Баянхонгор: ТӨРИЙН АЛБАНЫ САЛБАР ЗӨВЛӨЛ ЭНЭ ОНД 3 ЗОРИЛТ 20 АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛНЭ

2021-01-13 84 0

Төрийн албаны зөвлөлийн Баянхонгор аймаг дахь салбар энэ оны анхдугаар хуралдаанаа хийлээ. Хурлаар, 2020 оны үйл ажиллагаагаа дүгнэж, 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав.
Энэ онд тус зөвлөлөөс дараах 3 зорилтын хүрээнд 20 арга хэмжээг хэрэгжүүлэн ажиллана.
Үүнд:
1.Төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд арга зүйн дэмжлэг үзүүлж, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтэд аудит, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх замаар ёс зүй, сахилга хариуцлагатай төрийн алба, төрийн албан хаагчийг төлөвшүүлнэ.
2. Төрийн албан хаагчийн тогтвортой ажиллах, нийгмийн баталгааг хангах нөхцөлийг бэхжүүлнэ.
3. Чадахуйн зарчимд суурилсан төрийн албаны хүний нөөц бүрдүүлэх зорилгоор бүх төрлийн сонгон шалгаруулалтыг ил тод, шударга явуулж, сул орон тооны нөхөн хангалтыг нэмэгдүүлж, үйл ажиллагааны ил тод байдлыг хангана.

Холбоотой мэдээ