10 Чулуутын ам ART
11 Хотын төвд UGP
10 Төв 12 Зуунмод сум IVG
13 Богд уул SEM
11 Өмнөговь 14 Даланзадгад сум DZD

Сүүлийн 50 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт хийгдсэн газар хөдлөлтийн судалгаанаас харахад манай улсын хот, суурин газрын 75 орчим хувь нь газар хөдлөлтийн 7 ба түүнээс дээш, 12 сум, суурин газар нь газар хөдлөлтийн 9 баллаас дээш баллын бүс нутагт оршиж байна. 7 ба түүнээс дээш балл бүхий газар хөдлөлтийн бүс нутагт манай нийт хүн амын 86 хувь нь амьдарч байна.
Хот байгуулалтын хувьд 6 ба тvvнээс доош баллд хамрагдаж байгаа бол нэн тохиромжтой, 7-8 баллд хязгаарлагдмал тохиромжтой, 9 ба тvvнээс дээш баллын ангилалд тохиромж муутай гэж vнэлгээ өгдөг.Газар хөдлөлт (чичирхийлэл)-ийн vнэлгээний дагуу хот, суурин газрын төлөвлөлтөд нэн тохиромжтой нөхцөлд Монгол орны өмнөд, зvvн өмнөд хэсэг, Дорнод Монголын тэгш тал нутгийг, тохиромж муутай ангилалд дундаас дээш уулархаг нутаг (Алтай, Хангай, Хан Хөхий гэх мэт) болон газар хөдлөлтөөс vvссэн эртний гvний хагарлын дагуух газар нутаг хамрагдаж байгаа юм.

Улаанбаатар хотын газар хөдлөлтийн бичил мужлалын зураг. /2016 он/
2016 оны байдлаар манай улсын нийт хүн амын 70 орчим хувь нь хот, суурин газарт байнга суурьшдаг ба зөвхөн нийслэлд 40 орчим хувь нь амьдарч байна.
Монгол орны газар хөдлөлтийн аюулын судалгаа
№ Газар хөдлөлтийн үнэлгээ Үүнээс
Хот байгуулалтын хувьд Үнэлгээнд хамрагдсан хот суурин Нийт нутаг дэвсгэрийн
Тоо Эзлэх хувь Хэмжээ
мян км.кв Эзлэх хувь
1 6 балл түүнээс доош Нэн тохиромжтой 106 29 % 392,0 25 %
2 7-8 балл Хязгарлагдмал 191 52,2 % 868,0 55,4 %
3 9 ба түүнээс дээш Тохиромж муутай 69 18,8 % 306,5 19,6 %
Дүн – 366 хот суурин 1566,5

Улаанбаатар хотыг газрын хөрсний хэв шинжээр нь авч үзвэл газар хөдлөлтийн өндөр эрсдэлтэй газарт тооцогдоно. Мөн өндөр нарийвчлалтай сансрын зураг, хээрийн ажлын судалгаагаар Улаанбаатар хот орчмын 200 км дахь хүрээнд хэд хэдэн шулуун ан цав тогтоогдсон учир болзошгүй газар хөдлөлтийн голомтууд болож болох бөгөөд зарим нь M>7.5 хүртэлх хүчтэй газар хөдлөлт болох магадлалтай гэж үзэж байна.
Улаанбаатар хотын газар хөдлөлтийн эрсдэлийн судалгаа
№ Газар хөдлөлтийн үнэлгээ Барилгажилтын талбайн эзлэх хувь Барилгажилтын хамрах хүрээ
1 6 балл 25 XII хороолол, III, IV хороололын зарим хэсэг
2 7 балл 52 Чингэлтэй, Сүхбаатар дүүрэг бүхэлдээ Баянгол, Баянзүрх, Хан-Уул дүүргийн зарим хэсэг
3 8 балл 23 I, X хороолол, Дунд гол, Туул, Сэлбэ голын сав газар, Сонгинохайрхан дүүргийн Толгойтын хэсэг

