Баянхонгор: PCR шинжилгээ өгсөн иргэдээ тусгай үүргийн автобусаар татаж авна

2021-01-14 1843 18

Аймгийн Онцгой комиссын тавдугаар хуралдаанаар Улаанбаатар хотод саатсан иргэдээ татан авах асуудлыг авч хэлэлцэв.
Баянхонгор аймгийн Онцгой комиссоос тодорхой хүндэтгэх шалтгааны улмаас Улаанбаатар хотод саатсан иргэдээ татан авах талаар албан бичгийг Нийслэлийн Онцгой комисст хүргүүлэхээр тогтож улмаар Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссоос зөвшөөрвөл PCR шинжилгээ өгсөн иргэдээ тусгай үүргийн автобус илгээж орон нутагтаа татан авахаар болов.

Холбоотой мэдээ