БАЯНХОНГОР: ЯМААН СҮРГИЙН ТООГООРОО УЛСАД ТЭРГҮҮЛЛЭЭ

2021-01-14 671 2

2020 оны жилийн эцсийн мал тооллогын урьдчилсан дүн

Мал тооллогын урьдчилсан дүнгээр 2020 оны жилийн эцэст манай аймгийн мал сүргийн нийт дүн 3839.9 мянга болж, 2019 онд 17.3 буурсан байна. Урьдчилсан дүнгээр адуун сүргийн тоо 163.3 мянга, үхэр 245.8 мянга, тэмээ 55.5 мянга, хонь 1156.2 мянга, ямаа 2219.2 мянган толгой болж өмнөх оныхоос адуу 26.2 мянга (13.8%), үхэр 11.9 мянга (4.6%), тэмээ 2.6 мянга (4.5%), хонь 249.8 мянга (17.8%), ямаа 514.5 мянган (17.3%) толгойгоор буюу таван төрөл дээр буурсан байна. .
Нийт мал сүргийн дотор адуу 4.3, үхэр 6.4, тэмээ 1.4, хонь 30.1, ямаа 57.8 хувийг тус тус эзэлж, өмнөх оныхоос ямааны эзлэх хувь 1.1 пункт, хониных 0.2 пунктээр буурч, адууных 0.2 пункт, үхэр 0.9 пункт, тэмээнийх 0.1 пунктээр өссөн байна.

Галуут 288.4 мянга, Бөмбөгөр 272.9, Баацагаан 251.5, Бууцагаан 249.1, Өлзийт 249.0 мянган малаар хамгийн олон мал тоолуулсан эхний таван сумд багтаж байна. Малын төрлөөр нь авч үзвэл тэмээгээр Баянлиг сум 22.0 мянга, адуугаар Галуут сум 21.6 мянга, үхрээр Эрдэнэцогт сум 57.4 мянга, хониор Галуут сум 119.3 мянга, ямаагаар Баацагаан сум 190.1 мянган толгойгоор аймагтаа тэргүүлж байна.

Манай аймаг улсад нийт малын тоогоор 3839.9 мянган толгой малаар долоод, ямааны тоогоор 2219.2 мянган ямаагаар нэгдүгээрт, 55.5 мянган тэмээгээр хоёрдугаарт, 245.8 мянган үхэрээр аравт, 163.3 мянган адуугаар арванхоёрт, хониор 1156.2 мянган хоньтой арванхоёрт тус тус орж байна.
2020 оны урьдчилсан дүнгээр 15.6 мянган малтай өрх тооллогдож, өмнөх оныхоос 688 буюу 4.6 хувиар өссөн байна. Нийт малтай өрхийн 82.8 хувь буюу 12.9 мянган өрх нь жилийн дөрвөн улирлын туршид малаа маллаж, амьжиргааны эх үүсвэрээ болгож байгаа малчин өрх байна. Малчин өрхийн тоо өмнөх оноос 907 буюу 7.5 хувиар өссөн байна.
2020 оны урьдчилсан дүнгээр 23.2 мянган малчин тоологдлоо. Нийт малчдын 12.8 мянга буюу 55.3 хувь нь эрэгтэй, 10.4 мянга буюу 44.7 хувь нь эмэгтэй малчид байна. Насны бүлгээр ангилж харвал 15-34 насны малчид 37.8 хувь, 35-59 насныхан 54.6 хувь, 60 дээш насныхан 7.5 хувийг тус тус эзэлж байна.
Улсын хэмжээгээр 2020 оны эцэст, мал тооллогын урьдчилсан дүнгээр 67.1 сая толгой мал, үүнээс 4.1 сая адуу, 4.7 сая үхэр, 472.9 мянган тэмээ, 30.0 сая хонь, 27.7 сая ямаа тоологдсон ажээ.

Мал тооллогын урьдчилсан дүнгээр малын нийт тоо өмнөх оноос 3.9 сая (5.5 хувь), үүнээс хонь 2.2 сая (6.9), ямаа 1.5 сая (5.3), адуу 122.1 мянган толгой (2.9), үхэр 21.8 мянга (0.5) хувиар тус тус буурч, тэмээ 521 толгойгоор (0.1%) өссөн байна.
Ховд, Дорноговь, Сэлэнгэ, Увс, Дорнод, Сүхбаатар, Баян-Өлгий, Дархан-Уул, Орхон аймаг, Улаанбаатар хотод малын тоо өмнөх оноос 10.0-208.2 мянган толгойгоор өслөө.
Малын тооны бууралтад Өвөрхангай аймгийн малын тоо 1146.4 мянга (20.4 хувь), Баянхонгор аймгийнх 805.0 мянга (17.3), Архангай аймгийнх 768.3 мянга (12.5), Хөвсгөл аймгийнх 539.9 мянга (8.9), Дундговь аймгийнх 352.0 мянга (8.6), Говь-Алтай аймгийнх 286.9 мянга (8.0) хувиар тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.
2020 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт хонь 44.8 хувь, ямаа 41.3, үхэр 7.1, адуу 6.1, тэмээ 0.7 хувийг эзэлж байна.
Энэ оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Хөвсгөл аймаг 5500.6 мянган толгой мал тоолуулж тэргүүлсэн бол, Архангай аймаг 5398.8 мянган толгой, Төв аймаг 4887.5 мянган толгой, Хэнтий аймаг 4666.4 мянган толгой, Өвөрхангай аймаг 4479.1 мянган толгой мал тоолуулжээ.
Архангай аймаг адуу, үхэр, хонины тоогоор, Өмнөговь аймаг тэмээний тоогоор, Баянхонгор аймаг ямааны тоогоор тэргүүлсээр байна.

П.Санаадагва

  • Тоо яах вэ… Чанар чанар…малчид өөрсдөө хөгжих хэрэгтэй…тоогоор өрсөлдөөд байхаар орчин цагийн хөгжлийн хандлага арилжааны арга барилд суралц….

  • Хэдий болтол тоо хөөцөлдөх вэ, билчээр ч үгүй боллоо. Дотоодод бэлтгэсэн, гадаадад гаргасан мах, сүү, сүүн бүт-н, бичээрээ хамгаалсан, тэжээлийн ургамал тариалсан мэтээр дүгнээч

Холбоотой мэдээ