Улаанбаатар хотын газар хөдлөлтийн гамшгийн
эрсдэлийн үнэлгээ. /2013-2014 он/

Болзошгүй газар хөдлөлтийн улмаас хотын нийт барилга байгууламжийн 20-50 хувьд эвдрэл, гэмтэл, нуралт үүсч, 30000-60000 гаруй хүн өртөх магадлалтай гэсэн судалгаа гарсан байна.
Монгол оронд газар хөдлөлтийн аюул бодитой оршин байгаа бөгөөд цаашид нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа, хүн амаар олноор төвлөрсөн Улаанбаатар хотын ихэнх барилгууд нь хуучирсан бөгөөд засвар үйлчилгээ хийгдээгүй, шинээр баригдаж буй барилгууд нь зохих горимын дагуу баригдсан эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед газар хөдлөлтийн эрсдэлийн үнэлгээг улсын хэмжээнд нэн ялангуяа нийслэлд хийх зайлшгүй шаардлага байгаа юм.
Газар хөдлөлтийн гамшиг нь тухайн хот суурин газрын нийгмийн амьдралын бүх хүрээнд нөлөөлж, дэд бүтцийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, хүн амд эрүүл мэндийн болон ахуйн бусад төрлийн яаралтай тусламж үйлчилгээг шуурхай хүргэх, дэд бүтцийн салбарт хойшлуулшгүй сэргээн босгох олон ажил, арга хэмжээг хэрэгжүүлэхийг шаарддаг.
Газар хөдлөлтийн гамшгийн эрсдэлийг бууруулах арга хэмжээг болзошгүй хохирлын үнэлгээ хийх, түүнийг урьдчилан таамаглах, түүнчлэн янз бүрийн түвшинд хэрэгжүүлвэл зохих олон талт арга хэмжээг холбогдох газруудын түншлэл, хамтын ажиллагааны хүрээнд иж бүрнээр нь зохион байгуулах хэрэгтэй.
Газар хөдлөлтийн гамшгийн хор хохирлын хэмжээ нь тухайн нутаг дэвсгэрт газар хөдлөлтийн улмаас нурж сүйдсэн барилга байгууламж, нас барсан хүмүүс болон эдийн засгийн хохирлоор тодорхойлогдоно. Газар хөдлөлтийн гамшгийн улмаас үүсэх хохирол, үр дагаврыг авч үзвэл:

1. Хүн, нийгмийн үйл ажиллагаатай холбоотой асуудлуудад
– олон хүний амь нэгэн зэрэг эрсдэж, хүнд хөнгөн гэмтэл, бэртэлт гарна
– олон хүн, айл өрх орох оронгүй болно
– амьд үлдсэн хүмүүс өнчрөл, хагацал үзэж, сэтгэл зүйн хямралд орно
– төрийн байгууллагын хяналт түр алдагдана
– аврал эрсэн, тусламж хүссэн эмх замбараагүй байдал үүснэ
– засаг, захиргааны байгууллага болон ард иргэд мэдээллийн хомсдолд орно

2. Дэд бүтцийн салбартай холбоотой асуудлуудад
– барилга, байгууламж эвдэрч нурна
– гал түймэр гарна
– гэрэл, дулаан тасарна
– ус хангамжийн сүлжээ эвдэрнэ
– зам, гарц нурангид хаагдаж, тээврийн хэрэгслийн түгжрээ үүснэ
– химийн хорт бодис алдагдана
– холбоо харилцааны сүлжээ саатна
– радио, телевизийн нэвтрүүлэг тасалдана.
Энэ үед газар хөдлөлтийн эрсдэлийг бууруулах ажилд оролцогч талуудын бэлэн байдал, харилцан ажиллагаа онцгой чухал үүрэгтэй бөгөөд болзошгүй газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг уялдуулан төлөвлөж хэрэгжүүлэхийн зэрэгцээ иргэдийн амьдралын тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, хойшлуулшгүй сэргээн босгох арга хэмжээнд шаардагдах материал хэрэгслийн нөөцийг бүрдүүлж, оновчтой байршуулах арга хэмжээг шаарддаг.
Гэхдээ газар хөдлөлтөөс учирах хор уршгийн хэмжээ нь тухайн орны эдийн засгийн хөгжил, хүн амын нягтаршил, цаг уурын байдал төдийгүй, ямар улиралд тохиолдсон, тухайн өдрийн хэдэн цагт болсон зэргээс бас хамаардаг байна. Мөн түүнчлэн газар хөдлөлтөд хэр зэрэг бэлтгэлтэй, хүн амын мэдлэг, газар хөдлөлтийн хариу арга хэмжээний төлөвлөгөөг хэрхэн боловсруулсан байдал гэх зэрэг олон хүчин зүйлээс хамаардаг байна.
Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд жилийн аль ч улиралд, өдөр шөнө ялгалгүй тохиолдож болох газар хөдлөлтийн аюулын эрсдэлийг бууруулах арга хэмжээг цогцоор нь авч хэрэгжүүлэх нь улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд чухал ач холбогдолтой юм.
Аюулгүй байдлыг хангахдаа газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө юу хийх, тохиолдсон үед юу хийх, тохиолдсоны дараа юу хийх вэ? Гэсэн дарааллаар бэлтгэх шаардлагатай.

Газар хөдлөлтийн аюул тохиолдохоос өмнө ямар бэлтгэл хангах вэ?
Үүнд:
-Эрсдэлийн үнэлгээ хийх
-Эрсдэлийг бууруулах арга хэмжээг үе шаттай зохион байгуулах
-Бэлэн байдлыг хангах
Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед хамтран ажиллах, дэмжлэг авах байгууллагын хаяг, утасны жагсаалт, холбоо тогтоох дарааллыг эртнээс бэлтгэнэ.
Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг хорооны нутаг дэвсгэрт буй иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулан боловсруулна. Мөн айл өрх, албан байгууллага бүр гамшгаас хамгаалах төлөвлөгөөтэй байх талаар заавар зөвлөгөө өгч, мэргэжлийн байгууллагын дэмжлэг туслалцааг авах шаардлагатай.
Дээрх төлөвлөгөөний дагуу тодорхой хугацаанд, тодорхой хүрээг хамруулан танхимын болон практик дадлагыг хийж хэвших хэрэгтэй.

Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед ямар бэлтгэл хангах вэ? Үүнд:
Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед сандрахгүй байх шаардлагатай.
Газар хөдлөлтийн чичирхийлэл эхэлмэгц бат бөх ширээн дор оруулах, цонхноос холдох, даацын хана дагуу зогсох, унаж ойчохоос сэргийлэх зэрэг чиглэлийг өгч, өөрийн аюулгүй байдлыг хангана.
Газар хөдлөлтийн аюул тохиолдсон үед “Суу, Нуугд, Хүлээ” гэсэн зарчмын дагуу байгаа газраа аюулгүй байдлаа ханган чичэрхийлэлт намдтал ширээн доор, даацын хананы дэргэд, хаалганы доор, коридор, ариун цэврийн өрөөнд гэх мэт өмнө нь аюулгүй цэг гэж тогтоосон байрлалд байршина.
Газар хөдлөлтийн чичирхийлэл зогссоны дараа бэртэл гэмтэл аваагүй бол барилга, орон сууцнаас “Гүйхгүй, түлхэхгүй, ярихгүй, буцахгүй” гэсэн зарчмыг баримтлан аюулгүй талбайд нүүн гарна.
Барилгаас гарахдаа цахилгаан шат ашиглаж болохгүй бөгөөд өрөөнөөс гарах, шатаар буухдаа баруун гар талаа дагана.
Барилгаас гарахдаа томилгоожсон ажиллагсад цахилгаан, хий, усны шугамд гэмтэл гарсан байвал яаралтай эх үүсвэрийг салгах, хаах арга хэмжээг авна.
Давтан хөдлөлт болох тул барилга руу буцаж орохыг хориглоно.
Газар хөдлөлтийн аюул тохиолдсоны дараа юу хийх вэ? Үүнд:
Байгууллагын удирдлага, багш нар хүүхдүүд, сурагч, оюутан, ажиллагсдыг бүртгэж, бүрэн гарсан эсэхэд хяналт тавина.
Нэрвэгдсэн хүмүүсийг аврах ажлыг зохион байгуулна.
Жижиг хэмжээний гал түймэр унтраах болон хоёрдогч хор хөнөөлийг арилгана.
Мэргэжлийн байгууллагад дэмжлэг үзүүлнэ.
Мэргэжлийн байгууллагын заавраар ажиллана.
Нийтээр цугларах байранд дэглэм сахина.

Shares

Холбоотой мэдээ